| |
Сүүлийн үед нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ам л нээвэл улсын комисст орж ажилласан Ерөнхий төлөвлөгөөний газрынхныг буруутгах хандлага ажиглагдах болсон. Хамгийн сүүлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон "Төрийн хяналт шалгалтын тухай”, "Хот байгуулалтын тухай”, "Барилгын тухай” хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа хэд хэдэн барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байгааг мэдээлсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

