logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Химийн хорт бодисын хар сүүдэр МОНГОЛД...

Бичсэн:munkhbat
2017/06/06/, 09:50
Tweet

Химийн хорт бодисын хар сүүдэр МОНГОЛД...

 

Манай улсын хэмжээнд 1562 төрлийн 3400 орчим тонн чанаргүй химийн бодис агуулагдаж байгаа гэх айдаст мэдээг албаны хумүүс дуулгав. Гэхдээ энэ нь зөвхөн албаны тоо. Түүний цаана шалгалтад хамрагдаагүй хэчнээн тонн химийн бодис ашиглалтын хугацаа нь дууссан, чанаргүй, хэчнээн мянган хүний амь, байгаль дэлхийг сүйрүүлж мэдэхээр хор болж аль агуулахад хадгалагдаж байгааг мэдэх арга үнэндээ алга. Химийн бодисын нөлөө, хор уршгийг бид амсаагүй биш амссан.

 

Иргэд хохироогүй биш хохирсон. Хохирсоор ч байгаа. Чанаргүй, баталгаагүй, чанартай баталгаатай байлаа ч хадгалалтын горим зөрчигдөж, буруу ашигласнаас үүдэн ойрын жилүүдэд гарсан зарим баримт дурдья.

 

1. (Сэлэнгэ аймаг Баянгол сум 23 настай Г) Баянгол сумын Бор толгой гэдэг газарт 2000 оноос хойш гар аргаар алт олборлосон. Энэ сарын эхээр хүүхэд нь төрөхдөө битүү бөгстэй, сэтэрхий уруултай мэндэлж, 30 орчим минутын дараа нас барсан.

 

2. Өмнөговь болон Баянхонгор, Дархан-Уул аймагт төрөлхийн гажиг, эмгэгтэй хүүхэд төрөх үзэгдэл 2007 оноос хойш эрс нэмэгдсэн.

 

3. 2009 онд мөнгөн ус буруу хэрэглэснээс болж гар аргаар алт олборлодог таван хүн нэг дор амиа алдсан.

 

4. ДЭМБ-ын судалгаагаар жилд 35.000-аас илүү тооны 15-аас доош насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөгөөр амь насаа алддаг. Түүнээс олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордодтод өртөн, зовж шаналж байдаг.

 

5. Идэж, хэрэглэж байгаа зүйлүүдэд агуулагдаж буй химийн бодисын нөлөөгөөс жилд 3000 гаруй хүн шинээр хорт хавдартай болж, энэ тооны хүн хорт хавдрын улмаас амиа алдаж байна.

 

6. 2007 оны улсын шалгалтаар говийн бүсийн инженерийн болон гар хийцийн 54 худагт шинжилгээ хийхэд 51 нь химийн бодисоор бохирлогдсон болох нь тогтоогдсон байдаг.

 

7. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч М.Эрдэнэбаатар "Ахуйн хий болон бусад бодист хордсон хүүхэд өдөрт дунджаар 9-11 ирдэг. Энэ нь манай улсын химийн аюултай бодис болон бусад бодисын хяналт маш сул байгааг харуулдаг. Ялангуяа ахуйн хэрэглээний химийн бодисын хор хөнөөл бага насны хүүхдийн өвчлөлийн гол үндэс болоод байна. Цаашлаад бүх төрлийн хавдрын үүсэл нь химийн хорт бодис” гэж байв.

 

8. 2013 оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн зургадугаар 33 сурагчийн 21-ийнх нь бие дээр гэнэт тууралт гарч, үе мөчөөр хүчтэй хатгуулан, булчин нь өвдөж, бөөлжих шинэ тэмдэг илэрсэн тул сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-д яаралтай дуудлага өгсөн байна. Сурагчдыг химийн бодисоос шалтгаалсан хордлогоор өвдөж байгааг эмч шинжээчид тогтоосон юм

 

9. 2016 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатар аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 настай эмэгтэй Ц, М нарын оюутан сургуулийнхаа байранд химийн бодист хордсон байдаг. Тэд натри гидрогсид гэх бодисыг химийн багшдаа үзүүлэхээр авч явах замдаа асгаж, өөрсдөө хордон бие нь эвгүйрхсэн тухай мэдээлж байсан.

