logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

60 тэрбумын схемийн ”загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ?

Бичсэн:batzeveg
2017/07/24/, 09:47
Tweet

60 тэрбумын схемийн ”загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ?

МАН сонгууль угтан санхүүгийн төлөвлөлт хийсэн, ингэхдээ төрийн өндөр албан тушаалыг урьдчилан зарах замаар нийт 60 тэрбум төгрөг олох схем зохиосон талаар бичлэг анх УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр цацагдаж, үүнээс хойш улс төрийн маш олон үйл явдал болоод байна. Энэ бичлэг, санхүүгийн төлөвлөлт хийх үйл ажиллагааны гол "эзэн" нь Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй гэгч болохыг тэрээр өөрөө баталсан билээ. Болж өнгөрсөн үйл явцыг уг бичлэгт оролцсон иргэн Доржзовод нэгд нэгэнгүй өгүүлсэн байдаг. Үүнээс тоймлон хүргэвэл:

2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулав, Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулав.


2014.08.01 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг 9 сарын 1-ний дотор Г.Доржзодовтой Контрактын гэрээ байгуулж Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэр 100% саналаар гаргав. Гэхдээ ажлаа авхаасаа өмнө буюу 9 сар гартал Нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгуулийн санхүүжилтийн схем, эдгээрийг нэгтгэн үзүүлэх презентшн зэргийг боловсруулах ажилд туслаж ажиллахыг үүрэг болгов.


2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болов. Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь СОНСОХ, поверпойнт ҮЗЭХ, эксель тооцоолуур ҮЗЭХ. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгав. А.Ганбаатар нь Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтуудыг сейфэндээ цоожилж барьцаалав. А.Ганбаатар улмаар 7 сард анх Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгөв. Ц.Сандуй уг нь Г.Доржзодовт өгөөрэй гээд 100'000 (нэг зуун мянга) төгрөг унаа, хоолны мөнгөнөөс А.Ганбаатар талыг нь өөртөө авч үлдсэн.


2016.06.17 22:00 Г.Доржзодов олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 90 минутын бичлэгээс 3 хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэв. Хоёр хоногийн турш олон нийтэд ил байршуулсан бичлэгийг 600 гаруй хэрэглэгч сонсож, татаж, цааш нь дамжуулж, хуваалцаж амжсан байв.


2016.06.19 10:00 Ц.Сандуй, А.Ганбаатар нар мсж-р холбогдож www.soundcloud.com дээр байршуулсан файлуудыг устгахыг Г.Доржзодовоос шаардаж эхлэв. Нэгэнт олон нийтэд шууд хүрч нийгэмд цацагдаж ач холбогдлоо гээсэн бичлэгийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Доржзодовт 2014 онд олгоогүй ажлын хөлсийг нөхөн олгож хариуд нь тэдгээрийг устгах нууц үгийг аваад www.soundcloud.com, google drive, twitter хаягнуудаас нэн даруй устгав. 


2016.06.22 СБД Цагдаагийн 1-р хэлтсээс 2016.06.20-нд өгсөн даалгаврын дагуу ШШҮХ "...бичлэг дээрх дуу хоолой Ц.Сандуйгийн дуу хоолой мөн..." гэсэн дүгнэлт #4113-г 2016.06.22-нд гаргав.


2016.06.24 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж олон нийтэд дүрсжүүлсэн бичлэгийг тараав. Мөн өдөр Ц.Сандуй МАН-ын төв байрны гадна талбайд ХМХ-д яаравчлан МЭДЭГДЭЛ хийж "...Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна..." гэж үнэнээ хүлээв.


2016.06.25 Д.Амарбаясгалан МАН-ын байранд  ХБХурал хийж Ц.Сандуйгийн өмнөх өдөр хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэв, Төрийн ордонд АН ХБХурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандахаа мэдэгдэв.


2016.06.26 МАХН Дарга Н.Энхбаяр ХБХурал хийв.


2016.06.27 АН ХБХурал хийж Д.Баттулга ШШYХ "...эвлүүлэг биш..." гэсэн дүгнэлт #4225-г танилцуулав. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ 2016.06.30-нд дүгнэлт #4225 үйлдсэн байв!


