| |
Энэхүү болж өнгөрсөн түүхийг цөөхөн хүн мэддэг гэнэ. Саяханаас эхлэн цахим сайтуудаар тархаж олон хүнд хүрж эхэлжээ. Нэгэн жижиг тосгонд автомашины ноцтой осол гарчээ. Авто ослоос болж нэг хүү үхлийн ирмэг дээр ирсэн байна. Хүүгийн эцэг яаралтай тусламж гуйн хажуугаар нь зөрж өнгөрсөн жолооч нараас хүүтэй нь хамт эмнэлэгт хүргэж өгөхийг гуйж байв. Ашгүй нэг сайн санаат жолооч тааран орон нутгийн эмнэлэгт хүргэж өгчээ. Хүүгээ тэвэрсэн эцэг эмнэлэгт орж иртэл сувилагч нь л байсан байна. Эмч чинь хаана байна миний хүү үхэх гээд байна хэмээн орилж байв. Сувилагч: Эмч одоохон ирнэ та тайвшир гэж хэлж байсан ч тайвширч суух сөхөө байсангүй. Эцэг хүүтэйгээ эмнэлэгт ирсэнээс хойш 10 гаран минут өнгөрөөд байв. Удалгүй мэс заслын эмч эмнэлэгийн хаалгаар гүйн иртэл хүүгийн эцэг хашгирч эмч рүү дайран чи чинь эмч юм уу юу юм. Энд хүн үхэх гээд байна. Хэмээн уурлав.
/ Орчуулга: ETOP.MN /
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

