logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хойч үе минь харанхуй гудамж, хүйтэн орцонд

Бичсэн:bilguun
2015/05/18/, 14:10
Tweet

Хойч үе минь харанхуй гудамж, хүйтэн орцонд

Хойч үе минь харанхуй гудамж, хүйтэн орцонд уйлж байна… Төр буруутай…
Баасан гарагийн үдэш. Гэр хорооллын гудамж. Хөгшин хүний нүд шиг сүүмийсэн гэрлүүдийн тусгалд өмнөх замаа арайхийн харж, бүдэчисээр алхаж явтал хэн нэгэн хахир дуугаар хашхирахад өөрийн эрхгүй давхийн цочлоо. Зэргэлдээх хашаан дотроос халамцуу нэгэн хараал урсган хашхирах агшинд хажуухнаар ямар нэгэн амьд зүйл сүүтгэнэн гүйгээд, гудамжны мухарт очоод таг зогсчихов. Урагшаа алхах хэцүү, арагшаа ухрахад ч аймшигтай санагдавч согтуугаас сохор нь дээр учир урагш зориглон алхлаа. Хашааныхаа хаалгыг онгойлгон орохоор завдахдаа гудамжны мухар руу хэрэгт дурлан ширтэв. Гэтэл өнөөх хараал урсгасан хахир нэгэн юу юугүй ойртоод ирэх нь тэр. Хаалгаа хаагаад эргэх гэтэл хэн нэгэн цаанаас нь хүчтэй татлаа. "Миний дүү, эгчийгээ оруулчих.

Эгч нь охинтойгоо хамт хашаан дотор чинь зогсож байгаад энэ хүнийг буцахаар гараад явчихъя” гэнэ. Лавшруулан харвал чармай шалдан бяцхан үрээ тэвэрсэн эх байлаа. Хараал зүхэл ойртсоор байсан учир хаалгаа нээн тэднийг орууллаа. Тэднийг хөтөлсөөр гэртээ оруулбал зогсоо зайгүй бөнжигнөн чичрэх бяцхан охин хоёр ой ч хүрээгүй бололтой. Түүний нүднээс нулимс ч дусахгүй, амнаас нь дуу ч гарахгүй агаад хацарт нь наалдсан хатсан нус л цөхөртлөө уйлсны гэрч болон үлджээ.

Үрээ тэвэрсэн бүсгүй дан цамц, нимгэн өмдтэй агаад мөрөн дээрээ хуу татсны оромтой. Хөхөрсөн нүд, энд тэндгүй шалбарсан нүүрээ нуун дальдчиж байв…

Өдөр нь хоёр настай бяцхан охиноо харанхуй шөнөөр хүйтэн орцонд чармай нүцгэн гаргачихдаг харгис эхийн тухай уншиж, сэтгэл сэмэрсэн болоод ч тэр үү, энэ байдал надад хэтэрхий хүнд туслаа. Магадгүй иймэрхүү дүр зурагтай бид өдөр бүр биш юм гэхэд долоо хоногт дор хаяж нэг удаа таардаг. Тухайн үедээ жихүүцэж зэвүүцээд л өнгөрдөг. Гэтэл ганцхан өдрийн дотор зүрх эмтлэм хоёр ч үйл явдалтай учирсандаа л "Би ч бас эх хүн” гэдгийг минь сануулж байгаад үнэндээ л хачирхав. Үнэндээ бид ийм л хэнэггүй хүмүүс.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна.

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас долоо хүртэлх насны 15 хүүхэд, 14-17 насны долоон хүүхэд амиа алдаж, 62 хүүхэд хүнд, хөнгөвтөр гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллага өгч буй. Гэтэл он гарснаас хойших тавхан сарын дотор 2-9 насны гурван охин бэлгийн дарамтанд өртөж, гэр бүлийн хүчирхийллээс болж хоёр ч хүүхэд хорвоог орхилоо. Гэвч энэ бол зөвхөн олонд мэдэгдэж, нийгмийн сэрдхийлгэсэн нь шүү. Үүний цаана олонд мэдэгдээгүй хичнээн далд хүчирхийлэл бяцхан үрсийг минь чичрүүлж буйг бид мэдэхгүй.

