logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Монголдоо дургүй монгол

Бичсэн:munkhbat
2016/10/07/, 13:32
Tweet

Монголдоо дургүй монгол

 

Ц.Нямдорж гуайг мэдэхгүй хүн байхгүй дээ. Хахир яхир, шулуухан үгтэй. Улс төрийн тогоонд олон жил буцалсан туршлагатай парламентч хүн. Сүүлийн хэд хоногт Монголын бүх хэвлэлээр хэлсэн ярьсан нь нэвтэрч, олны анхаарлын төвд ороод байгаа. Түүнийг ингэсгээд дүгнэвэл бүгд л тийм гэнэ. Гэхдээ тэр яг хэн бэ?

УИХ-ын вэбсайтад байх Ц.Нямдоржийн намтар их сайхан. Яахын аргагүй төрийн хар хүний л намтар. 1975 онд Увсын Улаангомын 10 жилийн I дунд сургуулийг төгссөн. 1981 онд Ленинградын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. Ирээд 1981-1988 онд УЕПГ-т хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ажилд орсон.

Ингээд 1992 оноос хойш УИХ-д долоо дахь удаагаа сонгогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр удаа томилогдож ажилласан. 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байв. Өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалд сууж буй. Хэтдээ намын даргаа Ерөнхийлөгч болохоор УИХ-ын дарга болохоор тохиролцож, ийн ойртоод суучихлаа гэгдэж байсан.

Гэтэл тэрээр гэнэтхэн "...МАН надад хамаагүй” хэмээн мэдэгдээд эхэлсний учир юу вэ гэж ирээд л олон хүн гайхасхийв.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн улс төрд өнгөрүүлж буй он жилүүдийн өөр намтар ч бас байх ажээ.

Ж.БААТАР ГЕНЕРАЛ БА Ц.НЯМДОРЖ

ТЕГ-ын газрын дарга асан Ж.Баатар генерал улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жил шоронд суусан. Энэ нь Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Тагнуулын газрын нууц материал олон нийтэд ил болсноос үүдэн Ц.Нямдорж, генерал Ж.Баатарын хооронд өрнөсөн тэмцлийн дүнд болсон явдал. Ц.Нямдорж энэ талаар "...2000 онд намайг сайд болгохгүй гэж бүх арга хэмжээг авсан байхгүй юу. Тэр нь энэ юм. Хятадад ажлаар явсан томилолтын материалыг Хятадын тагнуулч гэж үзсэн юм билээ” гэж тайлбарласан байдаг.

Харин Ж.Баатар генерал сүүлд энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг. Тэрээр ярилцлагадаа "...Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржтой тагнуулын байгууллагын ажилтан уулзаж, явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй. Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр "Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь "Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ. ...Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэнэ. Хэзээ нэгэн цагт үнэн илэрнэ, илчлэгдэнэ. Түүх шүүнэ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно. Монгол нь ч гэрчилнэ, хятад нь ч гэрчилнэ. Гэрчилж ч байсан, нотолж ч байсан” гэж ярьсан байдаг билээ.

Л.ГҮНДАЛАЙ БА Ц.НЯМДОРЖ

Энэ хоёр эрхмийн маргаан улсын нууцын асуудлаас эхэлсэн. Учир нь тухайн үед Ц.Нямдоржийг БНХАУ-ын тагнуул туршуул гэсэн агуулгатай 45 хуудас материалыг УИХ-ын гишүүн Л.Гүндалай сөхсөн. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар Л.Гүндалай хуулийн байгууллагад хандсан. Эцэст нь энэ хэргээс болж Л.Гүндалай баривчлагдаж ТЕГ-ын дарга асан Х.Баатар ял авснаар асуудал дууссан юм. Шалтгаан нь уг материалыг Х.Баатар генерал Л.Гүндалайд дамжуулсан гэж хэвлэлүүд шуугиж байлаа. Л.Гүндалай энэ талаар хожим ярихдаа "...УИХ-ын гишүүнийг прокурорын зөвшөөрөлгүйгээр нэг өдөр хорьчихоод маргааш нь ямар ч тайлбар хэлэхгүй сулласан. Намайг барьсны маргааш өдөр нь 10 мянга гаруй хүн жагссан. Тэр үед энэ баримтуудыг дараад л өнгөрсөн. Миний ойлгосноор бол Ц.Нямдорж сайд Хятадын тагнуул биш, Монголын талаас Хятадыг тагнах гэж явсан болж л хувирсан. Сүүлдээ надад тэгж л хэлээд энэ хэргийг хаасан. Манай тагнуулыг илчилчих юм, олон долоон юм битгий яриад бай л гэсэн дэг” гэв. Харин Ц.Нямдорж энэ талаараа хэвлэлээр тайлбарласан байдаг. Тэрээр "...Тэр Гүндалайн хийсэн мэдэгдэлд "Нямдорж архи уугаад бөөлжсөндөө хутгалдаад хэвтэж байсан” гэдэг үг өгүүлбэр байна гэнэ. Тэр нь нөгөө зохиомлоор бүрдүүлсэн материал дотор нь байгаа юм гэнэ лээ. Би чинь гадаадынхантай байтугай бусад намынхантай архи уудаггүй "муу санаатай архичин” шүү дээ. Гүндалай сонин биш шүү дээ. Бидэнд бол Гүндалай шиг сонирхолгүй юм байхгүй” гэсэн байдаг.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ БА Ц.НЯМДОРЖ

