| |
Эхлээд нэг тоо баримт дурьдая. Энэ оны эхний найман сарын байдлаар 101,105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага, мэдээлэл байжээ. Энэ бол арай л хэтэрчихсэн тоо. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ. Гайхмаар тоо байгаа биз. 101,105 бол гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлагын утас. Гэтэл энэ утсанд ирсэн 130 мянган дуудлагын 71 хувь нь буюу 90 гаруй мянга нь хуурамч байсан гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