Хамгийн хачирхалтай бага насны хүүхдүүдийн эрхэнд заналхийлж байгаа хүмүүс нь аав, ээж, хамаатан садан, нялхаас нь тэвэрч эрхлүүлж өсгөсөн ах, эгч нь, уулзах бүртээ амттан бэлэглэдэг хөрш нь байна. Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болж буй газруудыг жагсаахад дийлэнх нь гэр, орцны жижүүрийн өрөөнд үйлдэгддэг. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл нь тэдний халдашгүй дархан байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Цаашлаад хүүхэд эрүүл мэндээр хохирч, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж, цэцэг цэврүү шиг насандаа сэтгэлийн хар толбо, амьдрах итгэлгүй болж байгааг сэтгэл зүйчид хэлсэн.

Өнгөц харахад энэ асуудалд аав, ээж, асран хамгаалагчид буруутай мэт санагдаж байгаа биз. Гэвч энэ бүхэнд төр буруутай. Өдөр бүр сэтгэл зүйн дарамтанд амьдарч, инээж баясах насаа айдас түгшүүрийн дор өнгөрүүлж байгаа бяцхан үрсийн төлөө төр юу хийсэн юм бэ?

Монгол Улс хүүхдийн эрхтэй холбоотой олон улсын бараг л бүх конвецид нэгдсэн. Нэг сая гаруй хүүхэдтэй, хүүхдийн орны хувьд хүүхдийн эрхийг хамгаалах талаар бараг л өдөр бүр ярьдаг. Дээрх конвенциудын хамгийн энгийн заалтаар бол хүүхэд ээж аавынхаа халуун хайр халамжинд өсч хүмүүжих ёстой. Аав нь архи ууж зодож, ээж нь адалдаг болохоор өсвөр насны охид хөвгүүд гэр орноосоо дайжин буруу замаар орж байна. Тэр ч бүү хэл, тээж төрүүлчихээд, төөрүүлээд орхидог эцэг эхчүүд ч байна. Он гарснаас хойш олон нийтэд мэдэгдсэнээр 0-1 сартай арваад хүүхэд гудамжнаас олдсон.

Монголд хүүхдийн төлөө ажилладаг 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага байдаг ч тэд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийдэггүй. Юуны төлөө, хэний төлөө яаж ажиллаад байгаа нь даанч бүрхэг. Монголд хүүхдийн эрхийг хэн ч анхаарч ойшоохоо байсан. Үүнийг гэрчлэх маш олон хүчин зүйл нийгэмд бий. Ядаж л хүүхдийн амь нас хохирсон тохиолдолд чанга хуулиар хэрэгтэнг шийтгэж чадахгүй байна. Үүний шалтгаан нь хүүхдийн амь нас дэлгүүрийн хямдхан бараа мэт мөнгөөр хэмжигддэг болсныг илтгэж байна. Хүүхэд бие эрхтэн жижиг байлаа гээд үнэлэмж нь багасдаг гэх хууль байхгүй. Гэтэл яг тийм хууль манайд үйлчилж байна. Жишээлбэл хурдан морины хүүхэд амь насаа алдсан тохиолдлууд 100 хувь нөхөн төлбөрөөр шийдэгдсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эцэг эхчүүд нэгэнт босоод ирэхгүйгээс хойш гэж үзсэнээс нөхөн төлбөрийг нь аваад л бүхнийг сэтгэлдээ хав дараад үлддэг.

Тиймээс хүүхдийн төлөө дуугардаг байгууллага болон хувь хүмүүс юуны түрүүнд хүүхдийн амь насыг мөнгөний үнэлэмжээс салгаж, хууль зөрчсөн этгээдэд чанга хуулийг оноодог болох хэрэгтэй байна.
Магадгүй, хуулийн байгууллагынхан хүүхэдтэй холбоотой бүх жигшүүрт хэрэг ном журмын дагуу шийдэгдсэн гэж гүрийх л байх. Тэгвэл сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд байсан хэргүүд хэрхэн шийдэгдэв?

