logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“G TIME” ЗАВШИЖ, ЯДАРСАН ИРГЭД ХООСОН ХОЦРОХ ВИЙ

Бичсэн:saikhnaa
2017/02/22/, 09:56
Tweet

“G TIME” ЗАВШИЖ, ЯДАРСАН ИРГЭД ХООСОН ХОЦРОХ ВИЙ

 

"Монголын мэдээ” сонин энэ сарын 8-ны дугаартаа Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр иргэдийг залилж буй "Жи Тайм” сүлжээний бодит байдлын талаар дугаарын сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Манай сонины нийтлэлийг гарснаас хойш тав хоногийн дараа "Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан юм. Түүнд Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Харин "Жи Тайм” сүлжээнд элсэж, хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж аваад дөрөв хонож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрыг зорих "Жи Тайм” сүлжээний бизнесийн хохирогчид нэмэгдэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Мөн "Жи  Тайм” сүлжээний сургалтын газрууд хэвийн ажиллаж, тус сүлжээнд шинээр элсэгчид ч өнөөдрийг хүртэл байсаар байгаа юм. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаа "Жи Тайм” сүлжээний хохирогчдыг онцлон бэлтгэлээ.


УМБГ "ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ ХОХИРОГЧДЫН АЧААЛАЛД ДАРАГДЖЭЭ


Улсын мөрдөн байцаах газрын нэгэн өрөөний үүдэнд 70 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр иргэний үнэмлэхээ гартаа  барин зогсоно. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард "Жи Тайм” сүлжээнд элсэж, хохирогч болсон гэнэ. Тэр хоёроос юу болсон талаар тодруулахад "Би нөхөртэйгөө 135 мянган төгрөгийн хөтөлбөрт нь элссэн. Хоёулаа нийт 270 мянган төгрөгөөр элссэн. Гэвч одоо болтол тэд нарын хэлээд байсанчлан шагнал цалинд хүрч чадаагүй. 

Тэтгэврийн бидэнд  270  мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Бид тэтгэврийнхээ мөнгөөр элсчихсэн. Манайх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг. Тэнд байдаг нэг эмэгтэй бидэн дээр нэг их сайхан машин унасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авч ирж сургалт хийсэн юм. Сургалтаараа нэг л амархан, их мөнгөтэй болно гэж ярьсан юм. Тэгээд л эмээ, өвөө хоёр нь элсчихсэн. Одоо хүүхдүүд зэмлээд бөөн л юм болж байна. Одоо энд байцаалт өгнө” гэв.

Тэд бол Улсын мөрдөн байцаах газрын үүдний хүлээлгийн танхимыг дүүргэж буй "Жи Тайм” сүлжээний хохирогчдын нэг юм. Манай сурвалжлах хэсгийг өдрийн 11:00 цагийн орчимд Улсын мөрдөн байцаах газарт очиход "Жи Тайм” сүлжээний хохирогчид аль хэдийнэ өргөдлөө өгөхөөр ирчихсэн байлаа. Угтан авах үйлчилгээний хэсэгт суух цагдаагийн алба хаагчид байсхийгээд "Жи Тайм-ын хүмүүс байна уу. Байвал энэ өрөө рүү ороодох” хэмээн танхимд цугласан хүмүүст сануулах бөгөөд тус сүлжээний хохирогчдын цуваа тасралтгүй үргэлжилсээр байв. Тэд бүгд гартаа иргэний үнэмлэхнээс гадна "Жи Тайм” сүлжээний танилцуулга болон мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа барьжээ. Өргөдөл гаргахаар ирсэн хүмүүсийн дунд ах дүү, хамаатан, саднаа элсүүлж, гэр бүлээрээ хохирсон хүмүүс ч байлаа. Тэдний нэг нь 30 гаруй насны О гэх эмэгтэй.

Тэрбээр өөрийн хадам ээж болон дүү нараа элсүүлсэн гэнэ. Түүнээс болж хоёр сая гаруй төгрөгийн хохирол амсчээ. Мөн ломбардад автомашинаа тавьж "Жи Тайм” сүлжээнд элссэн гэх залуухан бүсгүй ч байв. Түүнийг Б гэдэг бөгөөд тус сүлжээний хоёр ч хөтөлбөрт хамрагдсан аж. Тэрбээр "Би анх вип хөтөлбөрт нь хамрагдсан. Анх сүлжээнд орохдоо машинаа барьцаанд тавьж орсон юм. Вип хөтөлбөрийнхөө шагнал мөнгийг авсныхаа дараа дахиад паст хөтөлбөрт нь элссэн. Гэтэл ийм байдалд орчихлоо. Үнэнийг хэлэхэд хэцүү байна. Өмнө нь ямар нэгэн сүлжээний бизнест хамрагдаж байгаагүй. Гайгүй юм шиг болохоор нь орчихсон чинь хэцүү байна. Би энэ сарын 20-нд өргөдөл гаргасан.

