| |
Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны энхний хагас жилийн байдлаар 140 ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Харин импортын тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү форумд хоёр улсын 90 гаруй бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Манай улсын хувьд Чех рүү ноос ноолууран бүтээгдэхүүнийг голчлон экспортолдог байсан бол цаашид газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн зэргийг экспортолж хамтран ажиллах боломж байгаа юм.
Мэргэжилтний ярьснаар манай улс Чехийн байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Харин Чехийн бизнес эрхлэгчид Монголд хэрэгжих томоохон төслүүдэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

