logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Бидний мэддэг, бас мэддэггүй Наурыз

Бичсэн:tonshuul
2015/03/22/, 18:00
Tweet

Бидний мэддэг, бас мэддэггүй НаурызНАУРЫЗ ХЭМЭЭХ ҮГИЙН УЧИР

Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн, шинэ өдөр буюу цаг хугацааны шинэчлэлийг харуулдаг баяр билээ. Эртний дорнодын заншил ёсоор бол Наурыз нь шинэ жил гэсэн үг юм. Дэлхийн олон улс орны ард түмний тэмдэглэдэг бусад шинэ жилтэй харьцуулахад Наурыз нь нийтлэг, бодитой баярт тооцогддог. Наурызын баярыг гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдөр өвлийг өнтэй давж урин хавартай учран золгож буйг бэлгэдэн тэмдэглэдэг уламжлалт баяр юм. Наурыз гэдэг нь парси хэлний ноу – шинэ, руз – өдөр гэсэн үгнээс гаралтай, шинэ өдөр, шинэ жилийн эхний өдөр гэсэн утга санааг илэрхийлдэг. Энэ утгаараа цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно. Казах хэлэнд Наурыз гэдэг үг жилийн эхэнд тэмдэглэдэг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утгаар нэгэнт тогтсон байна. Шинэ оны шинэ өдөр эхэлж байгаа учраас хаврын баяр, нарны баяр гэж нэрлэдэг нь түгээмэл юм.

НАУРЫЗЫГ ЗААВАЛ ГУРАВДУГААР САРЫН 22-НД ТЭМДЭГЛЭДЭГ

Мусульман шашинтай орнууд хаврын тэргүүн сарыг гуравдугаар сарын 22-ноос эхэлдэг гэж үздэг уламжлалтай. Од, од гаригууд бүтэн жил тойрч явахдаа өөрсдийн анх гарсан цэгүүдэд буцаж ирж, цааш шинэ тойргоор явж, өдөр уртасч, шөнө богиносч эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, од гаригс өөрсдийн хамгийн анхны байршилдаа эргэн ирж, өдөр шөнө тэнцэж, өвс ногоо соёолж, мал төллөж, идээ цагаа гарч, газар дэлхий сайн сайхнаар бялхдаг өдөр юм. Григорианы тооллын хуанлийн ёсоор хуучнаар гуравдугаар сарын 3-нд, шинэ тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө чухам энэ өдөр таарч байдаг. Манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагийн үед мандаж эхлэх нь Дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагийн үетэй давхацдаг аж. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс угтаж ирсэн уламжлалтай. Наурызын баярыг жил бүр тогтсон нэг л өдөр тэмдэглэдэг нь чухам үүнтэй холбоотой юм. Эрт дээр үеэс нүүдэлчин аймгууд жилийн эх- сайн сайхны бэлгэдэл болсон өдөр Наурызаас эхэлдэг гэж үздэг байжээ. Мөн энэ өдөр Персийн хаан Жамшидыг хаан ширээнд өргөмжилсөн тул жил бүр албан ёсны баяр болгон тэмдэглэдэг талаар түүхийн бүтээлүүдэд бичсэн байдаг.

 

НАУРЫЗ-НАРНЫ БАЯР

 

