| |
Дархан хилийг тайван байлгахын тулд хилчид эрсдэлтэй нүүр тулах нь элбэг. Магадгүй өдөр бүр шахуу хилзөрчигчтэй таарч мэднэ. Хил зөрчигчид хутга, мэс, буутай довтлох тохиолдол цөөнгүй. 4-5-уулаа ч дайрч мэднэ. Энэ болгонд хилчдээс тулааны ур чадвар, арга мэх шаардах нь гарцаагүй. Тэгвэл хилчдийг танхай, балмадэтгээдээс эх орноо, өөрсдийгөө хамгаалахад мэргэжлийн хэмжээнд бэлтгэж эхэллээ. Үүний эхлэлийг тавьж Хилхамгаалах ерөнхий газраас хилчдийнхээ дунд гардан тулааны тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсанюм.
Тэмцээний шүүгч Хилийн 0164 дүгээр ангийн гардан тулааны сургагч офицер, ахмад Б.Зоригт "Цэргийн гардантулааны дүрэм хатуу. Өрсөлдөгчөө унагах эсвэл тоолуулж байж хождог. Бэртэх авах нь бага байна. Анхныудаагийнх гэхэд энэ тэмцээнээс харахад маш үр дүнтэй нь харагдаж байна. Зөвхөн нэг биш нэлээд хэдэн тулааныурлагийг хослуулж буйгаараа онцлогтой. Бүх хилийн отряд гардан тулааны багштай болно. 0303 дугаар тусгайсалбарын хилчид байнгын бэлтгэлтэй байдаг учраас жигд сайн байна. Мөн Хөвсгөл, Улаан-Уулын хилчид сайнтулалдлаа. Мэргэжлийн бус, сонирхогч гэлтгүй сайн тулалдаж байна. Гэхдээ байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн техник дутаж байна. Бусдаар дажгүй” гэсэн юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