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "...Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. "Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна” гэв. Харин Д.Эрдэнэбилэгийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Зарим хэвлэлд "...Ийм үед "Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд, тэр дундаа хувийн хэвшилд очиж байгаа нь харин ч сайн хэрэг. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг аваад, 100 хувь болгочихвол ялсан намынхан харин ч нэг дураараа дургиж, дунд чөмгөөр нь жиргэх байлгүй. Бүх мөнгийг аваад сонгуулийн өмнө тараагаад өгчихөж ч магадгүй. Ийм завхарсан улстөрчидтэй үед хувьд очсон нь харин ч баярламаар хэрэг юм аа.

Нэг ч хүнд цалин өгч, улсад ганц ч төгрөгийн татвар өгдөггүй улстөрч нэртэй нэг муу "хувалз” Монголын хамгийн том үйлдвэрийн "цус”-ыг сорж, баяжиж сууснаас л хамаагүй дээр байх. Нөгөөтэйгүүр энэ бүх хэрүүлийн дунд Д.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр яваад байгаа.

Энэ хүн "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан байя гэж бодъё. Тэглээ гээд бас муудаад байх юм юу байна аа” гэж бичжээ.

Х.БАТТУЛГА БА Ц.НЯМДОРЖ

Х.Баттулга, Ц.Ням­дорж хоёрын муудалцах шалтгаан бий ажээ. Эх сурвалжийн мэдээллээр Г.Хийморьсан гэгч хүнээр дамжуулан Тавантолгойн ордоос өдөр бүр 60-100 тоннын даацтай 100 машинаар нүүрс зөөдөг байсан. Тавантолгойн ордоос урагш зам тавьтал нүүрс зөөхийг хориглосныг Засгийн газрын хуралдаан дээр эсэргүүцэж, нүүрсний машинуудыг нэн даруй тээвэрт нь явуулахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас удаа дараа шаардаж байжээ. Энэ нь ч тухайн үед хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байж.

Тэр цагаас хойш энэ хоёр эрхэм олон асуудлаар зөрчилдөж байгаа.

2013 оны тавдугаар сарын сүүлчээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бас "Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт орохдоо ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж гүтгэсэн гэдгийг Нийслэлийн шүүх тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэ асуудал тэгсгээд чимээгүй болсон. Х.Баттулга шүүх дээр ялсан шийдвэртэй, Ц.Нямдорж уучлалт гуйх өртэй үлдсэн юм.

Н.ЭНХБАЯР БА Ц.НЯМДОРЖ

"Нэгэн цагт улс төрд бие биеэ дэмжин, хаа ч явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад нөгөөгөө шалгуулж байна. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилж, "Нямдорж бол "хатуу самар”, хуулийг түүн шиг мэдэх хүн байхгүй, түүний хэлж байгаа үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй” гэж байсан бол Ц.Нямдорж нь "Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй” гэж ярьдаг байсан юм.

2011 оны аравдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн увайгүй үйлдлийг хэвлэлд дэлгэхээр шийдсэнээ дуулгажээ. Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдын сая, сая ам.долларын үнэтэй хаус, байшин барилгыг тоочиж ярьсан төдийгүй "Авлигын хоточ нохой болсон Ц.Нямдоржийн авлигын хэргийг АТГ-т шалгуулж, олонд ил болгох хэрэгтэй. Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр хүүхдүүд бүгд төрийн албанд ажилладаг. Ийм байтал Ц.Нямдорж хаанаас ямар мөнгөөр дараах өмчтэй болсноо мэдэгдэхийг шаардаж байна” гэж мэдээлжээ.

