| |
Эдийн засаг хямралтай хэцүү байгаа учир тэвчиж болох бүх зүйлийг хасч, танахаар болоод байгаа. Гэхдээ хасах, танах ажил "Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчийн үлгэр болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн МСҮТ-үүдэд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хасч, тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бол МСҮТ-д суралцдаг 40 мянга суралцагч энэ тэтгэлгийг авахгүй гэсэн үг. Чухам яагаад гэсэн асуултад "Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул тэвчиж болох зардлаа танана” гэсэн хариулт өгчээ.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

