logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Цасан дунд торойсон малчны хот зутруу байна

Бичсэн:nomun
2024/02/29/, 10:47
Tweet

Цасан дунд торойсон малчны хот зутруу байна

 

Бөмбийсөн цагаан цас. Хэзээ хүн, мал, машин явсан  нь мэдэгдэхээргүй  болсон дагтаршсан зам. Цаснаас цухуйж харагдах үхсэн малын сэг зэм.  Нам гүм орших хөдөөгийн  талд ийм нэгэн нийтлэг төрх биднийг угтлаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь битүү цасанд хучигдсан. Зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй зудын эрсдэлтэй нүүр тулж, хүндхэн байдалтай байгаа малчиддаа сэтгэл санаа эрүүл мэнд, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт  ажилласан юм. Бидний зорин очсон эхний айл нь  өвөлжилтийн улмаас зам нь хаагдаж,  сумын төв рүүгээ орох боломжгүй болсон  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын малчин Б.Хүрэлбаатарынх байв. Бид явсаар малчны хотод очиход гэрийн эзэн Б.Хүрэлбаатар эхнэрийнхээ хамт угтлаа.

 

Тэднийх  нэг гэрээрээ Сангийн далай  гэх газар өвөлжиж байна.  Гэрийн гадаа бэлчээрт гарах боломжгүй болсон  бог малдаа өвс тавьж өгчээ. Тэдний мал төллөж, гэр дотроо  хашаа  бэлдэж шинэ төлөө  оруулсан байлаа. Уг нь шинэ төлийн дуу цангинах үеэр хүн малын зоо тэнийж сайхан байдаг л гэж өвгөчүүл ярьдаг. Гэвч  цагийн  нөхцөл байдалд дарагдаж,  төллөсөн мал нь сүү муутай зутруухан л байна хэдэн малчид маань. Тэдний 10 гаруй мал төллөжээ. Эх мал сүү муутай  байгаа учраас өнгөрсөн жил хураасан сүүгээр угжихаас гадна гурил усанд самарч, элсэн чихэртэй хольж төлдөө өгч  байна даа гэдгийг эхнэр Н.Гончигсүрэн хэлж байв.  Тэрбээр “Өглөө цайгаа чаначхаад л бид хэд малынхаа араас гараад, өвс тэжээлийг нь  өгсөөр яваад оройны зургаан цагаас л гэртээ ирдэг. Мал төллөж эхэлж байгаа учраас ажил бүр л ихсэж байна. Мөн мал төллөөд өвс тэжээлийн эрэлт бүр нэмэгдсэн. Сумын төв орж,  өвс тэжээлээс эхлээд ойр зуурын юм  авахаар ярьж байсан. Цас ихтэй, зам унаа явах боломжгүй болсон учраас явж чадахгүй байлаа” гэлээ.

 

Б.Хүрэлбаатарынх хоёр хүүтэйгээ дөрвүүлээ малаа маллаж байгаа гэнэ. Нэг хүү нь аав ээжтэйгээ малаа малладаг ч цаг хүндэрсэн учраас хотод ажилладаг хүүгээ туслуулахаар авчирчээ. Биднийг очиход  хоёр хүү нь малдаа явсан эзгүй байв. 

Гэрийн эзэн Б.Хүрэлбаатар цаг хүнд энэ үед сэтгэл санаагаар дэмжиж, зориод ирсэнд үнэхээр их баярлаж  байна. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ.  Мал төллөж эхэлж байгаа учраас тамирдаад хүндхэн л байлаа. Энэ үед өвс тэжээлтэй болоод сэтгэл өөдрөг боллоо. Манай энэ хавиар цас их орсон. Бод мал их үхэж байна. Хангай газар учраас шуураад нимгэрсэн болохоос биш мөс ихтэй хатуурсан. Үүнээс болж малын хөл халцарч байна гэлээ. Сүүлийн гурав  хоногийн  шуурганаар мал хотноосоо гараагүй гэнэ. Энэ үеэр  20 боодол өвс нэг өдөр л малдаа тавьж өгөөд дууссан  гэж байлаа. Тэднийх  100-аад мал тэжээж байна. Малаа бэлчээрт гаргаад үзье гээд явуулсан чинь цуваад л хүрээд ирлээ  хэмээн эхнэр Н.Гончигсүрэн хэлэв.

