logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ДАШТ-д хүч үзэх шигшмэл тамирчдын нэрс тодорлоо

Бичсэн:munkhbat
2017/06/12/, 10:51
Tweet

ДАШТ-д хүч үзэх шигшмэл тамирчдын нэрс тодорлоо

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэрc тодорлоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гарагт Спортын төв ордны "А” зааланд, ням гарагт "АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг шинэлэг хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Эхний өдөр тойргийн барилдаанд чансааны хоёроос зургадугаар байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдсөн. Өнөөдөр "АСА” циркийн гадна болсон чансааг тэргүүлэгчид болон тойргийн барилдааны ялагчийн халз барилдаан бөхөд хайртай Монголын ард түмэнд өндөр сэтгэгдэлтэй байсан гэдэгт итгэл дүүрэн байна. Гадаа талбайд анх удаа ДАШТ-д оролцох тамирчдаа "шигшсэн” энэхүү тэмцээн уухайн түрлэгтэй, гал гарсан, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан тэмцээн болсон юм.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс), 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих тийзээ захиаллаа. Халз барилдаанд жин тус бүрт бөхчүүд хэрхэн барилдсаныг тоймлон хүргэе.

ЭРЭГТЭЙ

57 КГ:

Занданбудын Занабазар (Арслан) - Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 0:2 (0:5, 0:7)

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тойргийн барилдаан болон халз барилдаанд техникийн ганц ч оноо алдаагүй Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн аварга ОУХМ З.Занабазарыг туршлага заан хоёр барилдаанд 5:0, 7:0-ээр ялав.

61 КГ:

Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд академи) - Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар) 2:0 (5:2, 2:2)

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, "Монголиа Опен” ОУТ болон улсын хошой аварга ОУХМ Т.Түвшинтулга ДАШТ-д хоёр дахь удаагаа (өнгөрсөн жил Будапештийн ДАШТ-д анх удаа зодоглосон) тоосоо өргөхөөр боллоо. Тэрбээр энэ жилийн УАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэн "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хаш-Эрдэнэтэй даагаа нэхэж, 5:2, 2:2-оор ялав.

65 КГ:

Нармандахын Лхамгармаа (Алдар) - Батчулууны Батмагнай (Алдар) 2:0 (10:9, 10:0)

"Алдар”-ын хоёр ОУХМ-ын дуэльд цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Лхамгармаа илүүрхснээр дэлхийн томчуудтай анх удаа нүүр тулахаар боллоо. Өмнөх өдөр нь Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номинг ялж, халз барилдаанд хүч үзсэн Б.Батмагнай эхний барилдаанд Н.Лхамгармаатай тун тэнцүүхэн барилдаж, нэг онооны зөрүүтэй дийлдсэн бол хоёр дахь уулзалтад оноогоор цэвэр ялагдав. Б.Батмагнай дэвжээний анддаа он гарснаас хойш дөрөв дэх удаагаа ялагдаад байна.

70 КГ:

Ганзоригийн Мандахнаран (Алдар) - Гантулгын Идэрүү (Аваргууд академи) 2:1 (3:6, 6:1, 4:0) 

ДАШТ-ий хошой хүрэл медальт, "Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран халз барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Идэрхүүд 3:6-гаар ялагдсан. Харин удаах хоёр барилдаанд Мандахаа гавьяат хур их туршлага ямар байдгийг харуулж, 6:1, 4:0-ээр ялалт байгуулснаар ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцох эрхээ авав. Хэдийгээр Г.Идэрхүү халз барилдаанд ялагдсан ч Г.Мандахнарантай тун сайн барилдсаныг онцлох нь зүйтэй.

74 КГ:

Доржваанчигийн Гомбодорж (Сүлд) - Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 2:0 (10:0, 14:3)

"Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хүрэл , оюутны ДАШТ-ий хүрэл медальт, "Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж энэ жилийн "Монголиа Опен”-д үзүүрлэсэн "Алдар”-ын өсч яваа залуу тамирчин Б.Бямбадоржийг хоёр удаа оноогоор цэвэр ялж, Парисыг зорихоор боллоо.

86 КГ:

Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) - Оргодолын Үйтүмэн (Алдар) 0:2 (1:3, 10:10)

Лас-Вегасын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн нар энэ жил бие биеэ тус бүр нэг нэг ялаад байсан. Тэгвэл даагаа нэхэх энэхүү халз барилдаанд Үйтээ 3:1, 10:10-ээр илүүрхсэнээр дөрөв дэх удаагаа ДАШТ-д зодоглохоор болж Өнөрөө хоёр жилийн өмнөх медалийн өнгөө хувиргах боломжоо нэг жилээр хойшлуулах боллоо. Тэдний хоёр дахь халз барилдаан маш сонирхолтой болж, О.Үйтүмэн барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө нь хүчтэй өрсөлдөгчөөсөө хоёр оноо салгаж, ялалт байгуулсан юм.

