| |
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр 357 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлжээ.
БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн буудлын замд приус маркийн авто машин "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын Daewoo маркийн автобус мөргөлдөж зорчигч 03 настай А нарын нийт таван хүүхэд гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд автобусны буудлын замд "Блюбус” ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Х нь зорчигч 45 настай эмэгтэй О-г унагаж гэмтээжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

