| |
Нэг шөнийн дотор 2 хүүхэд, он гарсаар хэдэн арван хүүхэд улаанбурхан өвчнөөр амиа алдаад байхад нөгөө "БААТРУУД" харин хаана байна вэ?
Х.Баттулгыг баривчиллаа гэхэд хэчнээн олон "Баатрууд" эрэлхэг зоригтойгоо харуулж очсон билээ дээ. Хотын дарга, гавьяат тамирчид, нэг сайд, нэлээд хэдэн гишүүн яаран сандран ирцгээснийг бид харсан. Төрийн ажил явагдаж, ганц өрөөнд нэгжлэг хийсний төлөө төрийн томчууд сандарч хэзээ ч баймгүй өндөр анхаарал хандуулж болдгийг бид харсан.
Гэтэл төрийн ажил яаж яваад байгаа үл мэдэгдэх эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулдаг хүн байна уу? Сүүлийн нэг сард гэхэд л 180 хүүхэд амь насаа алдаж, цаана нь хоногоо тоолоод хүлээж байгаа 20 гаруй хүүхэд сэхээнд байхад өнөөх "Баатрууд” хаачив?
Улсын хэмжээгээр 2016 оны эхний улиралд нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар, 5 хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл энэ оны гуравдугаар сард 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, 5 хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ.
Хотын дарга Э.Бат-Үүл та Х.Баттулгад биш хүүхдүүдэд анхаарлаа хандуулна уу. Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан та өрөвч нинжин сэтгэлээ УИХ-ын гишүүн биш улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд хандуулна уу. Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт тэргүүтэй поп гишүүд одоо улаанбурхан өвчний асуудалд поп тоглолтоо хийнэ үү гэж уриалъя!
Б.Бат
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

