Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Д.Ухаанзаяа: Hарнаас энерги авах нь зөв боловч үйлдэл нь буруу байна
Бичсэн:
marsbold
2017/02/24/, 09:46
Tweet
"Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа.
-Сар шинийн баяр болох гээд хүн бүхэн завгүй явна. Ер нь Цагаан сарыг бид хэрхэн тэмдэглэх ёстой юм бэ?
-Ахмад настнаа хүндэтгэж, хамаатан садантайгаа ураг төрлийн холбоогоо батжуулах Монголын уламжлалт баяр ойртож байна. Би Цагаан сар, наадам хоёрт ихэд ач холбогдол өгдөг. Энэ баярууд бидэнд монгол хүн гэдгийг сануулж, ухааруулж, омогшуулдаг. Тэр л сэтгэлээр сар шинэдээ бэлдэж байна даа.
-Сүүлийн үед Сар шинийн өдрүүдэд нар харах, байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хүмүүс эрмэлздэг болж. Та ямар бодолтой байна вэ?
-Нар харах ёслолыг зан үйлийнх нь дагуу тэмдэглэвэл сайн энергитэй, зөв зүйл. Сүүлийн жилүүдэд нар харахаар явж байгаа хүмүүс утга учиргүй, замбараагүй үйлдэл хийж байна. Архи, сүү өргөдөг, мөнгө тавьж, уухайлж бахирдаг буруу л даа. Мандах нарнаас энерги авч байгаа санаа нь зөв боловч зан үйл нь буруу байгаа юм.
Нарны бурхан гэж бий. Бурханыхаа дүр , хөргийг залаад сан тахилга, ерөөл магтаалыг нь хэлээд ёс журмынх нь дагуу хийж хэвшвэл нарнаас сайн сайхан энерги авах боломжтой. Мөн шинийн 1-ний өглөө овоон дээр гардаг уламжлалтай. Үүнийгээ ч монголчууд буруу үйлддэг. Би үүнтэй холбогдуулан "Хийморь арван гурав” лекцээ өнгөрсөн Цагаан сараар уншиж байсан. Овоон дээр мөнгөн тэмдэгт, цаастай чихэр, элдэв зүйл өргөх нь буруу юм. Арц хүж, уугиулж арвай будаа, боов боорцог, сүү цагаан идээ,рашаан өргөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл амьтан, шувуу шууд идэх боломжтой идээ ундааны зүйлс гэсэн үг. Тэгэхээр бид уламжлалаа утгаар нь л авч явах ёстой юм. Тэгэхгүй утгаа алдвал энэ нь хүнд буян болохоосоо илүү эргээд гай барцад болох нь бий.
-Залуу гэр бүл Цагаан сарыг тэмдэглэхдээ юуг анхаарах вэ. Мөн сар шинийн баярыг аархалын баяр боллоо гэх нь бий. Та санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Сар шинийн баяр бол бие биедээ эд хөрөнгөөрөө гайхуулах баяр биш шүү дээ. Өнөө үед тийм өнгө аяс ажиглагдаж байна. Залуу гэр бүл цагаан сарыг аархаж, баярхаж тэмдэглэдэг боллоо. Хөгшчүүдээсээ илүү есөн үе идээ өрчихсөн, мундаг том ууц тавьчихсан, толгойноосоо том хөөрөг бариад сууж байгаа хүмүүсийг хараад би гутардаг. Энэ нь бие биенээсээ илүү гарах гэсэн атаа чөтөө, хар санааг хүнд бий болгоод байна.
Тэгэхээр цагаан сарын утга учир үгүй болж байна. Иймэрхүү хавтгайрсан замбараагүй байдалтай монгол түмний баярыг тэмдэглэдэг болжээ. Өөрийн эцгийг амьд байх үед хүүхэд нь идээгээ гурваар өрдөг уламжлалтай. Аавынхаа дэргэд ес, таван үеийн идээ өрчихөөд сууж байгаа хүн аавыгаа хүндлэхгүй байна. Аавыгаа хурдан үхээсэй гэсэн утгыг цаанаа илтгээд байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь үүнийгээ өөрөө ч мэдэхгүй байх жишээтэй. Үнэн хэрэгтээ хэн ямар эд хөрөнгөтэйгөөр илүүрхэх бус, энэ баярын уламжлалт ёс заншил ямар вэ гэдгийг л ойлгож тэмдэглэх хэрэгтэй.
-Та шинийн 1-нийг хэрхэн угтдаг вэ. Бурхан шашинтай ойр байдаг учраас биднээс арай л өөр байх даа?