2016.06.27 М.Энхболд ХБХурал хийж "60 тэрбумын бичлэгийн эвлүүлэгч Ө,Д нарыг шалгаж байна" гэсэн СБД Ц1Х-ийн албан бичгийг үзүүлж ШШYХ бичлэгийг шалгаж байна гэв. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор ШШҮХ шинжилгээг АТГ-ын даалгавараар хийж бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн дүгнэлтийг 2016.07.18-нд гаргасан байв!!!!!!


2016.06.27 Орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр 60 тэрбумын бичлэгийг М.Энхболд эвлүүлэг гэж мэдэгдэв.


2016.06.28 19.00-23.00 орчимд АТГ-т Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар үгсэн хуйвалдсан, хоорондоо зөрчилтэй худал мэдүүлэг өгөв. 


2016.06.30 СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ "...бичлэг эвлүүлэг биш. Гурван хүний харилцан яриа 1 цаг хугацаанд болсон байна..." гэсэн дүгнэлт #4225 гарав.


2016.07.06 Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ "...Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа..." гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ Даргаар сонгогдов.


2016.07.17 АТГ-с 204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т өгөв.


2016.07.18 ШШҮХ-ээс бичлэгийг "...эвлүүлэг мөн..." гэсэн дүгнэлт #4374 гаргав /АТГ энэ дүгнэлтийг аваагүй байхдаа НПГ эрүү үүсгэхээс татгалзах саналаа гаргасан.


2016.08.02 НПГ-с АТГ-ын 204 тоот хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай 208 тоот тогтоол гаргав. 


2016.08.26 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэрэг нээв.


2016.09.12 ЦЕГ-ын мэдээлэл "60 тэрбум босгох бичлэгийг эвлүүлсэн сэжигтэнг олжээ" /Г.Доржзодовыг саатуулаагүй байхдаа ийм мэдээлэл ЦЕГ цацав/


2016.09.14 СБД Ц1Х-ээс Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас саатуулав, А.Ганбаатар СБД Ц1Х-ийн эрүүгийн хэргийн процесст хөндлөнгөөс ноцтой нөлөөлж АТГ-т анх 6-7 сард өгсөн мэдүүлгээ эрс өөрчлөв.


2016.09-10 сар А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлж эхлэв. Мөн "Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулахад их мөнгө өгөх хэрэгтэй болчоод байна" гэж яриан дундаа ам алдав.


2016.09.28 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор найруулан бичиж дуусаад саналаа СБД прокурорт гаргав.


2016.10.13 СБД прокурор хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1896 тоот тогтоол гаргав. 


2016.10.27 УИХ-ын Чуулган дээр Гишүүн Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго, нотол гэв.


2017.03.14 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж НПГ-ын 2016.08.02-ны 208 тоот тогтоолын хуулбарыг анх удаа олон нийтэд танилцуулав, мөн өдрийн орой Г.Доржзодов уг тогтоолын хуулбарыг Э.Эрдэнэжамъянаас авч танилцав.


2017.03.15 Г.Доржзодов "..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ.." гэсэн мсж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд өөрт нь илгээв. Огт хариу өгөөгүй болно. 


2017.03 сарын 2-р хагаст үл таних албаны бус хүмүүс Г.Доржзодовын фото зургийг байрных нь хүмүүст үзүүлж сураглаж эхэлсэн. Хэрвээ харагдвал утсаар мэдээлээрэй гээд дугаараа үлдээсэн. Өглөө бүр ирж орцных нь үүдэнд сахидаг болсон. Гэрт нь Г.Доржзодовыг эзгүй үеэр сантехникийн асуудлаар үл таних 2 хүн нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ ажилтан хаалга тогшиж танай хэнийх гэдэг айл вэ, Ганбаатарынх мен үү гэж асууж шалгаасан /конторт байдаг мэдээллийг СӨХ ажилтан хаалга тогшиж асуудаггүй/ хэвийн бус зуйлс ажиглагддаг болсон.


2017.04.05 Г.Доржзодовын гэрийн үүдэнд А.Ганбаатар отолт хийж саатуулаад удаа дараа "Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү" гэж заналхийлж маргааш нь ирж уулзахыг шаардсан, мөн Г.Доржзодовын хувийн мэдээллийг А.Ганбаатар бүхэлд нь судалсан байсан (Г.Доржзодовын гэрийн хаяг, т.х-ийн улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан) 


2017.04.06 14:15-14:50 А.Ганбаатар өөрийн офистоо Г.Доржзодовтой хоёулаа уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus  mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан.