 

10. Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Транд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордсон хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан. Ослын улмаас "Хий дамжуулах хоолойн худаг”-т засварлах ажлаар орсон гагнуурчин Ө, инженер Л, нярав Б нар ил харагдах гэмтэл шархгүй хордож угаартсан байдалтай нас барсан байсан юм. Үлдсэн найман иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг нь эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тус обьектыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас шалгахад агаарт H2S 16 хувь, органик уур 64 хувь байсан бөгөөд "Аюултай нөхцөл” үүссэн байдаг.

 

Энэ бол бидэнд мэдэгдсэн химийн бодисын хор хөнөөлийн ердөө хэдхэн жишээ. Үүнээс гадна жил ирэх тусам ургийн гажиг, эмгэг нэмэгдэж, эрүүл эхээс элдэв өвчтэй хүүхэд гарах болсон нь химийн хорт бодисын шууд нөлөө гэдгийг эрүүл мэндийн салбарынхан батлан ярьж буй. Химийн бодисын нөлөө өөрт нь биш гэхэд үр удамд нь дамждагийг Японд болсон минаматагийн жишээ тод харуулна. Тэнд зөвхөн мөнгөн усны буруу хэрэглээнээс үүдэлтэй хордлогоос болж олон мянган хүн хорвоог орхисон байдаг. Өнөөдөр ч түүний уршгаар олон мянган хүн төрөлхийн саажилт, гажиг, эмгэг, саатлаасаа болж шаналж байна.

 

МИНАМАТАД ЮУ БОЛСОН БЭ

Японы Кумамото мужийн Минамата хотын иргэд баяр хөөрд умбасан байлаа. Энэ бол 1932 он. Учир нь тус хотод "Chisso” хэмээх химийн үйлдвэр ашиглалтад орсон нь Япондоо хамгийн томд тооцогдож, тус хотын бараг өрх бүрээс нэг хүн уг үйлдвэрт ажиллах болж, хотын төсөвт орох мөнгөн дүн ч нэмэгдсэн явдал баярлах шалтгаан байжээ. Оюутолгой, Тавантолгой хэмээн эдүгээ хөөрцөглөж буй бидний нэгэн адил л япончууд, тэр тусмаа Минаматагийн оршин суугчид баярлаж байсан нь тэр. Гэтэл хздхэн жилийн дараа тус хотын оршин суугчдыг гамшиг дайрсан юм. Муур, нохой гэнэт л татвалзан үхэж, шинээр төрж буй нярай нүдгүй, гаргүй, дотор эрхтэнгүй гарах тохиолдол олширсон юм. Тухайн үед хотын эрх баригчдын өгч байсан тайлбар яг манайхантай төстэй. Тэд "Минаматагийн иргэдийн дунд цус ойртсон гэрлэлт олширсонтой холбоотой” хэмээн хэвлэлээр мэдэгдэж байлаа.

 

Гэвч эмгэг улам газар авсаар 1950 он гэхэд л шалтгааныг нь олж тогтоосон ч маш их хохирол амссан байв. Нөгөө бахархал болсон "Chisso” үйлдвэр нь мөнгөн усаар хордсон 27 тонн хог, хаягдлыг далайд хийснээс болж ийм аюул япончуудыг нөмөрсөн байжээ. Ийнхүү олон зуун хүний амь насыг авч одсон "Минаматагийн өвчин” хэмээх нэр томъёо анх гарч ирсэн байдаг. Хордсон хүмүүсийн үхэл гуч гаруй жил үргэлжилсэн юм. Эдүгээ ч 3000 гаруй хохирогч Японы Засгийн газар, Эрүүл мэнд, Байгалийн яамны хяналтад  эмчлүүлсээр буй гашуун туршлагыг дэлхий нийт мартаагүй, сэрэмжилсээр буй цаг.

 

Эдүгээ Японд дампууръя гээд ч дампуурч болдоггүй ганц компани гэвэл "Chisso”. Учир нь Засгийн газраас нь байдал хүндрээд ирмэгц л уг юмпанид зээл олгодог агаад үйл ажиллагаанаас нь олсон орлогыг "Минаматагийн өвчин”-д нэрвэгдэгсдийн хохирлыг барагдуулахад зориулдаг. Байгаль орчинтой зүй бусаар харьцаж, орчноо химийн болон хүнд хортой металлаар хордуулж, хэт мөнгө хөөж улайрах нь ямар байдалд хүргэдгийг хүн төрөлхтөнд Минаматагийн хар сүүдэр өдгөө ч сануулсаар байгаа.

