| |
Нийслэлийн Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын "Хангай” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С-ийг сургуулийнх нь дөрвөн сурагч хүчиндсэн хэрэг энэ оны хоёрдугаар сард үйлдэгдсэн байна. Энэ хэргийг тухайн үед цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч хэрэг удаашрах байдалтай болжээ. Учир нь энэ хэрэгт холбогдсон сурагчийн нэг нь Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 183 дугаар цэцэрлэгийн эрхлэгч н.Цэцэгийн хүү байсан аж. Үүнтэй холбоотойгоор хэргийг нуун дарагдуулж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Мөн хохирогч С-д гэмт хэргийг үйлдсэн сурагчдын ар гэрийнхэн тус бүр 5 сая төгрөг өгч, гомдолгүй гэсэн мэдүүлгийг өгснөөр хэргийг хэрэгсэхгүй болгохоор ажиллаж байгаа гэж Багахангай дүүргийн иргэд үзэж байна. Нийт 20 сая төгрөгийг С-ийн ар гэрийнхэнд өгсөн аж. Бага насны хүүхэд нэгнийгээ хүчирхийлсэн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хүү дээрх хэрэгт холбогдсон зэргээс үүдэн Засаг дарга С.Эрдэнэбаяр эл хэргийг хэрэгсэхгүй болгох үүргийг цагдаагийн байгууллагадаа өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Дүүргийн нэр хүнд унана гэх үндэслэлээр хэргийг нуун дарах сонирхолтой байгаа гэж Багахангайн иргэд үзэж байгаа ажээ. Мөн "Хангай” дунд сургуулийн захирал А.Сүхболд хэргийг намжаах сонирхолтой байна гэж сургуулийн сурагчдын эцэг эхчүүд үзэж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж иргэд таамаглаж буй ч хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Н.Сараа /өглөө.мн/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