Нүүдэлчин ард түмэн нарыг шүтэх уламжлалтай. Гуравдугаар сарын 22-ны өдөр өглөө эртлэн босож нарыг харж, тухайн жилийн өнгө төрхийг хэлэлцэж, настан буурлууд "Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж залбирал үйлддэг. Хүмүүс анхны нарыг харж сэтгэлийн таашаал авч, шинэ оны анхны нарыг харсан хүн тэр жилдээ аз жаргалтай, цог золбоотой, элбэг хангалуун амьдардаг гэж бэлгэшээдэг юм. Эрт дээр үед нарыг шүтдэг иранчууд Наурызын өдөр "нар” гэдэг үгийн эхний үсэг болох "шин” үсгээр эхэлсэн долоон зүйлээр ширээгээ чимдэг уламжлалтай байжээ. Энэ нь сүү, чихэр, ёотон, бал, лаа, сам зэрэг зүйл юм. Эртний иранчуудын ойлголтоор сүүгээр ариун нандиныг, чихрээр жаргалыг, ёотоноор буян хишгийг, балаар амралт, алжаал тайлахыг, лаагаар галыг шүтэхийг, самаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бэлгэддэг байжээ. Нарны баяр гэж нэрлэдгийн утга учир нь бас үүнд оршдог байна. Мөн эрт дээр үед энэ өдөр шинэ хувцсаар гоёж, гадуур зугаалж, нэг нэгэндээ цэцэг бэлэглэж, гэрийн ханан дээр дугуй хээ нарны дүрсийг зурж, айл гэрийн баганад цэцэг өлгөж гоёдог байжээ. Тиймээс судлаачид Наурызыг нарны баяр гэж нэрлэдэг нь үүнээс үүдэлтэй гэж үздэг.

НАУРЫЗ ЭРТНИЙ БАЯР

Эрт дээр үед Персийн их гүрний нөлөөн дор байсан улс орнууд энэ баярыг өргөн тэмдэглэдэг байжээ. Наурыз нь эртний Персийг уламжилж буй Иран улсын хувьд төрийн үндэсний баярт тооцогддог. Мөн Казахстанд Наурызыг албан ёсны үндэсний баяр болгон гурав хоног тэмдэглэдэг байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гол төлөв Төв Азийн улс орнууд тэмдэглэж байна. Мөн Иран, Афганистан, Пакистан, Турк, Энэтхэгийн Кашмир, Македон, Албани, Босни-Герцоговин, Иракийн Курдистан, Азербайжан, Гүрж, БНХАУ-ын Шинжан-Уйгурын автономит район, ОХУ-ынТатарстан, Башкортостан, Кавказын ислам шашинтай орнууд зэрэг дэлхийн 40 орчим орны 300 гаруй сая хүн тэмдэглэдэг. Үүнээс Наурызын баяр нь үндэс угсааны гүн гүнзгий утга улбаатай болохыг ажиглаж болно. Наурыз нь Бахайн цаг тооллоор ч гэсэн оны эхэнд тооцогддог. Наурыз дэлхийн хамгийн эртний баярт тооцогддог билээ. Дундад Азид энэ баярыг 7000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Наурыз нь ард түмний дэмжлэгийг хүлээж, ислам шашин дэлгэрэх үеийг хүртэл ёслон тэмдэглэгдэж байжээ. Энэ баярын талаар сонирхолтой баримт, мэдээллүүд эртний түрэг бичгийн үнэт дурсгалуудад, түүний дотор "Авеста” номд хадгалагдан үлджээ. Мөн XI зууны түрэг хэлний нэвтэрхий толь "Диван лугат – ит – турки” бүтээлд, казахын эртний үлгэр, домгуудад түүнтэй адил төстэй үйл явдал, дүр зураг давтагдаж байдаг. Дорно зүгийн улс орнуудад Наурызыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тухайн бидэнд дорно дахины суут хүмүүс Абу Райхан Бируни, Ибн Балхи, Омар Хаям нарын бүтээлүүдээр дамжин иржээ. Тухайлбал, парси хэлтэй улсуудад Наурызын баярыг нэлээд хэдэн хоног тэмдэглэдэг байв. Ихэнх судлаач ард түмний дунд тархсан домгийг үндэслэл болгодог. Домог хэдийгээр олон янз боловч амьдралын бодит үнэний тусгал байдгаараа түүнд үнэний ортой, үндэслэлтэй зүйл цөөнгүй бий. Зарим судлаач үүнийг зороастризмын хүртэлх үетэй холбодог бол, зарим нь Персийн хааны аян дайнтай холбон үздэг. "Наурыз” гэдэг үг анх персийн хэллэгт манай цаг тооллын өмнөх хоёрдугаар зууны үед бий болсон ч, энэ баярыг Ахеменидийн нэг угсааны хаанчлал (манай цаг тооллоос өмнөх 648-330 оны үе)-ын үед тэмдэглэж байжээ. Ахеменидын хаанчлалын үед хаврын өдөр, шөнө тэнцсэн өдрийг албан ёсны Зороастизмын баяр болгосон байжээ. Наурызыг тэмдэглэдэг өдөр Персийн гүрний хаан Шахиншахад олон төрлийн бэлэг сэлт бэлтгэж өгдөг байв. Дорнын долоон алдарт найрагчийн нэг Фирдоусигийн "Шахнаме” найраглалд энэ баярыг тэмдэглэж эхэлснийг Шах Жамшидын (перс) хаанчлал эхэлсэн үетэй холбож үздэг. Үүнээс улбаалаад уг баярыг "Жамиди Навруз” гэх нь бий. Үүнийг уг найраглалд тэмдэглэсэн:

