| |
Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвег хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахуу болов ч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвег нь Англиас бараг 3 дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг. Гэтэл Норвег илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог. Байгалийн баялгаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага.


Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