-Сар шинийн өдрүүдэд буян хураахыг хүснэ. Битүүний өдөр Төв ганданд очиж хуралд оролцон даган баясдаг. Мөн өөрийн хийд дээрээ битүүний урьд өдөр хүмүүст буян үйлдэж засал ном хийдэг. Тэгээд шинийн 1-ний өглөө Төв аймгийн Борнуур суманд байрладаг "Аглаг бүтээлийн хийд”-д очиж номын багш Г.Пүрэвбатдаа золгоно.
-Хамгийн түрүүнд аав ээждээ золгодог байх гэж бодож байлаа?
-Бурханы аравнай хүртсэн хүний хувьд багш ямагт хамгийн түрүүнд байдаг.
Багш дор мөргөе Бурхан дор мөргөе Ном дор мөргөе гэсний дагуу багшаа дээдэлдэг. Багшгүйгээр дээдийн номыг ойлгохгүй байсан. Тиймээс бурханы номтой холбож, сургаал номлолоо хайрласан багшаа хүндэлж юун түрүүн очиж золгодог заншилтай. Харин шинийн 2-ноос аав ээжтэйгээ золгоно. Мөн миний шавь нар над дээр ирж золгодог.
-Та хэр олон шавьтай болж байна вэ?
-Хадаг барьж ирсэн шавь нар цөөнгүй байна. Багш гэж хүндэлж явдаг хүн ч олон бий. Тэд миний сургаал номыг уншиж сонсдог учир хүндлэлийг нь хүлээж авах нь миний хувьд их хариуцлага юм даа.
-Ер нь Г.Пүрэвбат лам та хоёрын багш шавийн барилдлага хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Дөнгөж ургаж эхлэж байгаа цэцгийг услаж тэтгэвэл маш гоё цэцэг ургана. Багшийнхаа аварлаар би тэгж цэцэглэж чадсан. 1994 оноос Урлахуйн ухааны сургуульд суралцаж эхэлсэн байдаг. Тэр үеэс л олон сайхан багштай болсон. Зураг зурах суурийг маань Батбаяр багш маань тавьсан. Намайг дэмжиж урам өгч уралдаан тэмцээнд оруулж дөрөвдүгээр ангидаа анхны үзэсгэлэнгээ гаргахад минь хүртэл дэмжиж байлаа.
Түүний дараа Г.Пүрэвбат багштайгаа учирсан даа. Бурханы зураг энгийн зурагнаас дүрэм журам, өнгө, зураас,татлага гээд бүхий л талаараа ялгаатай. Их олон зүйлс давхцаж зав чөлөө гардаггүй байсан. Зураг зурна, төвд ном цээжилнэ, угсаатан зүйн даалгавар, орчуулгын даалгавар зэрэг олон хичээлээ амжуулах гэж нойр, хоолгүй олон өдрийг өнгөрөөсөн. Миний бие даваад гардаг л юм бол бүгдийг нь хийнэ гэж хичээдэг байсан. Тэгээд сэтгэлийнхээ тэнхээгээр даваад гарсан. Нойргүй, хоолгүй явсаар ухаан алдаж унаж хүртэл байлаа. Гэхдээ хүн үхдэггүй юм билээ.
-Бурхан зурна гэдэг цаанаа л нэг увидаслаг байна биз?
-Тийм шүү. Бурханы зургийг хүн бүр зурж чадахгүй, сэтгэлгээ чухал. Ариусаагүй сэтгэл дотор юу ч бодогдож болно. Тиймээс бурхан зурж байгаа хүний сэтгэл ариун байх учиртай. Хэрэв сэтгэл ариун биш бол замбараагүй дүр, дүрслэл гарч эргээд сөрөг нөлөөллөө хүнд үзүүлэх аюултай. Өнгө, дүрс, нэг зураас хүртэл бурханы зурагт утга учиртай. Жишээ нь, таван өнгөнөөс илүү өнгө холивол бузартана гэж үздэг. Зарим хүн бурханы зураг бол баригдмал урлаг ч гэж ярьдаг.
Үүнтэй санал нийлдэггүй. Би монгол зургийн амин сүнс нь бурханы зураг гэж боддог. Энэ тухай ч олон газар, уран бүтээлчдэд санал бодлоо хүргэсээр ирсэн. Бидний өвөг дээдэс бурхан зургийг урлаад бүтээгээд үлдээчихсэн. Үүнээс бид суралцаж морь, мал, хүн, газар нутаг, уул усаа яаж зурах уу гээд арга ажиллагаа гарч ирсэн болов уу. Үүнтэй санал нийлдэг уран бүтээлч, зураачид бий. Хоёр хэсэг болчихоод яг тогтсон үзэл баримтлал одоогоор алга байна.
