| |
Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр 15.50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Эмээлтийн замд ноцтой осол гарчээ.
Хьюндай Соната-2 маркын автомашины жолооч Исүзү Трак маркын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн байна.
Хэдийгээр ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, урсгал сөрөхгүй, хурд хэтрүүлэхгүй байх, өөрөө болон зорчигчиддоо хамгаалалтын бүсээ байнга хэрэглэж явахыг анхааруулж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