Тэр үед Ц.Нямдорж "Би түрээсийн байранд амьдардаг” гэж хэвлэлд ярихдаа "...Хоёр хүүхдийн минь бариулж байгаа байшин тийм ч үнэтэй барилгууд биш. Н.Энхбаяр болохоор 6.0 тэрбум төгрөгийн барилга гэж үзэж байгаа юм билээ. Манай цагдаагийн байгууллага хөдөө суманд цагдаагийн байрыг 56 сая төгрөгөөр бариулж байгаа. Миний хоёр хүүхдийн байр бол тиймэрхүү хоёр байрны хэмжээний л үнэлгээтэй. Хүнийг гүтгэж болох байх. Гэхдээ жаахан баримжаатай гүтгэх хэрэгтэй биз дээ. "Алтжин”-гийн Г.Алтантай хөрш зэргэлдээ байр гэдэг нь хөлсийг нь төлөөд сууж байгаа байр байхгүй юу” гэсэн юм.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Хуулийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун дэгдээгээд, 13-ны өглөө үүрээр гэрээс нь баривчилсан. Гэвч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ дахь намынхаа бүлэгт "Н.Энхбаярыг баривчлах гэснийг мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” гэж мэдээлжээ. Энэ мэдээлэлд итгэх хүн байсангүй. Тэгээд ч өөрөө дараа нь "...Би хэргээр тэгж хэлсэн юм. "Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн үү, телевизээр харсан уу, яагаад цагдаагаа татаагүй юм” гэж тал, талаас нохой шиг боргоод байхаар нь зэвүү хүрээд "Би унтаж байсан” гээд хэлчихсэн юм” гэж ярьсан байна.

Төрийн томилгоогоор 1990 оноос хойш 2009 оныг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурав, тус яамны тэргүүн дэд сайдаар нэг удаа, нийтдээ дөрвөн удаа томилогдон ажиллаж байгаа, парламентын туршлагатай гишүүдийн нэг Ц.Нямдоржийг хэн бэ гэдгийг илэрхийлэх мэдээлэл хэвлэлийн хуудсанд ийнхүү үлдсэн байна.

Сүүлд Ц.Нямдорж "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Н.Энхбаярыг шоронд хоригдож байх үеийн тухай ярихдаа "...Н.Энхбаярыг баривчилдаг өдөр тэдний гэрийн гадаа буудалцаан болсон. Хоёр хамгаалагч бие,бие рүүгээ буудсан. Тэгэхэд жижүүр нь Хан-Уулын цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар гүйгээд очсон гэсэн. Сүүлд нь Тагнуулынхан буутай хүч нэмэгдүүлсэн юм байна лээ. Намайг Шарга морьтын гүүрний цаана явж байхад тухайн үеийн цагдаагийн дарга Д.Сандаг-Очир залгаад шүүхийн ийм шийдвэр гарсан гэж хэлсэн. Наадах чинь миний оролцдог юм биш байна гэдгээ хэлээд хүний хамарнаас цус гаргаж болохгүй шүү.Бусад нь бол та нарын ажил байна гэж сануулсан. Цагдаа баривчлах ажиллагаа явуулсан гэдгээр нь надтай холбож тайлбарлаж байгаа юм шиг байна.Цагдаа чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг шүү дээ. Хуу­лийн яамны ямар ч орол­цоогүйгээр болсон” гэв.

М.ЭНХСАЙХАН БА Ц.НЯМДОРЖ

2007 оны долдугаар сард Үндэсний эв нэгдлийн Засгийн газрынхан нэг оройжингоо найрлах үеэр УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Шадар сайд М.Энхсайханы өрөө рүү гүйж очин, хаалгыг нь татангуутаа "За хө чи чинь ёстой мужик байсан байна. Энэ цагаас эхлэн Жамуха, Тэмүүжин хоёр шиг анд бололцлоо шүү” хэмээн мөрөн дээр нь алгадаж, тэврэн авч хоёр хацрыг нь ээлжлэн үнсээд гарчээ” гэж хэвлэлд бичжээ. Харин М.Энхсайхан хэвлэлд ярихдаа "...УИХ-ын 2000-2004 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 72:4 харьцаагаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр үед Ц.Нямдорж мөн л "ноён оргил” байлаа шүү дээ. Дээр нь Ц.Нямдорж цаашид лав 20 жил гартаа атгана гэж галзуурч, сагсуурч байсан.

