| |
"Хөх бэлтрэгнүүд" (Насанд хүрэгчдийн шигшээ багийг "Хөх чононууд" хэмээдэг) энэхүү Фестивалийн бэлтгэл болгож, энэ сарын 20-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох "Нэг зам, нэг бүс" олон улсын тэмцээнд оролцох юм. Энэхүү тэмцээний урилга "ДМЮ" клүбт ирсэн ч тэдний гаргасан саналыг МХБХ хүлээн авч, шигшээ багаа дэмжиж оролцуулах болов.
Өөрөөр хэлбэл манай хөвгүүд Хөххотод тэмцээнд оролцож, үргэлжлүүлэн бэлтгэлээ хангаад цааш Бээжинг зорих боллоо. Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзэх бөгөөд манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллана.
Эх сурвалж: the-mff.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