-Таныг эхлээд бурханч лам Г.Пүрэвбатын шавь гэдгээр чинь хүмүүс хүлээн авдаг байлаа. Харин одоо бурхан урлаач Д.Ухаанзаяа гэдэг болсон. Бие даан сургаал номлолоо олон түмэнд хүргэхэд багш тань юу гэж захидаг байв?
-Анх "TV9” телевизээр 108-н цуврал лекц ард түмэндээ хүргэсэн. Цуврал лекцээ хоёр жил гаруй явуулсан. Үүнээс хойш миний хувийн орон зай үүсч эхэлсэн гэж ойлгож болно. Багшийн яриа, миний яриа хоёр хоорондоо төстэй боловч жаахан ялгаатай зүйл бий. Буддын ном сургаалыг энгийн судлаач хүн ярих, лам хүн ярих тэс өөр юм. Энгийн хүнээс, хүн эргэлзэж буй зүйлээ санаа зовохгүйгээр асуудаг бол лам хүнээс тэр бүр асуугаад байдаггүй. Тиймээс багшийнхаа үргэлжлэл болж сургаал номлолыг нь дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж лекц уншиж байна. Багш минь намайг дэмждэг. Анх "TV9” телевизээр лекц уншиж эхлэхээсээ өмнө багшаасаа асуухад "Юм ярина, бусдад зөвлөнө гэдэг өөрийгөө маш ихээр хөгжүүлж буй хэрэг. Мөн буянтай сайхан үйлс” хэмээн зөвшөөрөл өгч байлаа.
-Таны сургаал ном багшийнхаасаа ялгаатай гэлээ. Та ямар утгаар нь хэлсэн бэ?
-Би танин мэдэхүйн сэтгэлгээгээр энгийн зүйл дээр жишээ дурьдан олонд аль болох ойлгомжтойгоор ярихыг зорьж байна. Би багшийнхаа номыг хуулбарлаж ярьдаггүй. Мөн аливаа зүйлд мухар сүсгийн төвшинд ханддаггүй. Хүнд аливаа зүйлийг ойлгуулна гэдэг өөрөө ярьж байгаа зүйлээсээ хэдэн зуу дахин илүү уншиж судалсан байх шаардлагатай. Монгол түмэн ухаантай ард түмэн. Буруу зөрүү зүйл яривал нэг сонсох ч ахиад төдийлөн анхаарахгүй шүү дээ.
-Таны лекц их сонирхолтой амьдралд ойр байдаг. Түүнтэй адил зурагнууд тань бурханы шашныг илтгэх атлаа их энгийн ухаарал хайрласан харагдаж байна. Өөрийн бүтээсэн бурханы зургаараа үзэсгэлэн гаргах бодол байна уу?
-Надад заяасан авьяас бол бурхан зурах юм. Зарим хүн нэг өдрийг өнгөрөөх гэж үйл тамаа үзэж байна. Миний хувьд нэг өдөр ч хайран байна. Ном бичиж орчуулах, зовсон, гутарсан хүнд туслах, лекц унших, засал хийх гээд олон ажил нэг өдөрт багтдаггүй. Уг нь миний чин хүсэл зураг зурах юм шүү дээ. Гэхдээ ажилчдынхаа цалин, түрээс, хувийн хэрэгцээний мөнгө зэргийг олоход бүхий л ажлуудаа амжуулах шаардлагатай болдог. Зургаа зурах уу, ашиг орлого олж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Гэхдээ би өөрөө өөртөө зав гаргаж чөлөөлөхгүй бол хэн ч миний өмнөөс шийдэхгүй. Жилдээ нэг удаа лекцээ уншаад, хүнд өвчин, зовлонтой хүмүүсийг хүлээн авч уулзаад үлдсэн цаг хугацааг зураг, бүтээлдээ зарцуулна гэж төлөвлөсөн. Урлангийнхаа өрөөг ч бэлтгэж байгаа. Тэгэхээр хэзээ нэгэн цагт бүтээлүүдээ олондоо хүргэх нь тодорхой.
-Энэ олон ажлуудыг амжуулна гэдэг амаргүй. Сэтгэл санаагаа хэзээ нь амрааж өөртөө цаг гаргадаг вэ?
