logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

​Амьдрал гэдэг чинь их энгийн зүйл

Бичсэн:zulaa
2017/06/02/, 14:49
Tweet

​Амьдрал гэдэг чинь их энгийн зүйл

 

Хүмүүс заримдаа яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр үедээ "Амьдрал гэдэг чинь шал утгагүй зүйл байна”, "Амьдрал шал новшийн байна”, "Амьдралаас уйдаж залхаж байна” гэхчилэн эгээ л бусдад туниж гомдож байгаа мэт аашлах. Өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн хувь заяа, элдэв асуудлаа өөрөө шийдэж байх учиртай зарим хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа мэтээр гомдоллох нь бий. Өөрийнх нь амьдралд хааяадаа тулгарах бэрхшээлтэй асуудлыг өөрөө шийдэж чадахгүй болохоороо бусдаас бурууг нь хайж, "илчилж олж” бусдад гомдон, бас хонзогнож явдаг хүмүүс бишгүй л бий.


АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ ЕРИЙН Л ОЙЛГОЛТ

Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо АЗ ЖАРГАЛ хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ "аз жаргал”-ыг ерөөнө. Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр.

-Зарим хүмүүс их мөнгөтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидний амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би л лав бодохгүй. Их мөнгөтэй болсон хэрнээ түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй.

-Зарим хүмүүс эрх мэдэлтэй "том дарга” байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь "хариуцлага” хэмээх том хилэнц буй.

Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашигт таацуулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно. Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлдээ хүлэгдэн, зусардагсадаа мөнхийн юм шиг санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн яравгар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй.

-Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. "Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй.

Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хичнээн хичээж үнсэлцэж, сугадалцаад ч аз жаргалтай мэт харагдахгүй.

-Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? гэж үү? Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл АЗ ЖАРГАЛ гэдэг бол СЭТГЭЛ ХАНАМЖ юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил тэр хүний хувь тавилан нь огт өөр өөр. Харин өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаардаг.

Хэн нэгнээс, өрөөл бусдаас биш шүү дээ. Хэрвээ та өөрөө хичээж зүтгээд тэр хэмжээндээ хийж бүтээж, бий болгож байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадах аваас аз жаргал өөрөө тан дээр хүрч ирнэ.

Түүнээс биш хүн болгон энэ дэлхийн хамгийн баян хүн болох гэж мөрөөдөөд, бүгдээрээ хаан эсвэл Ерөнхийлэгч болох гэж хүсээд, нөгөө бол зөвхөн мисс бүсгүйтэй гэрлээд олны газар гунхалзтал дагуулж бусдын харцыг "Соронз” мэт татаж явах гэж хичээгээд, "санасан болгоноо бүтээж, сарвайсан болгоноо авах” гэж зүтгээд байх ахул жаргал биш зовлон болж хувирдаг. Түүнийг л манай ухаант өвөг дээдсүүд "Даахгүй нохой булуу хураана” хэмээн зүйрлэсэн байдаг юм.

ЗОВЛОНГ ХҮМҮҮС БИД Л ӨӨРИЙН СЭТГЭЛДЭЭ БИЙ БОЛГОДОГ

Амьдралдаа арчаагүй байж бусдаас дорд орох тусмаа, өрөөл бусдыг "өөр шигээ байгаасай” гэж хүсэх тэнэг мунхаглалаас өөрийн зовлонгоо үүсгэдэг. Тэр зовлонгууд сэтгэлд таны хуралдах хэрээр таны царай аз жаргалгүй болж ямагт бухимдан цухалдаж, амьдралыг хар бараан өнгөөр харж эхэлнэ. Бас ядарч туйлддаг. Бид өөрсдийн сэтгэлдээ хураадаг зөндөө олон ЗОВЛОН бий.

-ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ:

"Шунал ихэдвэл шулам болно” гэдэг хэллэгээр өнөө цагт зөвхөн мөнгөний төлөө улайрч, юу ч хийхээс буцахгүй болсон олон танил хүмүүсийн царай нь шулам мэт харагдаж байгааг анзаарсан уу? Хүн эрдэм чадал, авьяас билэг, хичээл зүтгэлгүйгээр их мөнгө олох боломжгүй.

Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох арга нь хулгай хийх, луйвардах, биеэ үнэлэх зам л байдаг. Өдгөө Монголд минь маш олон хүмүүс өөрийн шударга хөдөлмөрөөр бус биеэ үнэлж, бусдыг луйвардаж, улстөрийн эрх мэдлийг ашиглан олон нийтийн баялгийг хулгайлж, завшин баяжиж байгаа.