Тэр үед би намын удирдлагаас холд­сон байлаа. Гэвч Ц.Ням­доржийн тэр байдлыг ажиг­лаад "Намдаа ойр байх хэрэгтэй юм байна” гэдгээ маш хүчтэй мэдэрсэн. Тэгэхэд Ц.Ням­дорж намайг байнга заналхийлдэг байсан. "Даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” гэдэг байсан. Тухайн үед би төдийлөн ойшоодоггүй байлаа. Хожим нь болсон үйл явдлуудтай уялдуулан одоо эргээд бодоход "Францаас Д.Энхбатыг хулгайлж, С.Зоригийн аллагын захиалагч болгож хувиргаад л, намын дарга М.Энхсайханыг нь шоронд хийчихээр намын даргагүй нам сонгуульд ялахыг нь харъя л даа” хэмээн заналхийлж байсан юм билээ.

Тэгэхээр энэ бүхнийг хэн зохион байгуулж байсан нь харагдаж байгаа биз дээ. Хор найруулдаг, зохиомол хэрэгт гүтгэдэг, энэ бүх үүсэл, үйл ажиллагаа Ц.Нямдоржийн өөрийнх нь бараг хүмүүжлээс нь урган гарч байгаа юм байна гэж надад бодогдоод байгаа юм.

Дээр нь Ц.Нямдорж "Монголын нийгмийг айлган сүрдүүлэх замаар барих нь хамгийн зөв” гэж өөрөө зарладаг байсан юм.

...Өчүүхэн хэргийн төлөө шоронд ордог заалтыг Эрүүгийн хуульд оруулсан. Яг тэр заалтаар дунд сургуулийн олон сурагч хоригдсон. Би шулуухан хэлье. Цагдаагийн дарга байсан генерал Пүрэв гуай надтай уулзаад "Энэ заалтаас болж балчир хүүхдийн гэнэн үйлдлүүд шууд шоронд ороход хүргэж байна” гэж хэлсэн удаатай.

...Дээр нь хэлэхэд Монгол Улс жижигхэн шүү. Бидний чихэнд олон юм сонсогдож байгаа. Үнэн, худлыг нь нотолж чадахгүй чихээрээ сонсоод л байгаа. Тухайлбал, "Оюутолгойн гэрээг хийх явцад Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан” гэсэн мэдээлэл бий.

Үүнийг би гадны хүмүүсийн ярианаас чихээрээ сонссон. Гэхдээ би үүнийг нотлохгүй. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үг, хийсэн үйлдлээр тэр үгийн үнэн нотлогдоод байгаа юм.

Оюутолгойн гэрээний зөв, бурууг Монгол талаасаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан хариуцах ёстой. Гэтэл яагаад Монголын талын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэгт орохгүй, энэ үүргээс өөрөө сайн дураараа зугтаад байсан юм бэ. Энэ юу хэлээд байна. Нарийн ярих юм бол гадныхантай харил­цаж байсан нь зарим хү­ний нүдэнд харагдсан бай­гаа шүү. Энэ бол асуудал” гэж байв.

С.НАРАНГЭРЭЛ БА Ц.НЯМДОРЖ

Хуульч С.Нарангэрэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тухай "...Ер нь Ц.Нямдорж гэдэг хүн ямар жудаггүй болохыг цаг хугацааны шалгарлаар монголчууд сайтар ойлгож байх шиг байна. Хахаж үхтэл нь албан тушаал, эрх мэдэл Ц.Нямдоржид эдлүүлж байсан Н.Энхбаярыгаа хүний мөсгүйгээр яаж гутаан доромжиж, түүнд сэтгэл санааны зовиур бий болгож байгааг надаар хэлүүлэлтгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголчууд мэдэж авсан шүү дээ” гэж ярьсан юм.

