logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ч.Сайханбилэг: Улстөрчид эх орноо боддог л юм бол одоо оюутолгойтой хутгалдах шаардлагагүй

Бичсэн:bilguun
2015/05/22/, 13:32
Tweet

Ч.Сайханбилэг: Улстөрчид эх орноо боддог л юм бол одоо оюутолгойтой хутгалдах шаардлагагүй

Гадаадад айлчлал хийх үеэрээ Оюутолгойн гэрээг нууцаар үзэглэсэн гэх шүүмжлэлд өртөөд байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 18.20 цагт эх орондоо ирлээ. Энэ гэрээнд гарын үсэг зурснаас болж өөрийг нь огцруулах асуудлыг хүртэл зарим гишүүн болон парламентад суудалгүй намууд ярьж эхэлснээс болсон уу Засгийн газрын тэргүүн онгоцноос буусан даруйдаа Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаар тайлбар, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр Дубайд хийсэн айлчлалаас ганзага дүүрэн ирснээ тодотгосон. Түүнчлэн яагаад заавал Дубайд гэрээг эцэслэх болов гэдэг асуултын хариуд "Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд талууд өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймаг болон Сингапур, Лондонд хэлэлцээр хийсний эцэст ийнхүү Дубайд гэрээг эцэслэх боломжтой болсон” гэлээ. Хэдийгээр хэлэлцээр олон газар болж байсан ч Нью-Йорк, Сингапурын дараа ордог дэлхийн эдийн засгийн томоохон төв болох Дубайд талууд бүрэн дүүрэн тохиролцсон нь дэлхий дахинд эерэг мэдээлэл түгээх боломж болсонд олзуурхаж байгаагаа тэрбээр хэлсэн. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Ерөнхий сайд биш холбогдох аж ахуйн нэгж, компанийн удирдлагууд гарын үсэг зурсныг онцолсон. "Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрын болон улс төрийн ч асуудал биш. Одоо зөвхөн эдийн засгийн, компани хоорондын асуудал болж байна” гээд . Улстөрчид улс эх орноо боддог л юм бол Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй болж байгааг сануулсан. Ингээд тэрбээр гэрээнд тусгасан гэх зарим маргаантай асуултад хариулт өгөх үүднээс дараахь мэдээллийг өгсөн. Тухайлбал, "Оюутолгой дээр хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг ярьдаг. Бид үүнийг тал бүрээсээ ярьсаар 2009 оны ТЭЗҮ-ийн хэтрэлт, удирдлагын зардлыг төлье, бусдыг нь төлөхгүй гэж тохиролцсон. Монголын талд ашигтай болсон бас нэг асуудал нь удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувьд барихаар тохирч чадлаа. Түүнчлэн бүх зардлыг Монголын тал хянах боломжтой болж байгаа. Ажлын хэсэг байгуулж, хоёр талаасаа тус бүр хоёр хүн оруулсан бөгөөд ажлын хэсгийг Монголын тал ахална. Оюутолгойн уурхай дээр хийх бүх ажилд Монголын тал хяналтаа тавих бүрэн боломжтой болсон. Мөн хувь эзэмшлийг энэ гэрээнд албан ёсоор тусгаж чадлаа. Хоёр талаас бүх тооцоогоо нэгтгэсэн гэсэн үг. Үүний дагуу хуваалтыг тооцоход Монголын талд 54.9 хувь очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Товчхондоо, үүнээс өндөр боломж манай талд байхгүй” гэлээ. Харин татварын маргааны тухайд "Татварын асуудлаар нөгөө тал олон улсын арбитрын шүүхэд хандах гэж байсныг зогсоож чадсан. Ингээд бид 30 сая ам.долларын татварын өрөө авахаар болсон. Цаашид манай улсын хуульд заасны дагуу татварын асуудлаа шийдэхээр болсон” гэв. Харин нууцаар гэрээ хийсэн гэх асуудалд тэрбээр "Энэ төлөвлөгөөнд ямар ч нууц юм байхгүй. Талууд төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа олон нийтэд цацагдсан байгаа. Монгол орчуулгыг нь өнөөдөр нийтэд түгээнэ. Нууж хаасан зүйл огт байхгүйг албан ёсоор хэлье. Оюутолгойн гэрээ яаж манай эдийн засгийг хааж боож, гадаадад бидний тухай эсрэг мэдээлэл өгдөг байсныг харж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсны дараа манай улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, үнэлгээ болон бусад банкны гаргаж байгаа бондын хүү дандаа эергээр огцом өсч байгаа. Бүх үзүүлэлт сайжирч байгааг харж болно. Бид үүнийг л хүссэн” гэсэн юм. Түүний хэлснээр сүүлийн 20 сар царцсан төсөл хөдөлсөн даруйдаа үр дүн нь эергээр харагдаж эхэлсэн байна. Товчхондоо, энэ удаагийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн ажил болсон гэж тэрбээр дүгнэсэн. Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд "Одоо ямар нэг хувь улстөрч өөртөө оноо цуглуулах гэж оролдох хэрэггүй. Түүнчлэн улс орныхоо эрх ашгийг бодох цаг болсон” гэлээ. Энэ үеэр тэрбээр цаашид УИХ, Засгийн газартайгаа нийлээд Тавантолгойн асуудлаа шийдэхээр ажиллахаа илэрхийлсэн. Ерөнхий сайд Эмиратад айлчлах үеэрээ Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдсэнээ хэлсэн. Ингэснээр Оюутолгойн зургаан тэрбумын хөрөнгө оруулалтаас гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Модигийн айлчлалаар мөн л нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснийг хамтатган тооцвол манай улс тавхан хоногийн дотор найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэж чаджээ. Ийнхүү мэдээлэл өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулт өгсөн юм.