 

Ийм зүйл манайд болохгүй гэх баталгаа байхгүй. Алт гарч буй ам бүрийн үүдэнд хүмүүс их бага хэмжээгээр мөнгөн ус хэрэглэж, түүндээ хордож байна. Түүнээс үүдэн гар аргаар алт олборлогчдын үр удам элдэв гажиг, эмгэгтэй төрөх болсныг албаны эх сурвалжууд өгүүлдэг. Өмнөговь аймагт л гэхэд цээжний хөндийд байх ёстой хүний зүрх гадна талдаа хоолойгоор нь гараад ирсэн, хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаан дээрээ, эс бөгөөс уруул, тагнайгүй гээд хүүхэд төрөх болж, аймгийн эмч нар нь аргаа баран "Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол мөнгөн ус, алт ухаж, олборлож байгаа газраас тодорхой хугацаагаар холд. Тэр хэрээр эрүүл хүүхэд төрөх магадлал ихэснэ” хэмээн нутгийнхандаа учирлаж суугаа гэсэн. Энэ бол минаматагийн хар сүүдэр Монголд хэдийнэ бий болж, чимээгүй "авлаж” эхэлсний том баримт яах аргагүй мөн. Гэвч бидэнд хорт бодисын эсрэг, хамгийн наад захын мөнгөн усны замбараагүй хэрэглээг хязгаарлахаар авч байгаа бодит арга хэмжээ гэхээр зүйл бараг алга. Хууль, тогтоомжийн хүрээнд бэлгэдэл төдий шалгаж, даалгавар өгсөөр байгааг мэргэжлийн аль ч байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн хэлэх нь тодорхой.

 

ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 509 ХҮН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ, 21 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өнгөрсөн таван жилд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 21 нь нас барсан гэсэн албаныхны мэдээлэл байна. Түүнчлэн Монгол Улсад хэрэглэж байгаа химийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тогтоох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг ЭМЯ-ны захиалгаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд гүйцэтгэсээр ирсэн. Үүний нэг нь мөнгөн усны бохирдол тодорхойлохоор Дархан-Уул аймгийн Борнуур, Жаргалант, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өмнөговь аймагт долоон удаагийн судалгаа хийсэн байна. Судалгаанд дээрх аймаг, сумаас 358 иргэнийг түүвэрлэн хамруулж, цус, үс, шээсэнд нь мөнгөн ус байгаа эсэхийг тодорхойлох дээжийн шинжилгээ хийжээ. Судалгаанд хамрагдагсдын 21.5 хувь нь түгшүүр төрүүлэх хэмжээнд, 5.02 хувь нь хордлогод арга хэмжээ авах түвшинд байсан аж. Тиймээс мөнгөн ус болон бусад хүнд металлын хордлогын оношилгоо, эмчилгээний  стандарт боловсруулж, хордлогод өртсөн хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

 

ЧАНАРГҮЙ ХИМИЙН БОДИСОО УСТГАХ ГАЗАР БИЙ БИЛ ҮҮ

МХЕГ-аас хожимдсон ч гэлээ чанаргүй химийн хорт бодисын шалгалтын дүнг мэдээллээ. Тус мэдээлэлд "Нэгдсэн удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, хил дамжуулан тээвэрлэлт, худалдаа, ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээний газрууд, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүд, судалгаа шинжилгээний төвүүд, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудийн химийн лабораториуд зэрэг нийт 572 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 2288 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 86287.5 тонн үлдэгдэл нөөцтэйгээс 1562 нэр төрлийн 3326 тонн химийн бодис чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоолоо.

 

Тиймээс 73 аж ахуйн нэгж, байгууллагад 371 заалт бүхий 118 улсын байцаагчийн албан шаардлага, 29 заалт бүхий 16 акт, 17 дүгнэлт гаргаж, хяналт шалгалтаар 3.140.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашид Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Говь-Алтай аймаг, нийслэлээс шалгалтын явцад илэрсэн нэр хаяг тодорхойгүй, хугацаа дууссан химийн бодисуудын бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, ажлын хэсэг томилон устгах ажлыг зохион байгуулахыг улсын байцаагчдад даалгасан” гэв. Хэдийгээр үүрэг даалгавар өгсөн ч хамгийн чухал нь 3400 орчим тонн чанаргүй химийн бодисыг бид хаана устгах вэ. Дээрх асуулт хүн бүрийн сэтгэл зовоосон зүйл гэдэгт итгэлтэй байна. Учир нь манайд химийн хорт бодис бүү хэл хог хаягдлаа төвлөрүүлэх нэгдсэн цэг ч байдагтүй билээ. Тэгэхээр чанаргүй, хугацаа нь дууссан химийн хорт бодисыг хүмүүсийн хэрэглээнээс хаслаа гэхэд байгаль орчинд хор хөнөөлтэй байдлаар устгалд оруулах уу, устгах цэгтэй болтлоо нөөцөлж хадгалах уу гэдэг бас асуудал юм.