 

Малчид, сум, аймаг,  өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэсэн ч цаг үеийн хүнд нөхцөлд  төлөвлөснөөс эрт өвс тэжээл нь дуусжээ. Б.Хүрэлбаатарынх  ч мөн адил бэлтгэсэн өвс нь дуусаж, өнгөрсөн хугацаанд зургаан сая төгрөгийн өвс, тэжээл авчээ. Нэмээд дөрвөн сая төгрөгийн малчны зээл авч дахиж өвс тэжээл худалдаж аваад дуусаж байлаа гэсэн юм.  Ахиад өвс тэжээл худалдаж авъя гэхээр мөнгөгүй болсон, зам хаагдсан энэ үед  зорин ирж дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байв. Тус өрхөд 100 боодол өвс, арван шуудай тэжээл өгөв. Бид Баянхонгор аймгийн хэд хэдэн малчны хотонд очсон бөгөөд өвс тэжээл нь дууссан, мөнгөгүй,  сэтгэл санаа  гундуу  нийтлэг дүр төрхтэй байлаа. Мөн энэ үеэр малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг явсан юм. Тэгэхэд малчид нойр муутай, хөл, гар  нь бадайрсан, даралт ихэссэн  гэсэн нийтлэг оноштой байсан юм.

“Цагаан сараар л эхнэр хүү хоёр дээрээ очоод ирсэн”

Бид өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн хэд хэдэн сум, малчны хотод очсон юм. Баруунбаян-Улаан сумын малчин А.Хорлоогийн хотонд очлоо.  Биднийг очиход гэрийн эзэн А.Хорлоо угтлаа. Тэрбээр нэг хүүтэйгээ  бод малаа маллаж байгаа гэнэ. Арваннэгдүгээр сарын 10-наас олон давтамжтай цас орж, хүйтэрчээ.  Цагийн нөхцөл байдал хүндэрсэн учраас арванхоёрдугаар сарын 10-наас эхнэр том хүү хоёр нь адуу, үхрээ аваад оторт явсан байна. Тэрбээр “ Цагаан сараар л эхнэр хүү хоёр дээрээ очоод ирсэн.  Эхнэр, хүү хоёр маань цас арилахаар гурван сарын 10-наас наашлах байх. Одоо хонь төллөж эхэлж байна. Саяны орсон цаснаас хойш мал нэлээд муудаж байна. Таван портер өвс, 150-аад уут хивэг худалдаж авсан. Одоо 100 гаруй мал тэжээж байгаа. Хивэг 30 мянга, өвс 20 мянгаар худалдаж авсан” гэлээ. 

 

Өнгөрсөн хугацаанд 13-14 удаагийн давтамжтай  цас орж, хүйтэрчээ. Сүүлийн жилүүдэд  ийм олон давтамжтай цас ороогүй гэдгийг тус сумын Засаг дарга Д.Баатарчулуун хэллээ.  Тэрбээр “Эхний орсон цас нь арилаад ирэхээр нэмээд л цас орчхоод байгаа. Манай сум дөрвөн багтай. Ер нь нийтдээ л цасан бүрхүүл тогтсон. Мал төллөх дөхсөн ч айлууд хаваржаандаа буух боломжгүй болсон нөхцөл байдалтай байна. Өдийд хаваржаандаа буучихсан байдаг. Сүүлийн үед малын хорогдол нэмэгдэж байна. Одоогоор 600-аад мал хорогдсон” гэсэн юм. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум дөрвөн багтай бөгөөд хамгийн их өвөлжилт хүндэрсэн багийн нэг нь дөрөвдүгээр баг байна. Тиймээс шуурхай бүлэг  дөрөвдүгээр багийн П.Болор-Эрдэнийн хот айлд очлоо. Тэднийх сумын төвөөс 40 гаруй км-ийн зайтай. Уг нь машин явах боломжтой бол цаг гаруй яваад л  очих газар. Гэвч их цас орсны улмаас  хаана зам байгаа нь мэдэгдэхээ байжээ.

 

Машин  цасанд сууж, ухсаар очив. Замд  машинаа цасанд суулгаад  гаргаж чадалгүй орхижээ. Аргагүй ч үгүй биз  тэр их цас орж дагтаршсан, зузаан цасанд  хүчин чадал муутай машин бол гарч чадахааргүй болсон байлаа. Тэгээд машин нь цасанд суулаа гэхэд зам гаргаад ядаж машиныг түрээд өгөх  хүн хүч муу малчид маань  аргагүй эрхэнд  орхиод явсан бололтой.

П.Болор-Эрдэнийн хот айлд  очиход малын хашааны саравчийг  зузаан давуугаар хучжээ.  Малынхаа хашаанд  хөрзөнг асгаж, мөн  дотор нь  зааглан  малаа хувааж хийсэн байв. П.Болор-Эрдэнийнх арав гаруй сая төгрөгөөр өвс, тэжээл  худалдаж авчээ. Дулаахан өдөр малаа бэлчээрт гаргаад, хүйтэнд  хашаандаа өнжүүлж  өдөртөө гурван шуудай хивэг 20-иод боодол өвс тавьж өгч байна гэв. Тэрбээр “Шуураад цас бага зэрэг цоохортсон ч гэсэн бэлчээрийн өвс байхгүй. Өвөлжингөө цас ухаж идсэн учраас малын туруу халцарсан байдалтай байна. Малаа өдөр  хэдэн цаг  бэлчээрт гаргаад хашаандаа тэжээж байгаа.

Арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын ихээр мал  хээл хаяж эхэлсэн. Энэ жил төл авахааргүй болж байна. 100 гаруй толгой мал хоргодсон. Гурван сард  цаг хүндэрвэл хэцүүдэх л байх. Ирж байгаа цаг хүйтэн, дулаантай л байх болов уу гэж бодож байна" гэсэн.

 

15 удаагийн давтамжтай их, бага хэмжээний цас оржээ

Гадаа халуун хүйтэн байна гэж халшрахгүй хэдэн малынхаа  араас дагаад л гардаг малчид маань цагийн хүндэд зутруухан байна. Мал хээл хаяж, өвс тэжээлгүй, мөнгөгүй, зам даваа хаагдсан зэрэг нийтлэг нөхцөл байдалтай.

Шуурхай бүлэг Архангай аймгийн таван сумдаар очиж нөхцөл байдалтай танилцсан. Архангай аймгийн хувьд нийтдээ цасан бүрхүүлтэй, зудын эрсдэлийн үнэлгээгээр Цахир, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант,Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган гэсэн 11 сум цагаан зудтай байна. Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Булган цагаанаар зудархуу байна. Эрдэнэмандал суманд  26 мянган мал хорогджээ.  Мөн зам  хаагдсаны улмаас 1221 өрх,  холбоо барьж чадаагүй 188 өрх, өвс тэжээлийн хомсдол үүссэн  1181 өрх байна. Эрдэнэмандал суманд арваннэгдүгээр сараас хойш арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 15 удаагийн их, бага хэмжээний цас орж, 13 удаа цасан шуурга шуурсан байна. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд долоо удаа цас орж, 12 удаа цасан шуурга шуурч, зам даваа хаагджээ.

Ер нь сумдын нийтлэг байдал нь олон удаагийн цас орсноос зам хаагдсан нөхцөл байдалтай байна. Хайрхан сум гэхэд хоёрдугаар сарын 20-ны  гаргасан эрсдлийн үнэлгээгээр мөсөн зудтай байна.  Сумын хэмжээнд  4200 толгой мал отроор өвөлжиж байна. Зам хаагдсан  562,  холбоо барьж чадаагүй  312,   өвс тэжээлийн хомсдол үүссэн  456 өрх байгаа гэдгийг сумын ЗТДГ-аас хэлсэн юм.

 

Малчид  зудын хүнд цаг үед санхүүгийн хямралд орсон ч  өвс, тэжээл зээлээр хамаагүй аваад намар малаар буцааж өгнө гэдгийг хэлж байлаа. Хангайн бүсийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахад   сум орон нутгийн удирдлага, малчдаас гаргаж  буй санал нийтлэг төстэй байв. Тухайлбал,  зам гаргахад   шаардлагатай туулах чадвартай машин, өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, малчдын зээлийн төлөлтийг зургаан сараар царцаасныг хүүг нь  төлөөд явах  зэрэг саналыг хэлж байв. Хэдий  цаг хүндэрч, улс орон даяараа эрсдлийн өмнө  нүүр тулж байгаа ч  ирж яваа цагийн өнгөнд сайхан цаг ирж, хүн малын зоо тэнийх өдөр ойрхон байг ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

П.Амгаланбаяр

Төстэй мэдээллүүд

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

2023/12/14, 10:24
Хамар хатгах өвсгүй, хавсаргатай хахир хаварт малчид туйлдаж байна

Хамар хатгах өвсгүй, хавсаргатай хахир хаварт малчид туйлдаж байна

2020/04/23, 11:32
МАЛЫН ХОРОГДОЛ НЭМЭГДЭЖ, ХЭЭЛ ХАЯХ НЬ ОЛШИРЧЭЭ

МАЛЫН ХОРОГДОЛ НЭМЭГДЭЖ, ХЭЭЛ ХАЯХ НЬ ОЛШИРЧЭЭ

2019/03/06, 13:56
Увс аймагт байдал хүндэрлээ

Увс аймагт байдал хүндэрлээ

2015/04/04, 17:12

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

11 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

8 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

9 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

9 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

9 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

8 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

12 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

16 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

12 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

8 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

11 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

11 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

17 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

11 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

13 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

13 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

12 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

12 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

10 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

19 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

15 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

21 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

14 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

29 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

15 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

28 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

18 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

15 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

37 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

39 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

33 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

37 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

13 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

29 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

27 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

30 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

22 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

22 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

34 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

25 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42431 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22091 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21359 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20922 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19425 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18809 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15817 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13521 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9884 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8541 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6793 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.