| |
Японы Ардчилсан нам (одоогийн сөрөг хүчин)-ын даргаар япон-тайваний эрлийз Рэнхо (жинхэнэ нэр Мурата Рэнхо) гэдэг 48 настай эмэгтэй сонгогджээ.
Рэнхогийн эмээ нь Дэлхийн 2-р дайны үед японы цэргийн өндөр албан тушаалтантай дотно харьцаатай байсны хүчинд бизнесээ цэцэглүүлж баяжсан гэгддэг бөгөөд Рэнхо дарга өөрөө японд төрсөн, залуудаа телевизийн хөтлөгч хийж байжээ. Түүнийг чадалтай, нөлөөтэй улс төрч гэдгийг дээдсийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг.
Японд эрх баригч намын дарга "автоматаар" ерөнхий сайд болдог тул намын дарга болно гэдэг Японы хамгийн өндөр улс төрийн сэнтийд хамгийн ойр очиж байна гэсэн үг аж.
Т.Бат
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