"Олондоо алдартай захирагч эзэн хаан

Огторгуйн өндөрт нар шиг гэрэлтэнэ

Ширээнд нь залах ёслолд цугларсан ард

Чин хүсэлт Эзнийхээ алдрыг бишрэн залбирна

Жамшид хааныг алмаз эрдэнээр бүтэн хучсан

Жаргалтай баярт тэрхүү өдрийг "Шинэ өдөр” хэмээв.

Олны сэтгэл баясан тэнийсэн тэр өдөр

Ормазд өдөр, Фарвардин сар байсан юм

Дарс шимтэн, шивнээ яриа дэлгэн өрнүүлсээр

Даяар олноор эзнээ хайрлан, сэтгэл дүүрэн баясав

Энэхүү баярыг ариунаар хямгадан уламжилж Эртний соёлын сайхан дурсамж болгон үлдээв” гэсэн мөрүүдээс харж болно.

Наурызыг ихэнх оронд гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг ч, Фарфардины Ормазд сарын өдөртэй давхацдаг Ираны цаг тооллын эхний өдрийн дагуу өдөр, шөнө тэнцдэг өдөртэй тохирдог. Наурызыг жинхэнэ ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг Ираны хувьд том, бага хоёр Наурыз болдог. Бага Наурыз хаврын эхлэл, Их Наурыз Фарфардин сарын зургаа дахь хоногт тохиодог байна. Иран улсад энэ баярыг гол төлөв 13 хоногийн турш тэмдэглэдэг байна. Азербайжан болон төв Азийн орнуудад баярын өдрийн орой гал асааж, долоон удаа түүн дээгүүр харайх заншил бий. Үүнийг "аластау” буюу хуучин оны аливаа муу зүйл, хир буртгаас өөрийгөө ариутгаж буй үйлдэл гэж үздэг юм.

НАУРЫЗ ОЛОН УЛСЫН БАЯРЫН ӨДӨР

Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материаллаг бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авсан. Энэ жагсаалтад оруулахыг материаллаг бус өвийг хамгаалах талаарх 24 улс орны Олон улс хоорондын хорооны гишүүд дэмжжээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр хуралдааны тогтоолоор гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр буюу International Day of Nowruz гэж тогтоосон байна. 2010 оны хоёрдугаар сарын 23-нд Азербайжан, Афганистан, Иран, Казахстан, Киргизстан, Македония ба Энэтхэг улсын дэмжлэгээр НҮБ-ын Ехөнхий Ассамблей "Олон улсын Наурызын өдөр”-ийн тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ. НҮБ-ын Ерөнхий Асамблейн тогтоолд:

– Гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн хүлээн зөвшөөрөх;

– Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнуудын гаргасан хичээл зүтгэл болон Наурызтай холбоотой соёл, ёс заншлыг хамгаалж хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтад талархал илэрхийлэх;

– Гишүүн орнуудад Наурызын тухай мэдээллийн төвшинг дээшлүүлэхэд анхаарч, энэ баярыг таниулан сурталчлах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад хүчин чармайлт гаргахыг уриалах;

– Наурызыг тэмдэглэдэг гишүүн орнууд Наурызын өвийн тухай мэдээллийг Олон улсын нийгэмлэгийн хүрээнд дэлгэрүүлэх зорилгоор энэ баярын түүхэн сурвалж, уламжлалыг судлах;