 

...Би нөхөртөө хэлэлгүй цалингийн зээл аваад орсон. Нөхөр маань мэдчихээд их уурлаж байгаа. Эгч нь одоо яах учраа олохгүй л явж байна. Ямар ч байсан өргөдөл гаргаад үзье. Хэрвээ 10 гаруй сая төгрөгтэй болчихвол бидний амьдралд л хэрэгтэй юм даа гэж бодсон юм. Түүнээс их мөнгөтэйдөө биш. Ямар сайндаа л цалингийн зээл авч байх вэ дээ” хэмээн ярьсан...

 

Өнөөдөр байцаагч дуудсан болохоор ирсэн” хэмээн ярив. Б ийнхүү ярьсныхаа дараа оффис руугаа явах талаар бидэнд хэлсэн юм. Түүний хэлснээр зарим гишүүд нь компанийн үйл ажиллагаа хэвийн болохоор үргэлжлүүлэн ажиллах тухай гарын үсэг зурж, цуглуулж байгаа аж. Мөн тэрбээр хүн бүр өөр өөрийн бодолтой болохоор хохирогч хэмээн өргөдөл өгөх хүсэлтэй нэгэн нь бий. Энэ хэрэг тогтворжтол хүлээж байгаад үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байна. Би хэдий өргөдлөө гаргасан ч гэсэн компани дээр очиж нөхцөл байдлыг танддаг хэмээн учирласан. Энэ мэтчилэн "Жи Тайм”-ын хохирогчдын зовлон мундахгүй аж.

SBN, UBS ТЕЛЕВИЗЭЭР МЭДЭЭ ГАРСАН БОЛОХООР ИТГЭСЭН


"Жи Тайм” сүлжээний хохирогчдын ихэнх нь SBN, UBS телевизээр уриалсан шинжтэй мэдээлэл гарсан болохоор итгээд орсон гэх тайлбарыг хэлж байлаа. Нэрээ нууцалсан нэгэн хохирогчийн хэлснээр нэгэн худалдааны төвийн 110 гаруй ажилтан хамтран тус сүлжээнд элсэн, оффис хүртэл байгуулсан гэнэ. Тэдний ихэнх нь вип хөтөлбөрт элссэн бөгөөд цөөхөн нь шагнал цалингаа нэг удаа авсан байна. Тэрбээр "Ард түмний амьдрал үнэхээр хэцүү байна шүү дээ. Бид аргаа барсандаа л ингэж явна. Хэрвээ үнэхээр энэ хөтөлбөр залилан байгаад, пирамид хэлбэрийн бизнес явуулахыг Монгол Улсын хуулиар хориглодог юм бол холбогдох хууль хяналтынхан, төрийн дээд удирдлагууд эртхэн арга хэмжээ авахгүй яасан юм. Заавал биднийг хохирсоны дараа арга хэмжээ авах хэрэг байсан юм уу. Бидний хохирлыг барагдуулж өгөх эсэх нь тодорхойгүй байна.

Ямар ч гэсэн өргөдөл гарга гэсэн. Өргөдлөө өгчихлөө. Хохирлоо л барагдуулж авмаар байна” хэмээн бухимдан ярьсан. "Жи Тайм” сүлжээний хохирогчдын дунд ах, дүү, гэр бүлээрээ нийлж, элссэн хүмүүс их байгаа нь сурвалжлага хийх явцад ажиглагдсан. Учир нь бидний уулзаж, ярилцсан хүмүүсийн дийлэнх нь ах, дүү, гэр бүлээрээ элссэн байв. 40 орчим насны нэгэн эмэгтэй УМБГ-ын хүлээх танхимд бухимдуухан зогсоно.

