| |
“Чөлөөт хэвлэл-Ардчиллын баталгаа" уриан дор өчигдөр (2026.10.31) Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс “1000 сэтгүүлчийн форум" -ыг зохион байгууллаа. Уг арга хэмжээний нээлтэд МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа. Сэтгүүлч бол эрх мэдэлтний суртал ухуулагч биш.
Салбарын тогтвортой байдлын үнэлгээ 100 онооноос 48 байгаа нь анхааруулга мөн.
Бидэнд эдийн засгийн хувьд тогтвортой, редакцын хувьд хараат бус, хүний нөөцийн хувьд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй, олон нийтийн итгэлийг даах хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэгтэй байна.
Авлига, албан тушаалын урвуулан ашиглалт, ашиг сонирхлын зөрчил, төсвийн мөнгөний зарцуулалт, эрх мэдэлтний хууль бус үйлдлийг илчилсний төлөө сэтгүүлчийг “шантаажчин” гэж нэрлэж болохгүй.
Баримтыг гуйвуулж, төлбөртэй мэдээллийг редакцын хараат бус нийтлэл мэт бүү үзүүл. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйн нэг зарчим билээ.
Зуун жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүй цахим орчинд нэргүй хаяг, тролл, бот, нөлөөлөгчдийн доромжлолын бай болж, нийтээрээ шоолуулж суух ёсгүй.
Хууль хэрэгжүүлэх нэрээр сэтгүүлчийн амыг барьж болохгүй.
Гадаад, дотоодын улс төрийн ашиг сонирхол, зохион байгуулалттай нөлөөлөл, хар пиарын ажиллагаанд мэдсээр байж үйлчилж байгаа бол сэтгүүлч хүн өөрийн мэргэжлийн нэр хүндийг худалдаж байна гэсэн үг.
МСНЭ бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн нэгдлийг хангах, салбарынхаа дуу хоолойг төр, нийгэмд хүргэх, сэтгүүлчдийг сургах, хөгжүүлэх, дэмжих хамтын орон зай юм.
Эвлэлээ хүчирхэг болгохгүйгээр өөрсдийнхөө эрх ашгийг хүчтэй хамгаалуулна гэж хүлээж болохгүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

