| |
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 25 тамирчин зодоглож байгаа юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн хоёрдугаар тойрогт ДАШТ-ийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Д.Алтансүхтэй оноолт таарч, Токиогийн "Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, "Хангарьд” спорт хорооны тамирчин Д.Алтансүх Г.Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар яллаа.
Ингэснээр тэрбээр шигшээд шалгарав. Түүний дараагийн өрсөлдөгч "Хангарьд" спорт хорооны тамирчин Б.Мөнхчулуун.
Тэмцээн ирэх лхагва гарагт өндөрлөнө.
У.Баярсайхан /MNB.MN/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