Түүнтэй ярилцвал "Жи Тайм” сүлжээний вип хөтөлбөрт нөхөр болон хадам ээжийгээ элсүүлжээ. Гэвч тэд шагнал цалиндаа хүрч чадаагүй аж. Түүнээс болж нэг гэр бүл зургаан сая гаруй төгрөгөөр хохирсон байна. Тэрбээр "Сургалтан дээр өөрийн хамгийн ойрын хүмүүстэйгээ хамтарч ажиллавал хурдан мөнгөндөө хүрнэ гэж ярьж байсан. Тэгэхээр нь би нөхөр, хадам ээжийгээ элсүүлчихсэн юм. Элсээд удаагүй байтал Eagle телевизээр хүмүүсийг луйвардаж байна гэдэг мэдээ гарсан. Тэгээд л энд ирээд байж байна. Би нөхөртөө хэлэлгүй цалингийн зээл аваад орсон. Нөхөр маань мэдчихээд их уурлаж байгаа. Эгч нь одоо яах учраа олохгүй л явж байна. Ямар ч байсан өргөдөл гаргаад үзье.

 

...Цалингаа хүлээгээд байж бай. Баяжих сэтгэлтэй нь баяжина” гэх мэтчилэн иргэдийн санаа бодлыг эргүүлсэн мэдээлэл ч тасрахгүй үргэжилж, "Жи Тайм” сүлжээнд нэгдэхийг уриалсаар байгаа нь хэн бүхний нүдэнд ил буй. Тиймээс манай сурвалжлах хэсэг "Жи Тайм”-ын сургалтын хэд хэдэн байранд очиж, цахим ертөнц дэх шуугиан үнэн эсэхийг сурвалжилсан юм... 

 

Хэрвээ 10 гаруй сая төгрөгтэй болчихвол бидний амьдралд л хэрэгтэй юм даа гэж бодсон юм. Түүнээс их мөнгөтэйдөө биш. Ямар сайндаа л цалингийн зээл авч байх вэ дээ” хэмээн ярьсан. Мөн бидэнтэй хөдөө амьдардаг ээжийгээ элсүүлчихсэн гэсэн хүн ч таарав. Түүний хэлснээр өөрөө эхэлж элсээд доороо элсүүлэх хүн олдохгүй болохоор нь хөдөө амьдардаг ээжийгээ элсүүлчихсэн аж. Харин өргөдөл гаргаж, мэдүүлэг өгтөл хамт элссэн ээжийг нь мэдүүлэг өгөх шаардлагатай гэсэн хариу сонссон гэнэ. Тэрбээр "Одоо ээжийгээ авч ирж байцаалт өгүүлэх л хэрэг гарч байна” хэмээн халаглав. Энэ мэтчилэн "Жи Тайм”-ын хохирогчид УМБГ-ын мөрдөн байцаагчдыг "түргэн” авахуулахад хүргэжээ. Бид ийнхүү ярилцаж зогстол аль хэдийнэ цайны цаг болсон байв. Энэ үед хүлээн авах танхимд суух цагдаагийн алба хаагч "Цайны цаг болсон шүү.

"Жи Тайм”-ынхан 13:30 цагт ирээрэй” хэмээв. Түүнийг ийнхүү хэлснээс хойш өглөөхөн суух ч газар олдохгүй байсан УМБГ-ын хүлээлгийн танхим суларч, эзэнгүй сандлууд үлдлээ. Бид тус газрын байцаагч нартай уулзаж, мэдээлэл авах гэсэн хэдий ч "Зав алга. Цаг алдмааргүй байна” гэх шалтгааныг хэлсэн. Арга ч үгүй биз. "Жи тайм” сүлжээний хохирогчид зогсоо зайгүй тус газарт хандаж, өргөдөл гаргаж байгаа юм хойно. Бид тэдний ажилд саад болохыг ч хүссэнгүй.

БИД МӨНГИЙГ НЬ БУЦААЖ ӨГӨХГҮЙ


Манай улсын иргэд хоёр хуваагдсан гэхэд болно. Улсын гэдэг нь учиртай. Казакстаны ядуурлыг бууруулах төсөл хэмээх сүржин нэртэй сүлжээний байгууллага захын нэг суманд хүртэл хүрсэн учраас ийнхүү хэлэв. Хууль, хяналтын байгууллагаас тус сүлжээний захирал Ж.Маратыг баривчилж, "Жи Тайм” сүлжээний залилан гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа боловч тус сүлжээнд элсэхийг уриалсан мэдээлэл фэйсбүүк хуудсаар явсаар байгаа юм. Тэр бүү хэл "Жи Тайм бол яалт ч үгүй үнэн. Хүн өөрөө хичээвэл хэдэн ч удаа авч болно