Н.БАГАБАНДИ БА Ц.НЯМДОРЖ

2005 оны дөрөвдүгээр сард УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар төсөл хэлэлцэх явцад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимджээ. Тэрээр "...Ерөнхийлөгч энэ асуудлыг санаачилсан учраас тэр субъектын төлөөлөл энд суух ёстой. Асуудлаа танилцуулах учиртай. Ийм чухал асуудлыг нэг бичиг шидчихээд шийдэж болохгүй. Ерөнхийлөгч өөрөө л гадаадад айлчилдаг юм байгаа биз. Тэр зөвлөхүүд нь, Тамгын газрын ажилтнууд нь яасан юм бэ. Асуудал санаачлагчийг хуралд оруулж ир. Ерөнхийлөгч ер нь ямар учиртай субъект вэ. Бүх хүмүүсээ гадагш нь дагуулаад явчихдаг. Яасан их айлчилдаг юм. Юу хийгээд яваад байгаа юм бэ. Саяхан л хэний зардлаар нь мэдэхгүй энд тэнд амарч яваад ирсэн. Хамгийн их зардлаар айлчилдаг хүн бол Ерөнхийлөгч шүү дээ. Баастай бурхан шиг. Хурал чуулган дээр том том илтгэл тавьж, том том ярьчихаад яваад өгдөг. Гадаадад айлчлаад тэнээд явдаг. Ямар хэрэг бүтээх гэж ингэж явдаг юм. Ийм янзаараа байх юм бол Тамгын газрыг нь татан буулгаад Ерөнхийлөгчийн төсвийг хувааж авах хэрэгтэй” гэжээ.

Чухамдаа энэ нь тсөл санаачлагчдын төлөөлөл эзгүй байгаатай холбоотой бус, цаанаа бол Ерөнхийлөгч Н.Бага­банди "Цагаан шонхор”-ын Ч.Энх­тайва­ныг өр­шөө­­лөөр сулласанд маш их дургүйцэж байгаа хэ­мээн саарал ордны эх сур­валж тайлбарлаж бай­на гэж хэвлэлд бичиж байв.

Ц.ЭЛБЭГДОРЖ БА Ц.НЯМДОРЖ

2005 оны аравдугаар сард хэвлэлд гарсан нийтлэлд, "...УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ Ц.Элбэгдорж асуудлыг бусад руу чихэж амиа хоохойлон уран донгодож явдгаа боливол таарна. Хэзээ байхдаа УИХ Засгийн газрыг ажил хийлгэхгүй байсан юм” хэмээн тун ч ууртай байна. Энэ янзаараа бол УИХ, Засгийн газар хоёр нэг хэсэгтээ л таарамж муутай байх бололтой” хэмээн бичсэн байна.

2006 оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар М.Энхболдын толгойлсон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж "2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нөхөд сонгууль удирдсан М.Энхсайхан, Л.Гүндалай нарыгаа Засгийн газрын бүрэлдэхүүний гадна үлдээж АНУ-д дөрвөн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Үүнийг хуйвалдаан биш гэж үзэх үү. Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан хүмүүс өнөөдөр бусдын хуйвалдааныг илрүүлж шударга дүр эсгэж байгаа нь хэр зохистой вэ” гэж хэлжээ.

2008 оны долдугаар сард Ц.Нямдорж "Долдугаар сарын 1-ний улс төрийн үймээний гол хариуцлага хүлээх ёстой хүн Ц. Элбэгдорж. Гол өдөөн хатгагч нь тэр өөрөө шүү дээ” гэсэн байна.

2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх М.Батчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Ерөнхийлөгч шүүх цагдаагийн хоорондын асуудлаас байдал ноцтой болж байгааг мэдэж байсан учраас, Ц.Нямдорж сайдын юу ч хийх сонирхолгүй суугаад байгааг нь харсан учраас өөрөө цэргийн мөрдэстэй хүнийх нь хувьд Ц.Сандаг-Очир генералыг дуудаж, шууд шаардлага тавьсан. Ерөнхийлөгч хийх ёстой ажлаа л хийсэн. Ер нь төрийн ажлыг дур зоргын юм шиг хардаг, миний батлуулсан хууль, миний байгууллага гэж өмчилдөг, хуулийг дур зоргоороо засдаг, хүчний байгууллагуудын тогтолцоогоор судалгаа, мэдлэггүйгээр дураараа оролддог, тэгсэн мөртлөө төрийн өмнө, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ өөрт ашиггүй бол биелүүлдэггүй Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болж Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч, төр дотроосоо идэгдэж хямрах аюул бий болчихоод байна шүү гэдгийг хэлмээр байна” гэсэн байна.