Тийм хүмүүс гадна өнгөндөө мунхаглан баярхавч дотор сэтгэлдээ ямагт айдастай явдаг. "Бусдад баригдчих вий, бусдад мэдэгдчих вий” хэмээх сэтгэлийн их айдас тэднийг шөнө өдөргүй зовлонд автуулж байдаг. Завшиж олсон мөнгөө "бусдад алдахгүй юм сан” гэх зовлон нь тэднийг шөнө ч амар тайван унтуулахгүй. Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох хүсэл болгон нь хүмүүсийг хязгааргүй зовлонд унагасаар л байх болно.

-МУНХАГ ТАЧААЛ:
Бүсгүй хүний гоо сайхныг бахдан харахдаа "ямар сайхан бүсгүй вэ?” гэж бахдан бодохын оронд "үүнтэй нэг унтаж үзэх юм сан” гэж бодох дор зовлонгийн эхлэл ирнэ. Хүний дотоод сэтгэлийг мэдэрч хайрлахаас илүүтай адгууслаг хүсэл тачаалаа гүйцэлдүүлэх мунхаг хүсэл болгон нь гэр бүлийн болоод албан тушаалын, бас гудамжны хүчирхийллийг бий болгож байгаа.

Хэн нэгэнд мөнгө өгөөд, хэн нэгнээс мөнгө аваад үйлдэж байгаа бэлгийн харьцаа болгон нь хүмүүст таашаал өгдөггүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч, бас шийдэж болдог гэж сэтгэдэг хүмүүст чин сэтгэлийн хайр гэж огт үгүй. Өөрийн сэтгэлгээгээ ингэж гаргуунд гаргасан хүмүүст хайраар сүлсэн сэтгэлийн таашаал хэзээ ч эргэж ирэхгүй. Дур хүслээ барьж дийлэхгүй мунхаг тачаал болгон нь хүмүүсийн сэтгэлийг ямагт зовлонд унагаж байдаг. Зовлон нь дуусахгүйгээр барахгүй ямагт үргэлжилсээр байх болно.

-УУР ХИЛЭН:

Гудамжинд түгжирч зогсоо машиныхаа цонхоор мянгантаа харааж хашгичаад ч түгжрэлээс гарахгүй. Чамаас хамаараагүй түгжрэл нь чиний уур бухимдлын ачаар арилахгүй. Нэгэнт машинаа хаяад явганаар явж зорьсон газраа хүрэхгүйгээс хойш санаа бодлоо тайвшруулж, дараа дараагийнхаа ажлыг зохицуулахаас өөр сонголт үгүй. Нударгаар, хүчирхийллээр, дарамтаар хэзээ ч асуудлыг сайнаар шийдэж байгаагүй.

Амьдралд бидэнд учрах ийм жишээнүүд зөндөө. Заримдаа бусдаас хамааралтайгаас болоод шийдэгдэхээс хойшилж байгаа асуудлын төлөө хичнээн бухимдаад ч нэмэргүй, хүлээх хэрэгтэй болдог. Ямар нэгэн асуудлаас болж хоорондоо муудалцаж байгаа хоёр хүний хэн нэг нь хэзээ ч ялагч болдоггүй. Хэн чанга хашгирсан нь илүү зовж зүдэрнэ. Уур хилэн биеийг зовоох төдийгүй сэтгэлийн их зовлонг авч ирдэг.

Заримдаа ингэж уурлаж бухимдсаныхаа төлөө дараа нь хичнээн харамсаад ч тэр болгоныг эргүүлж авахаас өнгөрсөн байдаг. Уур хилэн, уцаар бухимдал болгон хүмүүсийн сэтгэлд хуримтлагддаг зовлон шаналал. Хичнээн их бухимдах тусам чиний сэтгэлд хуримтлагдах зовлон төдийчинээн ихэснэ.

-АТААРХАЛ:

Өөрөөс нь илүү мундаг сайн яваа дотно нэгний тухай сонсохдоо "За даа тэр ч багадаа олиггүй хүүхэд байсан юм даа” гэж хэлж байгаа нь зовлонгийн эхлэл. Өнөө цагийн хөгжил дэвшлийг өнгөрсөн цагийн муу дурсамжиндаа "хүлж” байхдаа л хүмүүс сэтгэлдээ атаархлын зовлонг бий болгодог. Өөрөө хичээхгүй атлаа өрөөл бусдын хичээж зүтгээд бий болгосон амжилтыг нулимж, бусдад муулж суухдаа, элдэв өө шалтгийг нь олж хов жив хутгаж байхдаа л хүмүүс хүн чанараа алдаж эхэлнэ.