2014 оны эхээр олон нийтийн сүлжээ болон шар мэдээний хэд хэдэн цахим сайтаар өсвөр насны охины нүцгэн зураг цацагдсан. Дунд сургуулийн сурагч охин "Өргөө-1” кинотеатрын урд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад халааснаасаа утсаа алдсанаас болж ийм хэрэг гарчээ. Охин анги хамт олон, сургуулийнхаа хүүхдүүдийн өмнө нүүр хийх газаргүй, ирээдүйд амьдрах итгэлгүй болчихсон байсныг тухайн үед medee.mn веб хуудас охинтой хийсэн ярилцлагаар хүргэсэн байна. Түүний сэтгэл хэрхэн шаналж, бусдаас ямар их ичиж буйг бидний хэн нь ч мэдэхгүй. Охины зургийг цацсан этгээдийг олох ажил тэгсхээд нам жим болсон. Хурал чуулган бүр дээр хүүхдийн эрхийг хамгаалж байгаагаа гайхуулдаг хүүхдийн төлөөх байгууллагуудын нэг нь ч энэ тухай ам нээгээгүй.

Гэтэл хоёр настай охин, найман настай хүүгээ танигдахгүй болтол нь хазсан эцэгт шүүхээс 3.6 жилийн оноов. 5 настай хүүгээ заазуурдсан Н.Довчинжамцад 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн Н.Цогт, хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшилсоор л байгаа. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Н.Цогтод 5 жил, Г.Маралмаад 20 жилийн ял төлөвлөсөн гэж байгаа. 12 настай охиныг машинаар мөргөж, амь насыг нь хохироосон цагдаа ердөө л 4 жил хорих ял сонсов. Хажуу айлынхаа 4 настай охиныг зэрлэгээр хүчирхийлсэн Балтыг хил даван оргох гэж байхад нь баривчилснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон. Хуулийн байгууллагын эх сурвалж түүнийг өмнө нь 12 настай охиныг хүчирхийлээд мөнгө өгөөд шийтгэлээс мултарч байсныг нотолж буй.
Дархан-Уул аймагт хоёр настай охиноо байнга зодож, харанхуй шөнөөр хүйтэн орцонд чармай нүцгэн хөөгөөд гаргачихдаг харгис эхийн талаарх мэдээлэл иргэдийг сэрдхийлгэлээ. Иргэд энэ талаар тууштай хөөцөлдсөний эцэст тус аймгийн цагдаагийнхан охиныг хамгаалалтандаа авсан гэх боловч тэд түүнийг хэрхэн, яаж хамгаалах нь бас л бүрхэг.

Уг нь УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар талархмаар санаачлага гаргадаг. Тухайлбал, Д.Оюунхорол гишүүн "Монгол Улс гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болвол яасан юм бэ. Дэлхийн олон оронд ийм чиглэлийн яам байна. Монгол бол залуучуудын орон. Тиймээс хүүхэд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого их системтэй цэгцтэй, залуу гэр бүлийг дэмжсэн, ээж аавыг гэр бүл болоход нь ерөнхий боловсролын сургуульд байхаас нь бэлтгэх шаардлагатай байна” гэсэн санал гаргаж байсан. Тэгвэл С.Одонтуяа "Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх тусгай утсыг яаралтай бий болгох ёстой. Одоогийн байдлаар хүүхдээ хүчирхийлээд байгаа тэр эцэг, эхчүүдийн сэтгэл зүйд юм хийе гэхээр улсаас баталсан нэг ч төгрөг байдаггүй. Зөвхөн хорооны цагдаа, нийгмийн ажилтан хоёрыг л ажилла гээд орхичихсон. Нөгөө хоёр нь хүч, хөлсөөс болоод хүчирдэггүй. Үүнийг төрийн бодлогын анхаарлын төвд оруулъя. Өнөөдөр хүүхдийн эрх хохирч байна гэвэл энэ бол төр, засгийн буруу. Эцэг, эхийн буруу, бас багшийн буруу. Хүүхдийг багаас нь зөв иргэн болгож төлөвшүүлэхэд маш их хөрөнгө мөнгө зарах ёстой” гэсэн байна. Түүний хэлсэнчлэн хүүхдийн 108 утсыг 2014 оноос үнэ төлбөргүй болгосон бөгөөд тус оны зургаадугаар сараас хойш нийтдээ 93454 дуудлага ирсэний 4200 орчим нь зорилтот дуудлага байсан байна. Харамсалтай нь дээрх дуудлагын дагуу 4200 байтугай, 42 асуудлыг шийдвэрлэлээ, бодит үр дүнд хүрлээ гэж би л хувьдаа сонсоогүй. Таныг ч бас сонсоогүй гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг "Хүүхдийн хүчирхийллийг бууруулах, тэмцэхэд хуулийн орчин маш муу байна. Хуулийн орчин муу байгаа учраас хүүхдийг хүчирхийлсэн нөхдийг өөгшүүлдэг, хаацайлдаг байдлыг нь даамжрахад нөлөөлж байгаа юм. Энэ утгаар Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгон хүндрүүлсэн. Хуулийнхаа орчныг сайжруулахаар үр хүүхдээ хүчирхийлсэн, зодсон этгээдийг хатуу шийтгэж эхэлнэ” гэсэн нь миний хэлэх гэсэн санаатай яг таг нийцэж байгаа юм. Гэтэл манай түшээд яагаад хүүхдийн эрхийг хамгаалсан хуулийн заалтыг чангатгахаас бэргээд байдаг юм бэ?