-Тийм цаг байхгүй дээ. Өдөржин ажил буцалж өнжинө. Шөнө нь өдөр болсон зүйлээ, бүтээлүүдийнхээ талаар бодож хононо. Надад хандаж байгаа хүмүүс зурхайч, сэтгэлзүйч, бурхан урлаач Д.Ухаанзаяа мөн үү гэж ярьдаг. Аль аль нь надад таалагддаг. Тэднээс би эргээд эрч хүчийг авна. Тэр хүний итгэл, надад хандаж байгаа хандлага нь сайхан. Олны танил эрхмүүд, энгийн ард олон ч бий. Тэдгээр хүний хувийн асуудлыг би олонд дэлгээд байвал утгагүй. Ахин тэр хүн надад итгэхгүй. Буддын шашны ам тангараг авсан хүн хэзээ ч бусдын нууцыг ярьдаггүй хадгалж явдаг байх учиртай. Тийм учраас бүх зүйл итгэлцэл дээр явагддаг.
-Сүүлийн үед цахим ертөнц хүмүүсийн дунд хүчээ авч байна. Бурханы зураг шейрлээд л буян хураана, эд мөнгөтэй болно гэсэн зүйлүүд ажиглагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ ?
-Би саяхнаас фэйсбүүк ашигладаг болсон. Лекцийн цаг товлох, олон хүнд түүнийгээ хүргэх зэрэг ажлын шугамаар ашигладаг. Дэмий тэнэх элдвийг сонирхох цаг зав байдаггүй. Ажлаас бусад тохиолдолд ашиглах дургүй л дээ. Facebook хүний цаг завыг бардаг, дур зоргоор санал бодлоо илэрхийлдэг талбар болж хувирч байна. Хэн ч, хэнийгээ гутаан доромжилж эсвэл буруу үзэл сурталчлах нь олширч байна.
Бурханы зураг, мөнгө цаасны зураг хаа хамаагүй шэйрлэдэг. Энэ буруу л даа. Ялангуяа тэр зураг нь буруу зураг явж байдаг. Бурханаараа хамаагүй тэгж тоглох нь тэр хүнд буян болохгүй, харин ч эргээд гай барцад болох нь бий. Тиймээс энэ тал дээр анхаараарай гэж хэлмээр байна. Мөн фэйсбүүкийг чалчаа үгийн хамгийн том талбар гэж дүгнэдэг. Ямар ч зорилгогүй цаг заваа гарган суудаг, ихийг хийж бүтээх өөрийгөө хөгжүүлэх цагаа ямар ч ашиггүй тэнд өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Ялангуяа залуучууд өөрийгөө олох, авьяасаа нээхэд цаг гаргах хэрэгтэй.
-Та жил бүрийн Цагаан сарын үеэр лекц уншаад хэвшчихлээ. Энэ жилийнх шинийн 6-нд болох юм байна. Энэ тухайгаа ярихгүй юу ?
-Би уламжлал болгон жилдээ нэг удаа олныг хамарсан лекцээ толилуулж байхаар тогтсон. Өмнөх лекцэнд Бөхийн өргөө дүүрч, гадаа нь 300-400 хүн үлдэж байсан. Орон нутгаас олон хүн зориод ирсэн байлаа. Монгол хүн зөв гэж итгэсэн зүйлдээ сэтгэл гаргаж чаддаг нь харагдсан. Үрийн буян, ханийн тэнгэр, ханиа сонгох гэхчлэн амьдралд тулгамдсан олон асуудалд хариулт өгөхийг зорьдог. Жишээ нь, монгол эмэгтэйчүүд үрийн заяагаа өөрсдөө гомдоодог. Нэг бүсгүй надад хандаж байсан. Оюутан байхаасаа хойш таван удаа аборт хийлгэсэн байсан. Эмэгтэй хүн нэг л удаа үр хөндүүлэхэд үрийн заяа гомддог. Үр хөндөлтийг хэзээ ч хийж болохгүй үйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн лекц маань сэтгэлийн хирээ угаая, сэтгэлээ ариусгая гэсэн агуулгатай.
Монголчууд ядуу амьдрах учиргүй, гэвч бид ядуу байна. Шалтгаан нь мэдээж төрийн эрхмүүдтэй холбоотой ч олон түмний сэтгэлзүй, бохирдсон учир муу муухай оршиж байна. Мөн ус чандмань эрдэнэ хэмээн усны үнэ цэнийн тухай ярина. Мэдээж дараагаар нь буян хийж, өглөгийн сэтгэлээ нээх, атаа хорслоо арилгах зан үйл хийнэ. Өнөө үед гэрийнхээ хойморьт энгийн хятад бурхан залах бус утга учиртай зөв бурханаа залах нь чухал. Буруу бурхан тахиж шүтсэнээс гэр оронд хэрүүл тэмцэл, хэл ам салдаггүй гэж үздэг. Энэ мэтчилэн олон зүйлийг шинийн 6-нд болох лекцээрээ өгүүлэх болно.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төстэй мэдээллүүд
Сар шинийн тахил
2017/02/24, 08:53
Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?
