| |
Нийслэлийн Засаг дарга С.Батболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Г.Өлзийбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын зөвлөх Ян Чиндун, Эдийн засгийн зөвлөх Сун Вэйрэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