Хэн нэгний өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг харахдаа "Яанаа, би ийм болох сон” гэж хорсохдоо өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг зовоож эхэлдэг цөөн бус хүмүүс ч бий. Ханилж байгаа ханиа "урагшгүй муу” гаар нь дуудна, үр хүүхдүүдийнхээ "арчаагүй дорой” г сануулна, найз нөхдийнхөө "хүн чанаргүй, итгэлгүй” г гайхна. Атаархлаас үүдэлтэй зовлон зөвхөн өөртөө биш өрөөл бусдад давхар зовлон авчирдагт л хамаг гай нь байгаа юм. Тийм зовлон олон хүмүүсийг хамарч тэднийг бухимдуулан ядраадаг.

-ХОРСОЛ ХОНЗОН:

Хүмүүсийн харилцаанд элдэв асуудлууд учирдаг. Алба болон амины асуудлаас болж өөр хоорондоо муудалцах тохиолдол зөндөө. Муудалцахдаа бие биенээ давж гарах гэсэндээ хашгирч байгаа хорон муу үгс нөгөөгийнхөө сэтгэлийг шархлуулдаг. Ихэвчлэн "чи муу … тийм ш дээ” гэсэн тодотгол нь нэгэн цагт бие биедээ итгэж ярьсан яриа байх нь олонтой. Хэрүүл маргаанд хэзээ ч ялагч байдаггүй, учирлаж ярьсан ярианд л ойлголцол байдаг.

Уурандаа хашгирч хэлсэн үгэндээ ойлголцохоосоо илүүтэй хонзон санаж явах хүмүүс цөөнгүй. "За яахав, чиний сайн явахыг чинь үзнээ” хэмээн хонзогоносон хорсол сэтгэлийн их зовлонг авчирдаг. Тэр хүнийхээ үйлдэл алхаа гишгээ бүрийг мөрдөж, алдаа гаргахыг нь отон хүлээнэ. Алдсан алдаагаар нь тавлан доромжилно.

Таньдаг дотно найз нөхдөд нь элдвээр муучилж ярина. Дотно байсан хүнээсээ мууг нь олж илрүүлэх гэсэн зовлон нь эргээд өөрийг нь мунхаг мэт харагдуулж байгааг ч анзаарахгүй. Ийм зовлон хүний сэтгэлийн багтаамж нь бага байх тусмаа олон жил үргэлжилдэг.Ийм хорсол хонзон хичнээн олон жил сэтгэлд нь орших тусам, тэр хүн өөрөө төдийчинээн зовлонг сэтгэлдээ хураасаар байх болно.

-ИТГЭЛ АЛДАХ:

Маш олон хүмүүсийн харилцаа итгэл дээр тогтдог. Хамгийн дотно найз нь хамаг зовлонгоо тоочиж ирээд зээлж авсан мөнгөө буцааж өгөхгүй удах дор зовлон эхэлнэ. Амалсан хугацаандаа авчраад өгчих болов уу? гэсэн итгэл цаг хугацааны урсгалд бүдгэрэх тусам хайрлаж итгэж байсан итгэлийн орон зайг зовлон эзэлдэг. Эцэст нь өөрөө түүнээс мөнгө зээлсэн юм шиг арчаагүй байдалд орох үед нь "Чи яасан сүртэй юм бэ? өгч л таараа шүү дээ” гэж ширэв татах дор сэтгэлийн нандин холбоос нь ор мөргүй тасарч, итгэлийн гал бөхдөг.

"Дахиад хүнд мөнгө зээлэх юм уу, туслахгүй юм шүү” гэх хорсолтой бодол сэтгэлд зовлон болон хургана. Хайр, нөхөрлөл, ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанд ийм жишээ зөндөө.” Дахиад хэзээ ч уухгүй дээ” гэж амалчихаад маргааш нь согтуу ирэх дор амьдрал нь зовлон болон хувирч, бусдад ч итгэх итгэлээ алдаж гээнэ.

Тэр болгон нь бусдад итгэхгүй байх, туслахгүй байхын зовлонд учруулж ганцаардмал, дорой болгох нь бий. Амьдралыг зовлон болгон хувиргадаг нийтлэг тохиолдол нь итгэл алдалт юм. Итгэлээ алдсан хүний нуруу нь бөхийж, нүднийх нь гал бүүдгэрэх дор зовлон нуруун дээр нь дарсан юм шиг харагдах.

-МУНХАГЛАЛ:

Сүүлийн үед ном унших хүмүүс цөөрчээ. Тэр байтугай "ном унших дургүй” гэдгээ олон нийтийн өмнө бахархалтай мэдэгдэх хүмүүс ч бишгүй бий болж. Хүн эрдэм мэдлэгээс эрч хүч, ухаарал авдаг. Харин эрдэм мэдлэгийг бас ухаарлыг номноос авдаг. Эрдэм мэдлэггүй хүмүүс олшрох хэрээр энгийн хүмүүсийн хувьд мунхаглалыг тэвчих зовлон учирдаг. Мэдлэг чадвараар биш мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэдгийг, заавал авьяасаар биш хөөцөлдлөгөөр "од” болж болдог гэдгийг, хичээл зүтгэлээр бус арга залиар баяжиж болдог гэдгийг мунхагчууд бидэнд тулгаж байна.

