| |
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэр нь Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр ньМонгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болохнь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.


Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