– Наурызыг сонирхож буй НҮБ-ын гишүүн орнуудад, тухайлбал, түүний холбогдох мэргэжсэн байгууллагад, ялангуяа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сангууд, хөтөлбөрүүдэд, сонирхож буй Олон улсын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагуудад Наурызыг тэмдэглэдэг улс ор нуудад зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцож байхыг уриал сан байна. Наурыз баярыг НҮБ-аас онцгой анхаарч өндөр ач холбогдол өгснийг үүнээс харж болно. Үүгээр Наурыз нь дэлхийн улс түмний эв нэгдэл, энх тайван, найрамдал, сайн санааны баяр болсон билээ.

 

НАУРЫЗЫН ЁС, БЭЛГЭДЭЛ

 

Наурыз нь Дорнодын ард түмний дунд ислам шашин дэлгэрэхээс олон жилийн өмнө үүссэн учраас шашны зан үйл, түүний урсгалуудаас ангид үндэсний баярт тооцогддог ажээ. Наурыз үндэсний баяр болохын зэрэгцээ түүний түүхэн ач холбогдол гүнзгий оршдог. Өвлийн хүйтэн үе өнгөрч, амьдралын хүч тамир буй болгодог тааламжтай дулаан улирал ирдэгт ард түмэн баярлан баясдаг аж. Өвөл тарга тэвээрэг алдсан мал, амьтан дулаан цаг үетэй золгож, хүмүүс мөн хаврын цэлмэг агаараар амьсгалж сэтгэл нь тэнийдэг байна. Ер нь энэ баярыг тэмдэглэдэг орнууд гуравдугаар сарыг бүхэлдээ Наурыз сар хэмээн нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад угтаж мэндчилж, дараа нь "Газар эх минь ивээлээ хайрла” хэмээн цэвэрлэж нээсэн худгийнхаа нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүү цацдаг ёс байж. Иймээс баярын урьдах шөнийг аз жаргалын шөнө гэж бэлгэшээдэг. Казахын ард түмэн Наурызыг "Улыстын улы күни” ("Ард түмний агуу их ивээлт өдөр”) гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу улс орон, ард түмний онцгой өдөр гэсэн утгыг илэрхийлдэг. Наурыз казахын ард түмний бүх нийтээрээ тэмдэглэдэг цорын ганц шашны бус гол баяр нь юм. Наурыз баяр бол байгаль хүн хоёрын шүтэлцээний баяр, гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцсэний баяр, хавар "мэндэлсэн” өдрийн баяр юм. Наурыз байгаль нойрноос сэрж шинэчлэгдэх, хавар болж шинэ он эхлэх, шинэ амьдрал соёлох үе. Казахын ард түмэн энэ өдрийг "Самарханы хөх чулуу гэссэн өдөр” гэж сайшаадаг нь дулаарал эхэлснийг илэрхийлж буй хэрэг юм. Наурыз бэлгэ дэмбэрлийн баяр болохын хувьд түүнтэй ард түмний олон ёс заншил холбоотой байдаг ажээ. Энэ сард хүү төрвөл Наурызбай, Наурызбек, Наурызтай, Наурызхан, охин төрвөл Наурыз, Наурызгүл, Наурызжан, Наурыз-ай гэх мэтээр нэр өгдөг. Наурызын өдөр гарсан төлийг төлийн эхэн гэж үзэж онцгойлон анхаарч тордох бөгөөд бусдад худалдахгүй, хүнд бэлэглэхгүй, зөвхөн тэр айлын хүндэтгэлийн баяр, эсвэл тахил өргөх ёслолд хэрэглэж болдог аж. Наурызаар цас, бороо ороход сайн гэдэг. Газар гандахгүй, чийг авч ургамал өвс эрт ургаж, сүү цагаа идээ гарч, мал амьтдын жаргах цаг ирж буйн дохио гэж үздэг. Казахууд Наурызыг тэмдэглэхэд "7” гэсэн тоо заавал ордог. Наурыз көже буюу наурызын шөл нь долоон зүйлийн бүтэцтэй байна. Учир нь долоо хоногийн