2017.04.10 Г.Доржзодов эхнэр, хүүхдээ аюулгүй байлгах гэж Улаанбаатараас хол явуулсан.


2017.04.12 МАН ЕНБД Д.Амарбаясгалан "60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол бсан" хэмээн ярилцлага өгсөн.


2017.04.14 11:17 минутад ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны кафе Бенед Г.Доржзодовыг саатуулж ТЕГ-т хүргэв. Г-40 дугаартай эрүүгийн хэргийг А.Ганбаатарын өгсөн худал өргөдөлд үндэслэн үүсгэв. А.Ганбаатар өргөдөлдөө: "...2017 оны 4 сарын 5-ны өдөр Хороололд явж байгаад Г.Доржзодовтой тааралдаж ойр зуурын юм ярьсан. Маргааш нь Г.Доржзодов манай ажил дээр ирж амьдрал ахуй ярьж, зөвлөлдсөн..." гэх худал мэдээлэл агуулсан байв. Баривчилгаа хийсэн үеийн камерийн бичлэгийг татаж авах бол ЭНД дарна уу /нийт 4 файл байгаа бөгөөд тус бүр нь 1,5Gb хэмжээтэйг анхаарна уу!/. Баривчилгаа 11:17 минутад болсон.


2017.04.17 Г.Доржзодовоос А.Ганбаатарын 2016.04.06 өдөр дээрэмдэн авсан SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3-ыг "...гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл мөн..." гэсэн дүгнэлтийг байцаагч танилцуулав. Хожим энэ хавтаст хэргээс болж уг mp3 тоглуулагчийг гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд тооцож улсын нэгдсэн жагсаалтад оруулж байгаа юм гэсэн зүйл байцаагч ярив :))) Гүйцэтгэх ажлын тухай хуулиар энэ жагсаалтыг УПЕГ хянах ёстой байдаг. Жирийн иргэдийн дуу авиабичдэг гар утас, mp3, смарт утас, fm радио бүрийг ТЕГ үзэмжээрээ тагнуулын тусгай техник хэрэгсэлд тооцдог хандлага байдгийг харав.


2017.04.20 Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргав, ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргав (нэхэмжлэлийн дагуу өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй)


2017.04.20 Г.Доржзодов НПГ-т хандаж өөрийн орон байр, гэр бүлээ хамгаалалтад авч өгөхийг хүсэв, НПГ уг хүсэлтийг харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлэв гэсэн хариу бичгээр өгөв.


2017.05.06 М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын уулзалтын 90 минут audio, ppt, excel файлуудыг олон нийтэд зориулан интернетэд ил нээлттэй байршуулсан. Мөн монгол судлалаар дагнан ажиллаж байгаа гадны судлаач нарт хүргэсэн. 


2017.05.07 Фэйсбүкийн Элдэв шуум пейжид Аймшигт 350 саяын авилгалын хэрэг илэрлээ шторк байршуулж Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг унагах зорилгоор цацсан.


2017.05.26 ТЕГ Г.Доржзодовыг СЭМYТевд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулав (217 тоот, эмч Ганхуу нь ТЕГ байцаагчтай тусгайлан 10 мин уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч "нууц бичлэг" гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь 5 хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй)


2017.05.31 10:00-12:00 УИХ дахь АН бүлэг 60тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцуулэг зохион байгуулав.


2017.06.01 20:56-22:46 хооронд Г.Доржзодовтой 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж Русская гимназия сургуулийн хойно байрлах Намуун зочид буудлын 507 тоотод уулзав. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс /улсаа сонго, сургуулиа сонго, 2 өрөө байр дээр нь нэмж өгье/ санал болгосныг дамжуулсан. Хариуд нь Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод 4 жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн байв. (Бүх нийтээр амрах өдөр, мөн архи дарс зардаггүй өдөр байв)


2017.06.02 10:40-ийн үед ТЕГ-аас залгаж 13:00 цагт ирэхийг дуулгасан. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол 2 удаа хойшлуулсан. Байцаагч н.Цэнджаргал 17:15 минутад уулзаж 4 сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх картууд, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг бүгдийг гэв гэнэт 40 гаруй хоногийн дараа буцаан өгөв. Гэхдээ хүлээлгэж өгсөн актыг гарын үсэг зурахгүйгээр өгсөн. 60 тэрбумын сэдвээр нийтэлсэн Өдрийн сонины 2 дугаарыг буцааж өгөөгүй. Уулзалтын явцад Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж байцаагч 2 удаа оролдсон.