Эрээ цээрээгээ алдсан, бүдүүлэг мунхаг хүмүүсийн дэргэд байх гэдэг зовлон. Хүн мунхаг байх тусмаа бусдад баярхаж гайхуулах, өөрийгөө магтан дөвийлгэх нь ихэсдэг. Огт ичдэггүй хүмүүсийн өмнөөс ичих гэдэг зовлон. Юм мэддэгүйгээсээ ичдэг хүн байхад, юм мэддэггүйгээрээ гайхуулдаг хүмүүс олон болох нь зовлон.

Заримдаа ийм байдлын өмнөөс юу чхийж чадахгүй байх гэдэг л хамгийн хэцүү зовлон. Энэ зовлонд л монголчууд бид нийтээрээ орох гээд байна даа. Жаахан эрүүл ухаанаар эргэцүүлэхгүй бол?

*АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ЮМ ШҮҮ ДЭЭ

Казакстаны нэгэн найруулагчийн бүтээсэн кинонд "Хүн болгоны толгой дээр нэг аяга байдаг юм. Хүн муу зүйл хийх тоолонд тэр аяганд дусал дуслаар хор орж байдаг. Тэр аяга дүүрэх цагт хүний амьдрал төгсдөг юм даа” гэж хэлсэн байсан. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Заавал бусадтай адилхан байх албагүй. Бидэнд нийтлэг адил зүйл байгаа нь:

-Бид хүн болж төрснийхээ хувьд эсрэг хүйстэндээ дурлаж, хамтдаа гэр бүл болж, өөрсдийн удам болох үр хүүхдээ төрүүлж, сайнаар өсгөж хүмүүжүүлэх үүрэг юм.

-Бид нэгэнт өөрсдийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд ямар нэгэн хөдөлмөр хийж, түүний хөлс болох мөнгөөр хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг.

-Бидний амьдралд сайн муу элдэв зүйлс тохиолдоно. Таны өмнө тулгарсан тэр асуудлаа буруу ч бай, зөв ч бай шийдвэр гарган шийдэж, уг шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө л үүрч байх тавилан.

Тэгэхээр, ХҮН ӨӨРИЙН ДУРТАЙ АЖЛАА ХИЙЖ, ТЭР АЖЛЫНХАА ХӨЛСӨӨР АМЬДРАЛАА АВЧ ЯВЖ, АЖЛАА ТАРААД ГЭР РҮҮ ГЭЭ ЯАРАН ЯВДАГ болоход л АЗ ЖАРГАЛ мэдрэгддэг. Заавал өөрөөсөө хэтийдсэн зүйлээ олох гэж, хийх гэж зовж шаналж яана. Амьдралд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, шаналж, зовж байж олж авсан бүхэн амттай төдийгүй бахархал болон үлддэг.

Сайтар бодож тунгааж, хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх аваас амьдрал чамд "дэндүү сайхан” санагдах болно. Өнөөдрийн танд байгаа бүхэн маргааш илүү сайхан болно гэдэг итгэл хүмүүсийг урагш хөтөлж явдаг. Бас өөртөө итгэлтэй болгодог. Тийм болохоор л дэлхий 365 хоногт тэнхлэгээ эргэх дор нэг нас нэмж, шинэ жилээ тэмдэглэдэг юм даа. Нэгэн эргэлтэд "өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай” хэмээн сануулдаг юм.

АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ. Тэр тусмаа өөрийнхөөрөө амьдрах гэдэг бүр ч сайхан. Яг л өвлийн хүйтэн орчинд сэнгэнэх цэвэр агаар шиг.

нийтлэлч: Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Төстэй мэдээллүүд

Бид үйлийн үр байдаг гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй

Бид үйлийн үр байдаг гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй

2017/05/29, 15:43
Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн: Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн: Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

2015/08/29, 14:12
Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

2015/04/15, 17:25
Үхэл зовлон хэлж биш хийсч ирдэгийг санацгаая

Үхэл зовлон хэлж биш хийсч ирдэгийг санацгаая

2015/02/17, 15:10

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

6 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

6 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

18 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

14 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

18 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

20 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

20 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

15 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

13 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

15 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

11 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

13 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

21 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

17 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

19 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

22 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

23 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

17 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

17 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

17 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

19 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

17 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

16 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

27 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

23 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

28 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

29 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

23 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

29 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

34 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

31 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

50 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

35 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

40 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

31 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42456 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37281 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18313 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17626 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16856 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16687 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16526 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15842 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15741 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14924 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14380 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14350 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14167 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13955 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13389 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11749 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11799 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9814 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10833 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11062 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8680 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8301 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12159 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7048 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.