гаригийн тоогоор гариг хүн бүхэнд ижилхэн ивээлээ хайрлаг хэмээн үзэж, гариг бүрт хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Наурызын гол болох Наурыз-көже буюу Наурыз-шөл нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн зүйлээс бүрдэнэ. Энэ нь ус, мах, давс, өөх, гурил, будаа (цагаан будаа, улаан будаа, шар будаа), сүү зэрэг юм. Долоон төрлийн хүнс ард түмний зан үйлээс гаралтай. Казах хэлэн дэх долоон овог, долоон баялаг, долоон алхам газар, долоон мануухай, долоон шөнө гэх зэрэг үгс ард түмний угийн илтгэл үнэмшил, домгийн болон зурхайн ойлголтоос гарчээ. Тиймээс зарим газарт төрөл нь өөрчлөгдсөн ч хүнсний долоон төрөл байх нь заавал хадгалагдсан байдаг. Ус, мах, давс, цагаан будаа нь хүн байгалийн нэгдлийг илтгэнэ. Сүү нь амьдралын эхлэлийг, буудайн зүйл үр удам олон болохыг бэлгэшээсэн хэрэг юм. Долоон төрөл нь амьдралын долоон элементийг буюу азтай, жаргалтай, цэцэн мэргэн, эрүүл, баян тансаг, өсч үржих, бурхнаас ивээлтэй байхыг илэрхийлдэг. Наурызын шөлийг том тогоонд бэлтгэдэг. Энэ бас учиртай. Дээр үед улс гүрний хаан, ноёдууд ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын тулд жилд нэг удаа том тогоонд хоол хийлгэн бүх хүнд идүүлэх ёс байжээ. Нэг тогооноос хоол иднэ гэдэг бол эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болдог аж. Наурызаар 40-өөс доошгүй айлд орж, хүндэтгэл үзүүлэн баярын шөлийг амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог мөн эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, нас барсан хүний араас долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ном уншлагын ёслол үйлддэг гэх мэт баримталдаг ёс бий. Нөгөө талаар ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлгэшээдэг явдал юм. Наурызын өдөр аян замд гарахгүй, үс хумсаа авахгүй, хүнтэй муудалцаж хэрэлдэхгүй, хараалын үг хэлэхгүй, хувцас угаахгүй зэрэг цээрийг баримталдаг юм. Архи уух, хоорондоо хэрэлдэх, муудалцахыг хатуу цээрлэдэг. Наурызын баярын ширээгээ аль болох элбэг дэлбэг засдаг, аяга саваа цэвэр ус, тараг, будаагаар дүүргэж тавьдаг уламжлал дээр үед байжээ. Шинэ оноо элбэг дэлбэг угтах нь тэр жилийн турш сэтгэл хангалуун байх гэсэн хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм. Наурыз ирэхэд гэр оронд байгаа бүх юм сайнаар эргэж, өвчин зовлон, бүтэлгүй юм арилж алга болдог гэж үздэг. Хүмүүс гомдлоо мартаж, хоорондоо эвсэг харилцаж инээмсэглэл дүүрэн баярлах ёстой. Наурызын найр буюу "Наурызнама” 3-9 хоног үргэлжилж, ард түмний соёл, үндэсний ёс, зан заншлыг өргөнөөр таниулан суралчлах онцгой том цугларалт наадам болдог байв. Тоглоом наадмыг улам сонирхолтой болгож дуу дуулах, бүжиг хийж, яруу найргийн уралдаан, харилцаа дуу, бөх барилдах, морь уралдуулах гэх мэт урлаг спортын төрлөөр үргэлжилж "Алты бакан” буюу дүүжмэг маягийн тоглоомоор дуусдаг байжээ. Наурызын дараа бүх хүмүүс төл хүлээн авах, хаврын тариалалтын ажилд гардаг байв.