2017.06.02 ХУД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр /2016 оны 6 сарын 24-нд Олон нийтийн ХМХ-ээр Нэхэмжлэгч А.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, тараасан хэлбэрээр няцаахыг Хариуцагч МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъянд үүрэг болгох нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэр


2017.06.03-04 өдрүүдэд Намуун зочид буудалд 6 сарын 1-нд уулзсан хүн 2 өдөр дараалан утсаар орос хэл дээр мсж бичиж яаралтай уулзахыг хүссэн.


2017.06.05 УИХ дахь АН-ын бүлэг 90 минутын бичлэгийг шалгахыг хүсч ЕТГ, УПЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-т тус тус албан бичиг гардуулав
2017.06.06-нд 22:00 цагийн орчимд МАН-ыг төлөөлж Ийгл ТВ-ийн захирал н.Амундра 1 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан Г.Доржзодовыг яг юу хүсээд байгааг мэдэж өгөөч гэж гуйлгасан байв. Мөн өдөр УИХГишүүн Х.Нямбаатар нар ХБХурал зарлаж "60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно" гэсэн мэдэгдэл хийв.


2017.06.07 МоАХ Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ Ил захидал хүргүүлэв. 


2017.06.09 Г.Доржзодовыг 12:00 үед 3,4-р хороололд байх гэрээсээ гарч явахад араас нь 1802УБМ Хьюндай СантаФей маркийн машинаар 100 айлын УБЕГ хүртэл дагасан. 17:00-20:00 хооронд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан "М.Энхболд ганцаарчилж уулзая гээд байна" гэж 3 цагийн турш хэд хэдэн удаа гуйлгасан. Мөн Г.Доржзодовыг хаана нуугдаж байгааг МАН удирдлагууд мэдэж байгаагаа утсаар дамжуулан хэлүүлэв. Г.Доржзодовт ирсэн утасны дуудлагын түүх зураг үзэх. Орой нь 20:15-22:23 хооронд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат /М.Энхболд ганцаарчилж уулзая гэж дуудуулахдаа худал хэлсэн  нь энэ уулзалт бол 3 дахь удаагийн урхи гэдгийг нотлоно/ тусгайлан бэлдсэн Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд угтан авав. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн видео 1 олон нийтэд цацсан. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ. 


2017.06.10 Өмгөөлөгчийндөө нуугдаж байсан нь Ж.Мөнхбат нарт илт болсон тул Г.Доржзодов 10-с 11-нд шилжих шөнө 01:00 үед байрлалаа сэлгэв. 60 тэрбумын асуудлаар АНУ-ын Вашингтон хотод Цагаан ордны өмнө Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.


2017.06.12 "#60тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ" мэдээг Өдрийн сонин Даваа гаригийн №131 (5698) дугаарынхаа 1-р нүүрт нийтлэв. Мөн өдрийн орой 22:40 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 2 олон нийтэд цацав. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ.


2017.06.13 "#60тэрбумын асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж дарамталсан уу" нийтлэлийг Өдрийн сонин Мягмар гаригийн №132 (5699) дугаартаа нийтлэв.


2017.06.15 01:00 орчимд Г.Доржзодовын байрлаж байсан хотхоныг Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нарын удирдсан цагдаагийн 2 давхар бүслэлт хийж эхлэв.


03:20 орчимд Өдрийн сонинд ярилцлага өгч дуусаад мэилдэв.


