| |
Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоонуудыг хийсэн байна. "Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болжээ. Одоогоор гишүүдийн нэрийг зарлаагүй бөгөөд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь ч тодорхой бус байгаа юм. Хуульд зааснаар ТУЗ-ийн үндсэн гишүүдийн тоо ес хүртэлх байх ёстой бол хараат бус гишүүн нь гурваас доошгүй байна гэсэн заалттай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