Цалингаа хүлээгээд байж бай. Баяжих сэтгэлтэй нь баяжина” гэх мэтчилэн иргэдийн санаа бодлыг эргүүлсэн мэдээлэл ч тасрахгүй үргэжилж, "Жи Тайм” сүлжээнд нэгдэхийг уриалсаар байгаа нь хэн бүхний нүдэнд ил буй. Тиймээс манай сурвалжлах хэсэг "Жи Тайм”-ын сургалтын хэд хэдэн байранд очиж, цахим ертөнц дэх шуугиан үнэн эсэхийг сурвалжилсан юм. Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд "Найман шарга”-ын ойролцоо байрлах "Арга билэг” төвд оффистой "Дэм дэмэндээ” гэх "Жи Тайм”-ын сургалтын байрыг зорив. Биднийг очих үед сүлжээний ажилчид гэх дөрвөн залуухан бүсгүй сууж байлаа. Тэднээс энэхүү сүлжээнд яаж хамрагдах талаар асуувал "Одоохондоо манай байгууллага шалгагдаж байгаа.

Тиймээс хүн элсүүлэхгүй. Шалгагдаж дуусчихвал удахгүй хүнээ элсүүлнэ. Цахим ертөнцөөр худал, үнэн мэдээлэл тарснаас болж манай байгууллага шалгагдаж байгаа. Тийм учраас элсэлтийн хугацаагаа түр зогсоохоор болсон” хэмээн бидэнд тайлбарласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Жи Тайм”-тай холбоотой мэдээлэл гарснаас хойш тус сургалтын төвд бүртгэлтэй "Жи Тайм”-ын гишүүдийн ихэнх нь гарах өргөдөл өгсөн ажээ. Энэ тухай "Зарим нэг гишүүд өргөдөл өгөөд сүлжээнээс гарсан. Харин үлдэх хүн олон байгаа. Үлдсэн нь хэвийн ажилладгаараа ажиллаад явна.

Харин мөнгөний хувьд бол бид буцааж өгөхгүй. Анхнаасаа  ярьж тохироод  хоёр хүнээ  олж  чадна  гэсэн  итгэлтэй л хүн орсон. Хэрвээ үнэхээр чадахгүй бол нэг удаа өөр хүнд шилжүүлэх боломжтой байдаг” гэв. Мөн "Жи Тайм” сүлжээний олон салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон хүн сүлжээнд нэгдсэн талаар цухас дурьдсан юм. Хаана байдгийг нь лавлаж асуухад тодорхой юм хэлэхгүй цааргалангуй хариулж байв. Ямартай ч тус сүлжээний сургалтын газрууд одоогийн байдлаар шалгагдаж байгаа учраас хүн элсүүлэлгүй,  үйл ажиллагаагаа түр зогсоосон аж.

 

...Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн "Жи Тайм” сүлжээний захирал Ж.Марат гишүүддээ машин гардуулах зорилгоор Монгол Улсад сүр дуулиантай ирсэн хэдий ч эдүгээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Одоогоор Казакстан улсын иргэн Ж.Марат Монгол дахь "Жи Тайм”-ын гишүүдийн тусламжтайгаар зургаан тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлсэн аж... 

 

Ингээд бид 13 дугаар хороололд байрлах бас нэгэн сургалтын төвийг зорьсон ч хоосон хаалга мөргөсөн. Гэхдээ бид энд тус сүлжээний хохирогч болчихоод буй 28 орчим насны эрэгтэйтэй таарсан юм. Тэрбээр "Би "Жи Тайм”-д анх 2.3 сая төгрөгөөр элссэн. Намайг сургалтад суух үед хоёр сая төгрөгөөр элсээд 20 сая болгож авах боломжтой гэж байсан. Тэгэхээр нь элсчихсэн юм. Гэхдээ худал, луйвар гэдгийг нь мэдсэн. Доороо заавал хоёр хүн элсүүлэх ёстой болохоор болохгүй бол дүү нараа элсүүлдэг юм уу гэж бодож байсан. Гэтэл мэдээгээр "Жи Тайм” иргэдийг луйвардаж байна гэж гарсан.

Тэгээд л больсон доо. Анх орохдоо тушаасан хоёр сая төгрөгөө ч авч чадаагүй. Уулзах гээд иртэл хаалттай байна” гэв. Ямартай ч тус сүлжээний сургалтын төвүүд мөрдөн байцаалтын улмаас үйл ажиллагаагаа түр завсарлаад байгаа аж. Гэхдээ зарим гишүүд нь "Жи Тайм” луйвар биш” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд хүргэсээр байгаа юм байна.