 

ГЭВЧ ХИМИЙН БОДИСЫН ИМПОРТ НЭМЭГДСЭЭР

4720 хүн тутамд ямар нэг химийн бодис ашиглаж, хэрэглэдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага ногдож байна. Импорт нэмэгдэх тусам бид химийн хорт бодисын аюул заналхийлэлд улам бүр орно гэсэн үг. Монгол Улсын Засгийн газрын -2006 оны 296 дугаар тогтоолоор бүх боомтоор химийн бодис оруулахыг хязгаарласан. Улмаар Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомт, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт, Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомт, "Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт, Дорнод аймаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн гэсэн зургаан боомтоор химийн бодисыг оруулахыг зөвшөөрсөн. Гэхдээ хүний эрүүл мэндэд хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, мал амьтан хордуулах шууд үхэлд хүргэх, галт зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг 83 нэр төрлийн химийн бодисыг улсын хилээр оруулахыг зөвшөөрдөггүй. Гэсэн ч химийн бодисын импортын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна.

 

Дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэх. Химийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 70 жилд нэг саяас 400 сая тонн болтлоо өссөн нь химийн бодисын хэрэглээ хэр хэмжээнд байгааг харуулж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт 4200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 5.2 хувь буюу 218 нь химийн бодисын холбогдолтой стандарт. MNS 4992:2000 стандарт нь химийн бодис, түүний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах болон тэдгээрийг агуулсан хорт хаягдалд хамаарч, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоодог ч хэзээ ч хэрэгжиж байгаагүй олон зуун стандартын нэг юм. Тиймээс ч химийн хорт бодист хамаардаг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, бэлдмэлүүд улсын хилээр ил далд ямар нэг хэлбэрээр оруулж ирсээр л байна. Үүнийг холбогдох газрууд мэддэг ч ам ангайдагтүй талаар олон хүн хэлдэг.

 

Хамгийн чухал нь хяналтын байгууллагууд шат шатандаа цаас "үйлдвэрлэж” суух хооронд чанаргүй химийн бодисоос өөр юу монголчуудын амь насанд "заналхийлж” байгаа бол.

 

Бид бодлого, шийдюр гаргагчдыг химийн хорт бодис устгах цэг байгуулах тухай ярилцахыг, яг хэдий хэмжээний чанартай, чанаргүй химийн бодис Монголд байгааг тодруулахыг, дүнгээ үнэн бодит танилцуулахыг эцэст нь ямар шийдвэрт хүрэхийг хүлээхэд хэр хугацаа хэрэгтэй бол. Химийн хорт бодисын хар сүүдэр Монголыг бүрхэж эхэлсэн ч бид ийм л байдалтай сууна.



Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төстэй мэдээллүүд

“Исламын улс” Мосулд химийн зэвсэг хэрэглэжээ

“Исламын улс” Мосулд химийн зэвсэг хэрэглэжээ

2017/04/18, 11:23
Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад хуванцар савнаас ууж, идэж болохгүй вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад хуванцар савнаас ууж, идэж болохгүй вэ?

2017/02/16, 13:44
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг

2016/12/07, 17:10
Сирийн чөлөөт армийн эсрэг химийн зэвсэг хэрэглэжээ

Сирийн чөлөөт армийн эсрэг химийн зэвсэг хэрэглэжээ

2016/11/29, 12:12

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

6 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

6 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

18 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

14 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

17 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

19 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

19 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

15 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

13 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

15 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

11 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

13 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

21 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

17 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

18 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

21 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

19 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

23 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

17 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

17 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

17 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

19 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

17 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

16 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

27 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

23 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

28 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

29 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

23 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

40 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

29 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

34 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

31 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

49 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

35 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

40 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

31 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42456 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37281 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18313 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17626 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16856 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16687 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16526 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15842 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15738 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14924 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14380 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14350 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14167 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13955 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13389 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11749 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5921 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11799 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9814 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10833 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11062 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8680 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8301 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12159 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7048 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6833 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.