| |
Дэлхийн шатрын 42 дугаар олимпиад Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байна. Шатрын хамгийн том тэмцээн болох тус олимпиадад оролцож буй ДШХМ С.Ган-Од түргэн тоглолтын тэмцээнд түрүүллээ.

Дэлхийн шатрын олимпиадын долдугаар тойргийн тоглолтод Монголын эрэгтэй баг топ есдүгээр ширээнд Ираны багтай өрсөлдөж, 3.5:0.5-аар ялагдлаа. Харин эмэгтэй баг Казакстаны багийг 3:1-ээр хожсон юм. Өнөөдөр наймдугаар тойрогт Монголын эмэгтэй баг топ долдугаар ширээнд дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн Германы багтай хүч үзнэ. Эрэгтэй баг Дани улсын багтай учраа таарчээ.
eagle.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