 

НАУРЫЗЫН ШӨНӨ БУЮУ КЫЗЫРЫН ШӨНӨ

 

Казахуудын дунд тархсан домгоор бол Наурыз ирдэг гуравдугаар сарын 21-ний шөнө аз жаргал бэлэглэгч ивээлт өвөө Кызыр даян дэлхийгээр аялж явдаг гэнэ. Иймд энэ шөнийг "Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүр юм. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалын элчийг "Кызыр” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Наурыз – дэлхийд сайн санаа ирэх өдөр, цэцэгс дэлгэрч, шуувууд дуугарч, газар ногоорч, гол горхи урсч, дэлхийд шинэ жил морилон ирнэ. Наурыз сайн бүхэн дэлхийд оршин дэлгэрч эхлэх өдөр юм. Кызырын шөнө айл бүхэн гэр орноо эмхэлж цэгцэлсэн, хир буртагтай бүхнийг угааж цэвэрлэсэн, гэр бүлийн гишүүд сэтгэл санаа өөдрөг, элгэмсэг байх ёстой юм.

 

НАУРЫЗЫГ УГТАХ, ТЭМДЭГЛЭХ

 

Наурыз баярт урьдчилан сайн бэлтгэж, хариуцлагатай хандах учиртай. Наурызын онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Дээр үеийн ёс заншил ёсоор наурызын баярыг айл-хотол, улс орноороо, ялангуяа залуус бүгд өглөө эрт нарны гэгээг угтаж авахаас, гол горхи цэвэрлэх, мод суулгах, цэцэг тариалахаас эхэлдэг байжээ. Орчин тойрноо эмхэлж цэгцлэн, гол горхи, худаг ус, булгийн эх болон гэр орноо сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй юм. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ шинэ оны баяр хүргэж мэндчилэн, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Золголт бол өвөрмөц онцлогтой. Эрчүүд хоёр гараараа барилцан хоёр талаасаа цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мөрөө хүргэж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж, амьдрахын эх булаг болсон хоёр гар эсэн мэнд байхыг илэрхийлсэн хэрэг юм. Харин Наурызын баярын үеэр мөнгө болон бусад эд зүйлсээр золгох ёс байхгүй. Баярын ширээг тойрон сууж, нас барагсдад зориулан хүндэтгэлийн ном уншуулж болдог. Баярыг нээж Наурызын ерөөл айлтгах явдал чухалд тооцогдоно. Настан ахмад хүн ерөөл айлтгаж, тэр жилд улс эх орон, айл өрх, хүн бүрт хамгийн бүтэмжтэй, сайн сайхан байхыг хүснэ. Наурызаар айлтгасан ерөөл бол онцгой юм. Ийм ерөөлийг "Уыз бата” (Уурагт ерөөл) ч гэнэ. Тухайлбал, Ерөөлийн ерөнхий загвар доорхи утгатай байна:

Төр төвшин байг

Түмэн олон амгалан байг

Эх орон минь дэвжин хөгжиж

Эрдэм баялгаар арвин байг

Хүн ард эрүүл байг

Хүүхэд бүхэн жаргалтай байг

Хүнс тэжээлээр гачигдалгүй

Хүссэн бүхэн биеллээ олог

Ерөөл айлтгал биеллээ олж

Ертөнц даяар энх тайван тогтог

Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж

Наурызын баяр өлзийгөө хайрлаг, гэхчилэн ерөөл айлтгана. Ерөөл олон янз, дэлгэрэнгүй, дунд ба богино хэмжээтэй байж болдог. Энэ нь ерөөлчийн ур чадвар, цэц мэргэн хэллэг, баярт оролцогчдын бүрэлдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаална. Наурызын баярт зориулж чанасан хонины толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Насны эрэмбээр дараагийн хүн сүүжний мах, өөхийг зүсэж бусдад амсуулна. Баярын ширээнд уламжлалт хоолоос гадна хүнсний долоон төрлөөр бэлтгэсэн "Наурыз көже” буюу наурызын шөл заавал байна. Шөлийг айлын эзэгтэй бүр өөр жороор хийж болдог ч долоон төрөл өөрчлөгдөх ёсгүй юм. Үүнд өвлийн идэшээс үлдсэн борцолсон мах, казы зэрэг хүндэтгэлийн зүйл нэмэгдэнэ. Наурызын шөл бол үндэсний уламжлалт өглөгч ёс, зочломтгой байдал, уужим сэтгэл зэрэг заншлын нэг хэсэг нь байдаг. Олон төрлийн хоолыг хүрэлцээтэй бэлтгэдэг. Баярын ширээнд боов борцог, чихэр жимс, зүйл бүрийн амттан байж болдог. Үүнд ямар нэгэн хязгаарлалт гэж байхгүй. Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Өндөр настан, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгөхийг үгүйсгэхгүй, гэхдээ хүний тоогоор бэлэг бэлтгэхгүй. Харин хүүхдийн гарт чихэр, жимис, цагаан идээ өгч болдог. Наурызын баяраар хоолоор дайлахаас гадна баярлаж цэнгэнэ. Хүн бүхэн, ялангуяа залуучууд ахмад настнуудаас ерөөл, зөвлөгөөг сонсохыг хүсдэг.

 

Наурызын баярт уригдсан, энэ өдөрт зориулж авьяасаа үзүүлсэн яруу найрагч, дуучин, бөхчүүдэд болон бусад авьяастан, нийт хүмүүст зориулан аксакалууд, ахмад настангууд ерөөл хайрлаж, талархал илэрхийлдэг. Үндэсний төрөл бүрийн тоглоомоор тоглож нааддаг. Баярын үеэр морь уралдуулах, бөх барилдуулах, бусад биеийн тамирын тэмцээн зохиох, харилцаа дууны уралдаан, төрөл бүрийн тоглоом явагдаж, таавар тааж, дуу дуулж, шүлэг уншдаг. Энэ өдөр сайн сайхныг хүсэх, уучлах, нөхөрлөх зэрэг хүний сайн чанарыг эрхэмлэж, хойш үеийнхэнд үлгэрлэх, хүмүүжил олгоход анхаарна. Наурызын баяр ёслолын, үнэ цэнэ, танин мэдэхүйн онцлог үлгэрлэх шинж тэмдэг нь олон. Энэ бүхэн хүн бүрийг ухамсартай, үлгэр жишээч, хүмүүжилтэй, ахан дүүсэг, чин шударга, энэрэнгүй байх үзэл санаанд чиглүүлнэ. Ийм учраас Наурызыг хүн бүр яаран хүлээдэг.

 

Энэ онцгой өдөртэй холбоотой ард түмний ёс горим, зан заншлууд ч бий. Казахын ард түмэн ч жилийн эхэн болох энэ баярыг онцгойлон үзэж тэмдэглэж байх сайхан уламжлал тогтжээ. Монгол Улсад тоталитар дэглэмийн үед Наурызыг шашны баяр хэмээн үзэж тэмдэглэхийг хатуу хориглодог байлаа. Ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд Монгол Улсын өнцөг буланд аж төрж амьдран суудаг казах иргэд энэ баярыг үндэсний хэмжээний баяр болгон жил бүр тэмдэглэдэг боллоо. Казахын зан заншил, соёл урлагийн нэгдсэн томоохон арга хэмжээг Баян-Өлгий аймгийн төв, Улаанбаатар хот, бусад суурин газарт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр өргөн сурталчилж байна. Монголын төр, засгийн удирдлагаас энэхүү үндэсний баярыг тохиолдуулан казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүлэн, тэргүүний сайчуудыг төрийн дээд шагналаар шагнаж урамшуулдаг сайхан уламжлал бий болов. Энэ бүгд нь Наурыз баярын хүрээ жил ирэх тусам өргөжиж, ач холбогдол нь улам нэмэгдэж буй хэрэг юм.

 

Т.ЕТЕКБАЙ
/Соёл судлаач, СУИС-ийн 
докторант

Төстэй мэдээллүүд

Сар шинийн мэндчилгээний үгс

Сар шинийн мэндчилгээний үгс

2015/02/19, 20:27
Шинэлэх ёсон

Шинэлэх ёсон

2015/02/12, 10:05
Шинэ зуун ба хэлбэрийн баяр

Шинэ зуун ба хэлбэрийн баяр

2015/02/11, 09:19
”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ

”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ

2015/02/05, 18:25

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.