Ирээдүй хойч үе минь харанхуй гудамжны мухарт, хүйтэн орцонд, траншейны нүхэнд, тэр ч бүү хэл төрсөн гэрийнхээ өнцөг буланд шигдээд уйлж байна. Хүүхдийн хувь заяа эцэг эхийн биш, төрийн гарт байдаг. Хүүхэд элэг бүтэн, элбэг хангалуун өсөх эрх алдагджээ гэж бодъё. Хүлээн зөвшөөр. Гэвч элэг бүтэн биш ч хэн нэгнээр хайрлуулж, элбэг хангалуун биш ч амьдралын наад захын хэрэгцээгээр дутагдаж гачигдалгүй, аз жаргалтай өсөх эрхтэй.

Үүрэг хариуцлагаа мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, мэдсэн ч ойшоодоггүй эцэг эхчүүдийн эцэг, эх байх эрхийг нь хасъя. Айдас түгшүүрийн дор амьдарч буй хүүхдүүдийг улсын асрамжинд авч эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй аав, ээжүүдийг нь хөдөлмөр эрхлүүлье. Тэд үр хүүхдээ амьдралын наад захын хэрэгцээгээр хангах үүрэгтэй. Энэхүү үүргийг нь албадан хэрэгжүүлье.

Эх сурвалж: 

Төстэй мэдээллүүд

Гурван настай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдлаа

Гурван настай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдлаа

2015/04/09, 11:06
Охиноо алдсан, голсон хоёр эхийн хувь тавилан

Охиноо алдсан, голсон хоёр эхийн хувь тавилан

2015/03/27, 13:08
Дөрвөн настай охиноо алсан прокурор ахтай Т.Цогт батлан даалтанд гарах хүсэлтэй байна

Дөрвөн настай охиноо алсан прокурор ахтай Т.Цогт батлан даалтанд гарах хүсэлтэй байна

2015/03/11, 15:43
Даргын суудалд хайртай байдаг шигээ хүүхдэд хайр, халамжаа үзүүл, И.Нарантуяа дарга аа

Даргын суудалд хайртай байдаг шигээ хүүхдэд хайр, халамжаа үзүүл, И.Нарантуяа дарга аа

2015/03/03, 10:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

2 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

4 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

6 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

5 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

5 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

4 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

5 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

8 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

5 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

8 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

12 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

12 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

10 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

10 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

10 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

9 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

15 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

18 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

15 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

12 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

10 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

12 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

19 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

13 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

14 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

16 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

13 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

14 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

11 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

20 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

16 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

22 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

16 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

36 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

14 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

16 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

17 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

17 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

40 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

44 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

34 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

40 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

14 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

32 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

28 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

31 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

27 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

23 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22093 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21361 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20924 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19427 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18810 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16162 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13523 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5900 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9885 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.