06:20-07:00 хооронд цагдаагийн бүслэлт хийснийг мэдэж цахим сүлжээнд энэ тухай мэдээлэв. Бүслэлтийн Зураг 1, зураг 2, зураг 3, зураг 4, видео 1, видео 2, Г.Доржзодовын цахим ертөнцөд түгээсэн мэдээлэл


09:00 үед Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нараас ямар тушаал, шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолоор бүслэх арга хэмжээ авсан үндэслэлээ тайлбарлахыг шаардахад тэдэнд үзүүлэх ямар нэгэн албан бичиг огт байсангүй. Харин Г.Доржзодовын аав фейсбүкт хүсэлт гаргасныг "үндэслэн" хамгаалалт хийж байна гэж худал тайлбар хэлэв.
09:40 минутын үед С1 ТВ-ийн шууд эфирт утсаараа мэдээлэл өгөв.


10:00 орчимд сэтгүүлчдийг хотхоны хаалгаар нэвтрүүлсэний дараа энгийн хувцастай зэвсэглэсэн 3 цагдааг үлдээгээд цагдаагийн бүслэлтийг буулгав.


10:00 үед цагдаагийн бүслэлт татан буугдсаны дараа сэтгүүлчдийг хотхонд нэвтрүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Доржзодов мэдэгдэл хийж болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлав.


11:00-12:00 орчимд ЦЕГ-ын Дэд дарга П.Батбаатар сандарч тэвдсэн байдалтай ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Мөн "Г.Доржзодовыг 2 хоног өмгөөлөгч Г.Баасангийнд, 2 хоног УИХ Гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байгаа" тухай мэдээлсэн нь ЦЕГ 2017.06.15-нд үнэхээр хамгаалалтад авах гэв үү эсвэл Г.Доржзодовын араас Гүйцэтгэх ажлын тухай хуулийг ноцтой зөрчин мөрдөн мөшгөсөн үйлдэл байв уу гэдгийг нотлох юм.


13:06 минутад МАН ЕНБД Д.Амарбаясгалан ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Г.Доржзодовт хамгаалалт авахыг МАН УЗ-с ЦЕГ-т 2017.06.14-нд хүсэлт гаргасныг мэдээлэв. "Хэрвээ хэн нэгэн жудоч очоод Г.Доржзодовыг цохиод алчвал М.Энхболдын нэр хүндэд муугаар нөлөөлнө..." гэх үндэслэлээр хүсэлт гаргасны танилцуулав.
16:42 минутад ЦЕГ-ын Даргын А/115 тоот тушаалыг өмгөөлөгч Г.Баасанд хүлээлгэн өгөв.


20:02 минутад ЗГХЭГ Дарга Ж.Мөнхбат өөрийн фейсбүк хуудсаараа лайв хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Ярианы утга агуулга нь Энканто хотхонд 2017.06.09-нд VIP саунд уулзалт болсоныг нотолсон.


2017.06.16 "Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон" ярилцлага Өдрийн сонины Баасан гаригийн №135 (5702) дугаарт хэвлэгдэв. Унших бол 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг. Мөн өдөр Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв олон нийтэд ташаа мэдээлэл түгээв. 


2017.06.19 The Diplomat: Ahead of Presidential Election, Mongolia Corruption Scandal Has a New Twist нийтлэгдэв. НПГ-т хянуулхаар  өгчихөөд байсан ТЕГ-ын 2017.04.14-ний өдөр ЭХ-ийн 133.1 заалтаар үүсгэсэн эрүүгийн хавтаст хэргийг хүлээн авах хугацааг 7 сарын 14 хүртэл хугацааг сунгаж ТЕГ-т хавтаст хэргийг буцаав.


2017.06.20 Allegations Against All Candidates нийтлэгдэв. АТГ-т 60 тэрбумын асуудлаар 200 гаруй хүнээс тайлбар авч 337 хуудас материалыг НПГ-т хянуулахаар хүргүүлэв...


 
 
Энэ бүхэнтэй зэрэгцэн, МАН дотор ч уг бичлэгийг "эвлүүлэг" гэж мэлзэх шаардлаггүй, асуудлыг нэгмөр мухарлаж, намынхаа нэр төрийг цэвэрлэж авах нь зөв гэсэн байр суурьтай бүлэглэл бий болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд "60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөдөлгөөнийхнөөсөө анхлан дуугарч, "  Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнээ!!!" гэж өөрийнхөө twitter-т бичжээ. Энэ бичлэгтэй холбоотой дуулиан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдыг ялагдахад томоохон хүчин зүйл болсон нь гарцаагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөх нь зайлшгүй юм. Цэндсүрэнгийн Сандуйгийн хувьд улс төрийн туршлага багатай, мэдрэмж муутай  гэгддэг бөгөөд М.Энхболдын дэмжлэгээр л өдий хүрч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшсэн нэгэн юм. Ц. Сандуй  нь 1970  онд Улаанбаатар хотод төрсөн.  Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 1 дүгээр сургууль, 31 дүгээр сургууль, ОХУ-ын Москва хотын Эдийн Засаг, Статистикийн Дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Англи, Орос хэлтэй.