-Удаан хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг шийдсэнээр эдийн засагт эерэг үзүүлэлт гарах нь дамжиггүй. Гэрээг хэлэлцэх үеэр манай улсын Засгийн газар, "Рио тинто”-гийн хооронд ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Харилцан тохиролцож чадсан бүх асуудлаа би сая хэллээ. Талууд тохиролцож чадсан учраас далд уурхайн ажил эхлэхээр болж байна. 14 том банкнаас хөрөнгө оруулалт босгох ёстой. Одоо засгийн ажил дууссан. Компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс Оюутолгой” компани, нөгөө талаас "Туркойз хилл Ресурс”, "Рио Тинто”, "Оюутолгой” компаниуд нийлж, үлдсэн асуудлаа шийдэхийн төлөө нар, сартай уралдаж ажиллах цаг үе ирж байна.

-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойг барьцаанд тавина гэж яриад байгаа. Оюутолгойн асуудлыг шийдэхдээ яагаад заавал гадаадад эцэслэв гэдэг нь сөрөг мэдээлэл түгэхийн эхлэл болоод байна л даа?

-Хөрөнгө босгох явдал 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдсан байгаа. Энэ асуудал руу бид огт ороогүй. Нөгөөтэйгүүр ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Өмнөговь аймгаас эхлээд шат дараалсан уулзалтыг бид хийсээр ирсэн. Сүүлийн шат Дубайд байж таарлаа.

-Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголоор дамжихгүй байгаа. Төлөвлөгөөнд гарын үсэг зурах үеэр энэ талаар ярилцсан уу?

-Сүүлийн үед энэ асуудлыг бид байнга хөндөж байсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудал нээлттэй гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголын тал нөгөө талдаа хэлэлгүйгээр Төсвийнхөө хуульд шууд шинэ орлого тавьдгаас гадна татварын байцаагч нар 2-3 удаа дансыг нь шууд хааж байсан учраас бидний хооронд итгэлцэл алга болсон байсан. Харин одоо бид нэг завинд сууснаа хаа хаанаа ойлгох ёстой. Цаашдаа бид нэг зорилгын төлөө явах нь л гол асуудал болж байна.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өсчихөв. Бид 4.2 тэрбум гэж төсөөлж байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнөөс үүдээд үл ойлголцол гараад байх шиг байна л даа?

-Оюутолгойн болон ямар ч уул уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Далд уурхай дээр Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь байдаг учраас хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудал гарахыг үгүйсгэхгүй.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийхдээ "Сангийн сайд энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурахгүй бол хүчин төгөлдөр бус” гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Одоо хэдүүлээ нэг зүйлийг ойлгоцгооё. Оюутолгой одоо улстөрчид юмуу УИХ-ын гишүүдэд хамаатай асуудал биш болсон. Энэ бол цэвэр эдийн засгийн харилцаа. Бизнесийн харилцаа, компани хоорондын асуудал шүү. Бид том төсөл хөтөлбөр бүрийг улстөржүүлээд байвал хэзээ ч тамын тогооноос гарахгүй. С.Ганбаатар гишүүн ямар нэгэн байдлаар асуудал ярихгүйгээр процесс ярьж байвал Сангийн сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Бид гарын үсэг зурснаар далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Эдийн засаг өсөхийг хэн хүнгүй хүсч байгаа гэж ойлгож байна. Би ямар нэг улс төр ярьж маргахгүй, эдийн засгийн өсөлтийн дүн энэ бүх асуудалд хариулт өгөөд явна. Ер нь Засгийн газар асуудлыг шийдэж байгаа нь зарим хүнд онцгүй харагдаж байж болох. Гэхдээ л бид улс орныхоо төлөө асуудлуудаа шийдээд явах болно. Оюутолгойн бүтээн байгуулалтад нийтдээ зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Ажил үргэлжлэх хугацаа долоон жил байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Оюутолгой хөдөлнө гэдэг бол зөвхөн төслийн тухай асуудал биш. Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдлөхийн нэр юм.

М.Өнөржаргал


Төстэй мэдээллүүд

Далд уурхайн төсөл эхлэхэд ойртжээ

Далд уурхайн төсөл эхлэхэд ойртжээ

2015/05/18, 10:15
“ОТ”-н гэрээнд өөрчлөлт оруулах нь Монголын талд ашиггүй

“ОТ”-н гэрээнд өөрчлөлт оруулах нь Монголын талд ашиггүй

2015/04/23, 09:50
Сэм Уолш “ГЭРИЙН ДААЛГАВАР” өгсөн байжээ

Сэм Уолш “ГЭРИЙН ДААЛГАВАР” өгсөн байжээ

2015/04/17, 13:54
С.Баяр, М.Энхсайхан нар Оюутолгой, Тавантолгойн талаарх шүүмжлэлийг гадаад орны захиалгатай гэв

С.Баяр, М.Энхсайхан нар Оюутолгой, Тавантолгойн талаарх шүүмжлэлийг гадаад орны

2015/04/13, 14:12

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

6 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

5 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

13 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

9 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

8 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

7 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

8 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

14 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

9 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

10 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

11 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

9 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

11 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

13 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

16 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

12 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

25 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

13 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

16 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

32 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

28 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

32 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

12 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

15 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

24 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

25 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

21 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

27 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

20 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

19 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

32 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

18 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

20 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

21 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

25 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42429 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31933 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22821 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21354 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19419 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18838 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18807 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18250 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17014 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16072 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13928 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31933 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8536 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6791 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.