97 КГ:

Өлзийсайханы Батзул (Хүч) - Лувсандоржийн Төртогтох (Сүлд) 2:0 (8:2, 7:0)

Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга болж, Азийн АШТ-д хүрэл медалийн оосроос атгаад алдсан ОУХМ Ө.Батзул Парисын "Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий аварга, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, "Mongolia Open” ОУТ-ий аварга Л.Төртогтохыг 8:2, 7:0-ээр ялж, дэлхийн томчуудтай анх удаа хүч үзэх болов. Эрдэнэтийн унаган хөвгүүн Ө.Батзул ойрын хугацаанд энэ жинд дотооддоо нэлээд давамгайлах шинжтэй.

125 КГ: 

Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) - Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2:0 (5:0, 4:0 бэртсэн)

Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт ОУХМ Н.Золбоо анх удаа ДАШТ-д оролцохоор боллоо. Тивийн аваргаас дөрвөн медаль хүртсэн ч ганц ч удаа дэлхийн аваргад оролцоогүй гэхлээр зарим бөх сонирхогчид гайхаж магадгүй. Мэдээж түүний жинд нутгийн ах ОУХМ Ж.Чулуунбат нь сүүлийн хэдэн жил дотооддоо ноёрхсон бөгөөд Риогийн олимпийн дараа зодог тайлж, залууст боломж гарч ирсэн. Хэдийгээр Чука зодог тайлсан ч Н.Золбоод хүчтэй өрсөлдөгч мундсангүй. Доороос нэг багшийн шавь, "Инчён-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт ОУХМ Д.Хүдэрбулга жин өгсч орж ирсэн. Эхний халз барилдаанд Н.Золбоо 5:0-ээр ялсан бол хоёр дахь барилдаанд Д.Хүдэрбулга бэртлийн улмаас барилдаагүй юм.

ЭМЭГТЭЙ

48 КГ:

Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) - Сэдбазарын Энхтунгалаг (Арслан) 2:0 (9:3, 6:2)

Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, улсын гурван удаагийн аварга ОУХМ Э.Нарангэрэл 2014 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, "Арслан” клубийн залуу тамирчин С.Энхтунгалагийг хоёр барилдаанд 9:3, 6:2-оор ялж, ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцохоор боллоо.

53 КГ:

Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс) - Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 2:1 (5:0, 0:4 цэвэр ялсан, 8:6)

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг Парисыг зорих эрхийн төлөө тун амаргүй барилдаан хийлээ. Түүнтэй энэ жилийн "Монголиа Опен” ОУТ-ий аварга Г.Отгонжаргал халз барилдаанд хүч үзсэн бөгөөд эхний уулзалтад том Отгоо 5:0-ээр тэргүүлсэн. Харин хоёр дахь барилдаанд "Алдар”-ын Отгоо гавьяатын хийсэн мэхийг тун чадмаг хариулж, цэвэр дарсан. Шийдвэрлэх гурав дахь барилдаанд маш сонирхолтой болж, чөлөөтийн отгон гавьяат Отгонцэцэг туршлага заан 8:6-аар яллаа. Өмнөх өдөр нь ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяаг оноогоор цэвэр ялж, халз барилдаанд барилдсан Н.Отгонжаргалд тун их ирээдүй хүлээж байна.

55 КГ: 

Эрдэнэчимэгийн Даваачимэг (Хилчин) - Бат-Очирын Болортуяа (Женко) 2:0 (11:1, 10:0)

Энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл, оюутны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө медальт, ОУХМ Э.Даваачимэг Францын нийслэлийг зорих эрхээ зовлон багатай авлаа. Тэрбээр халз барилдаанд "Mongolia Open” ОУТ болон УАШТ-ий хошой хүрэл медальт "Женко”-гийн Б.Болортуяаг хоёр барилдаанд 11:1, 10:0-ээр цэвэр ялсан юм.

58 КГ:

Энхбатын Гантуяа (Хилчин) - Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 0:2 (4:5, 2:4)

Залуучуудын ДАШТ болон Азийн аварга (2014 он), өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ А.Батцэцэг энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д доод жиндээ мөнгөн медаль хүртсэн билээ. Харин дөрөвдүгээр сарын сүүлээр "Монголиа Опен”-д энэ жинд түрүүлснээр хоёр өөр жинд чансааны эхний тавд бичигдсэн. Харин тэрбээр сонгон шалгаруулах тэмцээнд 58 кг-ыг сонгосон нь буруудсангүй. А.Батцэцэг халз барилдаанд ОУХМ Э.Гантуяаг 5:4, 4:2-оор ялснаар хоёр дахь удаагаа дэлхийн аваргад зодоглоно.

