| |
Энэ
жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий
найруулагч Н.Наранбаатар найруулсан. Наадмын нээлт тун сайхан болж
байгааг наадамчин олон төдийгүй харь нутагт ажиллаж, амьдарч
буймонголчууд шагшин магтаж, өөрсдийнтвиттер, фэйсбүүкийн хуудаснаа
бичиж байна.Мөн баяр наадмыг үргэлжлүүлж АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт
эхэлсэн долоо хоног байлаа.
Ч.Санжаадамба 10 давж аварга боллоо

Энэ жил Архангай аймгийн бөхчүүд хүчтэй, хийморьтой байж хүчит 1024 бөхийн барилдаанд өнгөллөө.Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Ч.Санжаадамба шинээр улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагваар 10 давж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА болов.
Ерөнхийлөгч "дэвэв”

Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтийн үеэр дэвсэн нь бас нэгэн содон үйл явдал болов. Тэрбээр энэ нь өөрийнх нь хүсэж, мөрөөдөж явсан зүйлийнх нь нэг гэдгийг хэлсэн.
Хоёр мэргэн "төрлөө”
Шигшээ харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, Орхон аймгийн "Хангарьд" клубийн харваач Б.Дэмбэрэлсайхан /36 оноо/ түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, "Хилчин" спорт хорооны "Есүхэй мэргэн" клубийн харваач Б.Ёндон /36 оноо/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Дуулга" багийн харваачЖ.Тулга /35 оноо/ нар удаалсан юм.
Харин үндэсний сурын харвааны эмэгтэй шигшээ найман харваачаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Г.Пунсалдулам түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Удаад нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат "Монде" компанийн харваач Ч.Гандаваа, Увс аймгийн Тэс сумын харъяат, "Алдар" спорт хороо, "Жем интернэшнл" компанийн харваач Д.Норжмаа нар шалгарлаа. Эхний гурван харваач бүгд 37 оноо авчээ.
Д.Дагвадоржийн соёолон хурдлаж, наадамчин олныг баясгалаа

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүнг тоймлон хүргэж байна.
ДААГА
ШҮДЛЭН
ХЯЗААЛАН:
СОЁОЛОН:
АЗАРГА:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Уралдаанч Б.Ганболд хүү (9 настай)
ИХ НАС:
Жилийн жилийн наадмын үеэр цэнгэлдэх яг л "хар зах” шиг болчихдог. Харин энэ жил тийм биш байв. Эсрэгээрээ илүү эмх цэгцтэй, цэмцгэр байлаа. Ард түмэн ч наадамд их сэтгэл ханамжтай байгаа харагдсан.
Ерөнхийлөгч наадмыг хааж, ийн хэлэв

Баяр наадмын ажиллагааг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүндэтгэл үзүүлэн "Монгол наадам ёслол төгөлдөр сайхан боллоо. Монголын наадам монгол түмний аугаа түүхийг сануулж, илүү ихийг хийж бүтээхийг санууллаа.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүндэт зочид оо,
Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монгол наадам - Монгол үндэстний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий вэ гэдгийг баясан харлаа. Эрдэм уха
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