"ЖИ ТАЙМ”-ЫН ЗАХИРАЛ Ж.МАРАТЫГ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭВ

 

Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн "Жи Тайм” сүлжээний захирал Ж.Марат гишүүддээ машин гардуулах зорилгоор Монгол Улсад сүр дуулиантай ирсэн хэдий ч эдүгээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Одоогоор Казакстан улсын иргэн Ж.Марат Монгол дахь "Жи Тайм”-ын гишүүдийн тусламжтайгаар зургаан тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлсэн аж.

Түүнийг саатуулж байгаа хэдий ч дансан дахь мөнгөө Казкастан улс руу шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4 дүгээр заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно хэмээн заасан байдаг. Тиймээс түүнд хүнд ял онооно хэмээх яриа иргэдийн дунд тархаад буй. Гэвч энэ талаар хууль, хяналтын байгууллагынхан ямар зүйл ангиар хэрэг үүсгэх нь тодорхойгүй байгаа гэх шалтгаанаар олон нийтэд мэдээлэл хийхгүй байгаа юм. Харин энэ талаар энэ сарын 21-нд Zaluu.com сайтад Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат "Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хоёр эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байртай болгоно, машинтай болгоно, гадаадад аялуулна гэх зэргээр бусдын итгэлийг олж залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна.

Сүлжээ нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газар болгон хууль бус гэж ойлгож болохгүй. Богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, урамшуулал олгоно, байртай болгоно гэх зэрэг нь залилангийн шинжтэй байдаг” хэмээн тайлбарласан байна. Ямартай ч сүлжээний бизнесийн удирдлагуудын хийсэн үйлдлээс харахад 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар хэрэг үүсгэх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Одоогийн байдлаар УМБГ-т өргөдөл гаргах "Жи тайм” сүлжээний хохирогчид нэмэгдсээр байгаа гэнэ.

Хэрэв "Жи тайм” сүлжээний хохирогчид өргөдөл гаргахаар бол өөрийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, уг сүлжээнд элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас зэргийг Улсын мөрдөн байцаах газарт авч очих юм байна. Түүнчлэн сүлжээнд элсэх үедээ төлсөн мөнгөний баримт болон авсан урамшуулалтай холбоотой баримтыг бүрдүүлж очих шаардлагатай ажээ.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ВЭ


Дээр хэлсэнчлэн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар Монгол Улсад пирамид хэлбэрийн бизнес эрхлэхийг хориглосон байдаг. Гэвч манай улсад удаан жилийн настай Орифлэйм, Эвон гэх мэтчилэн сүлжээнүүд оршин тогтносоор байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз. Энэ төрлийн бизнес эрхлэхийг хориглосон хууль, эрхзүйн зохицуулалт байсаар  байгаа  ч бодит амьдрал дээр иргэд  хохирогч нь болсоор байгаа юм.

Эдийн засгийн хямралтай үед хоногийн хоолоо залгуулахын төлөө "Жи тайм” мэтчилэн сүлжээний бизнест элсэж байгаа хүмүүсийг ч буруутгах аргагүй. Хууль нь байгаа хэдий ч хэрэгжихгүй болохоор захын нэг улсын иргэн орж ирээд улс даяар нь хохирогч болгож байна. Хэтрүүлээд хэлэхэд манай улсын  найман  настай балчираас 80 настай буурал хүртэл "Жи тайм” сүлжээнд элсэх дөхжээ. Цаашид энэ төрлийн сүлжээний луйварт анхаарал тавихгүй бол ядуу монголчуудын ядарсан сэтгэлгээгээр тоглох харийн иргэд олон гарч ирэх вий. 

 

Монголын мэдээ
Н.Батзаяа, З.Мөнхсувд, Б.Алтанбагана

Төстэй мэдээллүүд

“Жи Тайм” сүлжээнийхэн иргэдийг залилах хүрээгээ тэлсээр байна

“Жи Тайм” сүлжээнийхэн иргэдийг залилах хүрээгээ тэлсээр байна

2017/02/21, 10:51

"Жи тайм" сүлжээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хохирогчдын тоо нэмэгдсээр байна

2017/02/21, 09:46
”Жи Тайм”-ын захирал Ж.Марат 15 жилийн ял сонсох уу? - See more at: http://www.wikimon.mn/content/73644.shtml#sthash.vtNG8sRg.dpuf

”Жи Тайм”-ын захирал Ж.Марат 15 жилийн ял сонсох уу? - See more at:

2017/02/20, 15:36
Ерөнхий сайдын нэр барьж луйвар хийсэн Ж.Маратыг баривчиллаа

Ерөнхий сайдын нэр барьж луйвар хийсэн Ж.Маратыг баривчиллаа

2017/02/17, 10:49

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.