60 КГ: 

Баатаржавын Шоовдор (Хилчин) -Зоригтын Болортунгалаг (Хилчин) 2:0 (3:1, 5:2)

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри”-гийн алт, хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор сүүлийн гурван жил дараалан ДАШТ-д зодоглохоор боллоо. Тэрбээр халз барилдаанд өнгөрсөн жилийн Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Болортунгалагийг 3:1, 5:2-оор илүүрхсэн юм.

63 КГ:

Пүрэвдоржийн Орхон (Алдар) - Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (10:0, 10:0)

Насанд хүрэгчдийн Азийн АШТ, залуучуудын ДАШТ, Цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри”-гийн хошой аварга ОУХМ П.Орхон энэ жил гавьяат тамирчин С.Батцэцэгтэй дөрөв таарч, бүгдэд нь илт давуу ялснаар ДАШТ-д анх удаа зодоглохоор боллоо. П.Орхон энэ жил үнэхээр мундаг байгаа. Монголчуудын хэлдгээр жинхэнэ торгон ирэн дээр байна. Гэхдээ бөхөө дэмждэг ард түмэн С.Батцэцэг гавьяатыг хэрэггүй муухай үгээр бүү урмыг нь хугалаарай гэж хэлэх байна. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй бөхчүүдээс анхны олимпийн медальтан, анхны дэлхийн болон хошой аварга гэдгийг битгий мартаарай.

69 КГ:

Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин) - Очирбатын Насанбурмаа (Хангарьд) 0:2 (3:6, 2:4)

ДАШТ-ий гурван хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, "Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл, Иван Ярыгиний "Алтан Гранпри”-гийн нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмаа ДАШТ-д ес дэх удаагаа оролцохоор боллоо. Тэрбээр халз барилдаанд мөнхийн өрсөлдөгч ОУХМ Ш.Түмэнцэцэгийг хоёр барилдаанд 6:3, 4:2-оор ялсан.

75 КГ:

Ган-Очирын Уртнасан (Хилчин) - Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 2:0 (5:2, 4:0)

Энэ жинд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг, Г.Наранчимэг нар олон жил тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг тахалсан. Тэгвэл тэдний үлдээсэн орон зайг Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гранпри”-гийн аварга, УАШТ-ий хүрэл медальт Г.Уртнасан, Өсвөр үе, залуучуудын АШТ-ий хүрэл, УАШТ-ий хошой мөнгөн медальт, П.Номин-Эрдэнэ гэсэн даруухан амжилттай хоёр спортын мастер бүсгүй нөхөхөөр болж, халз барилдаанд учраа таарсан. "Хилчин”-ий Г.Уртнасан өрсөлдөгчөө 5:2, 4:0-ээр ялж, Парисыг анх удаа зорих эрхтэй боллоо.

Төстэй мэдээллүүд

Олимпийн хүрэл медальт  Г.Отгонцэцэг  эх орондоо  ирлээ

Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ

2016/09/05, 08:21
Азийн аварга бөх хоёроор нэмэгдлээ

Азийн аварга бөх хоёроор нэмэгдлээ

2016/02/23, 11:12
Ц.Цогтбаатар томчуудыг сөхрүүлж

Ц.Цогтбаатар томчуудыг сөхрүүлж "Их дуулгаас" мөнгөн медаль хүртлээ /ВИДЕО/

2015/10/31, 14:51
Э.Цэвэгмид хүрэл медаль хүртлээ

Э.Цэвэгмид хүрэл медаль хүртлээ

2015/05/11, 10:56

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

5 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

5 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

11 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

10 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

8 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

12 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

11 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

13 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

17 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

14 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

23 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

13 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

12 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

12 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

11 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

26 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

13 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

22 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

25 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

20 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

14 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

19 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

22 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

22 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

30 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

32 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

24 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

25 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

20 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

33 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

20 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

19 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

17 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

22 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

19 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

28 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

33 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

35 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

20 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

19 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

15 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

20 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

37 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

26 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

41 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

33 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

38 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

32 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

34 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

47 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

45 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

28 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

44 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

35 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

31 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

44 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

28 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

38 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

44 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30476 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23959 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22896 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22162 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21596 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19517 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18909 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18389 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17664 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17276 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16719 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16702 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16596 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16304 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16238 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15879 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15550 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14584 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14424 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14321 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13981 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13590 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13420 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10382 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11793 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11365 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8598 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8330 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12204 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6701 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7088 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7556 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.