| |
Хойд Солонгосыг үндэслэгч, удирдагч Ким Ир Сений төрсөн өдөр. Түүний мэндэлсний ойгоор өнөөгийн удирдагч Ким Чен Ир баллистик пуужин харваж бэлэг барих тушаал гаргасныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл тушаал ёсоор пуужингаа ч харвасан бололтой. Гэхдээ Вонсаны ойролцоогоос Япон тэнгис рүү дундын зайн тусгалын пуужин хөөргөсөн нь бүтэлгүйтэж, амжилтгүй болсон гэнэ. "Мусудан” нэртэй дундын зайн тусгалын баллистик пуужинг хөөргөхөөр бэлтгэж байгаа тухай Сөүл өчигдөр мэдээлж байсан юм.
"Мусудан” пуужин нь 1.3 тонн цөмийн цэнэгтэй хошуу зөөн 300 км газар тусах хүчин чадалтай гэнэ. "Нарны өдөр” хэмээн хойд солонгосчуудын нэрлэдэг их удирдагчийнх нь төрсөн өдрөөр харвасан пуужин чухам юунаас болж бүтэлгүйтсэнийг одоогоор мэдээлээгүй байна.
Мөн энэ тухай Ардчилсан Солонгос улсын дотоодод хэрхэн мэдээлж байгаа тухай ч одоогоор сураг ажиг алга байна. Магадгүй энэхүү бүтэлгүйтлийг ард түмэн нь мэдсэн тохиолдолд цэргийнхэн дунд бас томоохон хэмжээний ял шийтгэл оноох үйл ажиллагаа болж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

