| |
Харин асуудлаа шийдэхэд мөнгө хэрэгтэй. Өнгөрсөн оны 10-р сард гаргахаар зарлаад байсан Хотын бондын ажил хойшлоод байсан. Энэхүү бондыг энэ жилдээ багтаан гаргахаар болжээ. Тус бондыг ЗГ-ын баталгаатай. Бодлогын хүүгээс давсан өгөөж амлах болов уу? гэсэн хүлээлт бий.
Гэхдээ хоёр дахь зах зээлд арилжаалагдаж чадах уу? хэрхэн хэзээ яаж эргэн төлөх нь бүдэг. Хот бонд гаргах хуулийн эрхээ “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль”-иар олж авсан юм.
Татан төвлөрүүлсэн бондын хөрөнгийн дийлэнх хувиар Бөөрөлжүүтийн төслийг санхүүжилэхээр зэхжээ. Харин үерийн байгууламжинд ердөө 6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