1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан, 2012 оны 08 дугаар сараас Нийслэлийн Монгол Ардын Намын даргаар, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж буй ажээ. Ийм л улс төрийн туршлага багатай нэгэн гэнэт дэвшсэний гор гарч, өнөөдөр эрх баригч МАН-ын цаашдын улс төрийн байрлал, рейтингтэй холбоотой томоохон сөрөг үр дагавар дагуулж буй бөгөөд цаашид ч уг асуудал улам хурцдаж болзошгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Нийслэлийн засаг дарга Су.Батболд, НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Ц.Сандуй нар  "шударга ёсны төлөө тэмцэгчид", "хариуцлага нэхэгчид"-ийн дүрд тоглох замаар хариуцлагаас мултрахаар шийдсэн бололтой. Гэвч тэдний энэ үйлдэл явуургүй нь тодорхой бөгөөд Нийслэлийн МАН-ын хороо, Нийслэлийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв гэсэн саналтай гишүүд нь олширсоор байгаа ажээ.

http://www.24tsag.mn/content/152885.shtml
Эх сурвалж Ч.Явуу

 

 
 

Төстэй мэдээллүүд

Ерөнхий сайд Г.Доржзодовыг

Ерөнхий сайд Г.Доржзодовыг "Дээрэмчин" гэж доромжилжээ

2017/06/28, 14:57
​Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Ван Су, Ц.Оюунгэрэл нарт хариуцлага тооцох хэрэгтэй

​Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Ван Су, Ц.Оюунгэрэл нарт хариуцлага тооцох хэрэгтэй

2017/06/23, 10:56
Ж.Мөнхбат: Г.Доржзодов өөрөө надаас нэг сая доллар нэхэж, Австралийн визийг долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаардсан

Ж.Мөнхбат: Г.Доржзодов өөрөө надаас нэг сая доллар нэхэж, Австралийн визийг долоо

2017/06/16, 12:05
Зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх

Зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх

2017/06/16, 10:56

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Д.Амарзаяа: Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг

3 | 0 | 2026/04/14, 11:17
gallery image

Цэргийн төв эмнэлгийнхэн 500 гаруй хүний эмзэг мэдээллийг алдсан гэв үү

7 | 0 | 2026/04/13, 15:37
gallery image

Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ

6 | 0 | 2026/04/13, 14:35
gallery image

Канье Уэстийг Их Британид нэвтрэхийг хориглолоо

8 | 0 | 2026/04/13, 14:04
gallery image

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна

7 | 0 | 2026/04/13, 10:44
gallery image

"Орион" хөлөг Дэлхий рүү буцах замынхаа хагасыг туулжээ

11 | 0 | 2026/04/10, 14:07
gallery image

Нутгийн зарим хэсгээр цас орно

11 | 0 | 2026/04/10, 10:28
gallery image

ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ

10 | 0 | 2026/04/10, 10:26
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

7 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

9 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

11 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

13 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

13 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

9 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

7 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

10 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

9 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

9 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

14 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

13 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

12 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

11 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

11 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

11 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

19 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

19 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

17 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

13 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

11 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

13 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

20 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

15 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

15 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

18 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

14 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

15 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

12 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

22 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

17 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

23 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

17 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

42 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

15 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

19 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

18 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

19 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

42 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

46 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

37 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

45 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

16 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

15 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

13 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

18 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

16 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

35 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

28 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

26 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

25 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

31 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

23 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59478 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50980 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37257 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23867 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22826 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22094 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21364 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20928 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19772 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19428 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18943 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18842 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18812 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17600 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17567 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17321 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17016 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16819 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16166 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15826 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15222 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14361 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14340 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14309 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14263 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13527 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59478 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50980 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17321 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13050 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5901 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9886 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11307 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11769 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9317 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7515 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11740 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9835 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7490 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11399 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.