| |
Баян-Өлгий аймаг болон Сэлэнгэ аймагт өвс ачсан машин шатжээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд буюу Өлгий-Ховд чиглэлийн зам дээр 86-84 БӨТ улсын дугаартай "САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн нутагт 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатжээ. Галыг аймгуудын Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