2016/09/15, 13:59
Монголын бурхан шашинтны Содномжамцолин хийд
2015/08/28, 11:37
Шинэлэх ёсон
2015/02/12, 10:05
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам
2026/11/27, 20:13
ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно
2026/11/27, 19:34
Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя
2026/11/27, 18:39
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
2026/11/26, 18:48
Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна
2026/11/26, 12:31
Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй
2026/11/25, 20:31
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав
2026/11/25, 20:14
Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв
2026/11/25, 18:49
102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ
2026/11/25, 11:46
Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
2026/11/25, 11:04
Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм
2026/11/25, 10:56
30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа
2026/11/25, 10:06
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”
2026/11/25, 09:53
ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав
2026/11/24, 12:40
Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх
2026/11/23, 11:48
G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо
2026/11/23, 10:19
Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ
2026/11/20, 17:50
Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо
2026/11/20, 12:39
Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?
2026/11/19, 16:23
Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026/11/19, 14:55
Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй
2026/11/19, 14:33
Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй
2026/11/19, 14:17
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна
2026/11/19, 13:40
Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина
2026/11/19, 13:22
“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана
2026/11/19, 13:11
Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов
2026/11/19, 12:48
Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ
2026/11/19, 10:14
Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа
2026/11/18, 15:27
Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй
2026/11/18, 11:15
Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
2026/11/18, 11:10
Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо
2026/11/17, 20:50
Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал
2026/11/17, 15:00
Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв
2026/11/17, 14:01
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна
2026/11/17, 13:04
Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа
2026/11/17, 12:00
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ
2026/11/17, 11:46
Бодит хэрэглээний робот айсуй
2026/11/17, 10:30
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас
2026/11/17, 10:22
"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм
2026/11/17, 10:08
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
2026/11/16, 16:13
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?
2026/11/16, 15:52
Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө
2026/11/16, 15:18
Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө
2026/11/16, 11:43
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна
2026/11/16, 10:17
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв
2026/11/15, 18:10
Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?
2026/11/13, 21:35
Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026/11/13, 21:08
Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа
2026/11/12, 18:00
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц
2026/11/12, 17:54
"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"
2026/11/12, 14:53
Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ
2026/11/12, 13:18
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо
2026/11/12, 11:38
Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна
2026/11/12, 11:29
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ
2026/11/12, 10:42
"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"
2026/11/12, 10:08
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/
2026/11/11, 18:47
Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
2026/11/11, 18:18
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/
2026/11/11, 18:12
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/
2026/11/11, 17:28
ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ
2026/11/11, 16:25
FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд
2026/11/11, 09:29
Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв
2026/11/10, 18:45
Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ
2026/11/10, 18:20
“Хятадын засаглал”-ын амжилтын нууц
2026/11/10, 17:49
Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
2026/11/10, 11:50
ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн
2026/11/10, 11:10
Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно
2026/11/10, 10:08
Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ
2026/11/09, 21:01
Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна
2026/11/09, 19:59
Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
2026/11/09, 19:53
Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна
2026/11/09, 19:14
Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо
2026/11/09, 10:52
"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"
2026/11/09, 10:45
Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй
2026/11/09, 10:24
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
2026/11/05, 21:12
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна
2026/11/05, 11:12
Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ
2026/11/04, 18:44
Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?
2026/11/04, 18:36
Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх
2026/11/04, 13:07
Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа
2026/11/04, 11:07
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
2015/03/23, 09:21
Найман аймаг
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
2015/02/10, 10:04
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
2015/03/13, 10:46
СЕКС ОНИГООНУУД
2016/04/20, 13:27
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
2015/03/25, 11:01
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
2023/11/14, 17:18
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
2015/04/16, 10:44
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
2020/05/29, 10:50
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
2018/01/26, 23:22
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
2015/07/06, 16:56
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
2015/08/29, 15:32
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
2017/03/23, 10:03
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
2023/05/23, 11:08
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
2016/07/18, 15:11
Сүбээдэй баатар
2016/04/03, 22:30
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
2015/04/02, 09:04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
2021/06/22, 12:44
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
2021/06/30, 20:29
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
2015/04/18, 15:43
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
2023/04/19, 11:35
"Цагаан Сар"-ын тухай
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
2015/11/12, 14:32
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
2015/02/11, 09:03
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
2020/01/07, 12:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
2020/03/03, 19:19
Шар сүүний нууц бэлдмэл
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
2015/05/08, 15:19
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
2015/04/20, 15:44
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн