| |
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа тээврийн гол судас гэгддэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр зах зээл дэх хөнгөн цагааны ханш огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна. Лондоны металлын биржийн даваа гаргийн арилжаагаар тус металлын гурван сарын хугацаатай фьючерс гэрээний өртөг тонн тутамдаа 3578 ам.долларт хүрсэн нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.
Автомашин, сансар судлал, барилгын салбарын гол түүхий эд болох хөнгөн цагааны үнэ ийнхүү өссөнөөр дэлхийн хэмжээнд инфляцын дарамт эрчимжих төлөвтэйг шинжээчид онцолж байна. Тодруулбал, Ормузын хоолой нь зөвхөн металл төдийгүй дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувийг дамжуулдаг стратегийн гол зангилаа юм. Тиймээс тус хоолойг бүслэн хааснаар даатгалын хураамж болон ачаа тээврийн зардал нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний өртөг өсөх эрсдэлтэй аж. Эрчим хүчний хомсдол үүссэнээр металл хайлуулах үйлдвэрүүдийн цахилгааны төлбөр нэмэгдэж, үйлдвэрлэлийн явцад санхүүгийн хүндрэл учрах аюултай гэнэ.
Э.Сондор
https://www.unuudur.mn/a/281262
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

