| |

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган нээлтээ хийж ажилдаа шуурхай орлоо. Ёстой л ард түмэндээ таалагдаж оноо цуглуулах сүүлийн ЧУУЛГАН болохоор аргагүй биз дээ. Энэ ч утгаараа БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр малчиддаа уян зөөлөн хандах нэрээр өөрийн карьераа өсгөх гэсэн ахар бодолтой хуулийн төслийг боловсруулсан бололтой.
Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт гэрлийн хурдаар хэлэлцэгдсэн асуудлын нэг бол боловсролын асуудал байлаа. Тодруулбал: Малчин өрхийн хүүхдүүд 7 настайгаасаа сургуульд сурч болохоор хуульчиллаа.
Гэтэл өнгөрсөн жилүүдэд 6 настнуудыг сургуульд сургах ёстой. Энэ нь 12 жилийн боловсролын шилдэг арга гээд л ярьж байснаасаа буцаж байгаа бололтой. Одоо бүр байчихаад хөдөөний малчин айлын хүүхдүүдийг тусад нь сургана 7 наснаасаа сургуульд элсэн орж болно хэмээж эхлэв. Энэ нь ёстой хөдөө хотоор нь гадуурхсан байдлыг илт дэмжих шийдвэр гэдгийг малчид хэлж байна.
Нэгдүгээрт: хот буюу төвийн хүүхдүүд 6 насандаа сурч мэдэж боловсорч байхад хөдөө малчдын хүүхдүүд жилийн дараа сургуульд орлоо гэхэд үеийнхнээсээ хоцорно.
Хоёрдугаарт: Малчны хүүхэд гэх утгаар сурвал сурна биз гэсэн хандлага багш нарын дунд бий болно. Ингэж хэлэхийн учир одооны багш нарын зан харьцаа ийм л байгаа тэгэхээр энэ нь бүр даамжирна гэсэн үг.
Хот, хөдөөний хүүхдүүдээ боловсролоор нь ялган гадуурахсанаараа боловсролд шинэчлэл хийж байна гэж ярих нь зөв үү? БСШУЯ-ны Л.ГАНТӨМӨР САЙД АА.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