Дараа нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Манайханд болохоор л би ард түмнээс сонгогдсон учраас бүгдийг загнах ёстой гэдэг өвчин маш гүнзгий бий болсон. Ц.Элбэгдорж дахиад ялчих юм бол өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Английн хатан хаан эрх мэдэлд дургүйдээ Засгийн газрын ажилд оролцохгүй байгаа гэж бодож байна уу. Үгүй, хуулийн соёл гэдэг юм тэгж ёс заншил болдог учраас тэр. Японы эзэн хаан 1948 оноос хойш ард түмэндээ хандаж ганц үг хэлэлгүй байсаар уржнангийн газар хөдлөлт болоход ил гарч ард түмэндээ үг хэллээ. Манай Ерөнхийлөгч ч тийм байх ёстой юм, хуулиараа. Тэр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг үгийн цаад агуулга нь энэ” гэсэн нь бий. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "...2011 онд Н.Энхбаяртай холбоотой 16 хавтаст хэрэг тухайн үеийн мөрдөн байцаах газраас АТГ-т ирсэн байдаг. Тэр үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Түүнээс биш Ц.Элбэгдорж гарч ирээд хэрэг нээгээд шоронд хийчихсэн зүйл байхгүй. Энэ хүнтэй холбоотой асуудлыг над дээр ярьж орж ирдэг хүн ер нь байхгүй. Нэг л хүн хааяа энэ хүний талаар ярьж орж ирдэг. Тэр нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж "Сүхбаатарын талбайн өмнөх өндөр хөх байшинд Н.Энхбаяр оролцсон 40 гаруй сая ам.долларын асуудал байдаг. Үүн дээр гомдолтой хүмүүс байна. МАХН гэж заваан нам байна. Үүнийг Дээд шүүхээс хасуул” гэх зэргээр ярьж орж ирдэг. Энэ хүмүүс өөрсдийнхөө боддог зүйлийг надаас шаардаж орж ирдэг юм” гэв. Хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулган дээр Ц.Нямдорж "...Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Хэзээ бах тав чинь ханах вэ. Одоо болоо юм биш үү” гэж, тэр оройд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Балдорж сан”-гийн шагнал гардуулах ёслол дээр "...Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ” гэж хариу өгсөн.

Б.ДАМДИН-ОЧИР

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Төстэй мэдээллүүд

"Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу

2016/10/06, 11:14
Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

Ц.Нямдорж: Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү

2016/09/12, 08:07
Ц.Нямдорж: Хуулийн салбарыг гаргуунд нь хаяж болохгүй

Ц.Нямдорж: Хуулийн салбарыг гаргуунд нь хаяж болохгүй

2015/10/27, 14:28
Ц.Нямдорж: Гэр хороолол руу халуун хүйтэн ус, бохирын шугам татна гэдэг худлаа боллоо

Ц.Нямдорж: Гэр хороолол руу халуун хүйтэн ус, бохирын шугам татна гэдэг худлаа боллоо

2015/06/07, 15:22

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

4 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

7 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

5 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

6 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

5 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

8 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

10 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

9 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

10 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

9 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

11 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

11 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

9 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

22 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

24 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

20 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

25 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

25 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

21 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

23 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

23 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

27 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

30 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

28 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

22 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

24 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

25 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

30 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

28 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

28 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

24 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

25 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

31 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

30 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

37 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

27 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

35 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

28 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

42 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

43 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

38 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

66 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

38 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

36 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

32 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

25 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

30 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

24 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

28 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

24 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

23 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

26 | 0 | 2026/05/04, 15:01
gallery image

Цагдаагийн биед халдсан иргэний жолоодох эрхийг хасч, торгожээ

27 | 0 | 2026/05/04, 14:56
gallery image

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

26 | 0 | 2026/05/04, 13:00
gallery image

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

21 | 0 | 2026/05/04, 10:39
gallery image

Мөрдөгч С.Д нь хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлэн авч, зарцуулжээ

27 | 0 | 2026/05/04, 10:19
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42454 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30395 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22862 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22117 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21562 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19799 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19451 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18968 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18853 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18301 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17356 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16845 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16616 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16517 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16239 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16196 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16090 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16022 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15840 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15735 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15516 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14947 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14919 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14799 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14542 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14365 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14335 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14286 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14947 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10320 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13072 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5918 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9912 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11330 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11794 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8874 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9810 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11767 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9866 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6890 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6822 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.