| |
Нэг жолоочийг цагдаа зогсоогоод шалгаж л дээ. Гэтэл шаардсан бүхий л зүйл нь байж. Харин замын цагдаа "Бүх жолоочоос түрүүлж шаардсан зүйл бүрдүүлсэн байна” гээд торгочихож. Нэг иймэрхүү наргиа саяхан фэйсбүүкээр баахан "давхив”. Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явуулж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн дээ. Стандартын шаарддага гэдэг нь бас их ёжтой. Автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч байгаа эсэхийг шалгана гэж байгаа.
Монголын мэдээ
О.Уянга
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

