logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Төгсөгчийн гоморхол

Бичсэн:tonshuul
2015/06/08/, 14:17
Tweet

 Төгсөгчийн гоморхол

 

"Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа мартахгүй” хэмээн эгшиглүүлэн дуулж явсан тэр цагийн залуу сэхээтний энэ цагийн үргэлжлэл хөөрхий төгсөгч хонхны баяргүй болсондоо хорсож гомдоогүй ч,  төгссөн ч төгсдөггүй шалгалтын их эргүүлэгт орчихсондоо гоморхон  суух.  Итгэж өгдөггүй төртэй, эдлэж болдоггүй дипломтой байгаадаа гуниж явах, тэд. 
 
Энэ цагийн гоморхсон энэ төгсөгч тэр жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын золиос юм, хөөрхий. Арван хоёр жилийн турш дуслуулсан  хүүхдийн хөлсийн хэмжээ, багшийн зүтгэлийн илэрхийлэл болох явцын үнэлгээ, дүнгийн дундажийг төр элсэлтийн ерөнхий  шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр  хоёрхон цагийн дотор л үгүй хийдэг юм. Бодит байдлын хуурмаг энэ үгүйсгэлээр төгсөгч хүүхэд бүр их хохирч үлддэг,золиослодог. 
 
Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө энэ шалгалтын босгоор чөдөрлүүлж, нэг насаараа хохирсон нь цөөнгүй, хөөрхий. Арван хоёр  жилийн сурлагын амжилтаа энэ шалгалтын алдаатай бодлогоор баллуулж ард үлдэж ард болсон нь олон, хөөрхий. Арван хоёр жилийн турш амжилт олоогүй нэгэн элсэлтийн ерөнхий шалгалтаар гэнэт их тодорч гаргах нь бас их элбэг. Аз таарсан л гэх.
 
Элсэлтийн ерөнхий шалгалт гэгч энэ хийрхсэн бодлого нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхалын дүнд нэг хэсэг нь долоохон хоногт тэрбум тэрбумаар мөнгө хийж хөлжих байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч дуулах  тэнхээгүй урвайж суух. Ийм даамжирсан урвайлт, бас энэ талын бүх  дарамтыг дааж үл чадсан  нь   энэ амьдралаас өөрсдөө яваад өгдөг бодит тохиолдол энд тэнд элбэг.
 
 Өмнөд солонгос улсад ийм залуус үсэрч амиа золиослодог гүүр байхад Энэтхэг улсад ийм залуус боож амиа егүүтгэдэг уул бий. Тэдний үлдээсэн зурвас дотор "биднийг хайрлаж бай” гэсэн үг бас бий. Энэ байдал энэ улсад ингэж даамжирвал үр дүнд тиймэрхүү нэг газар удахгүй бий болох юм байгаа биз. 
 
Мэргэжлийн багшийнхаа арван хоёр жилийн турш хийсэн мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт,шалгалтын дүнд итгэж өгдөггүй яасан ч хартай төр вэ, энэ засаг. Арван хоёр жилийн турш боловсорсон хүүхдийн урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний цэнэ болсон энэ гэрчилгээ нь яасан ч үнэгүй, жингүй  цаас вэ?
 
Энэ цагт гомдсон тэр төгсөгч ирэх намрын ажлын эрх олгох шалгалтын золиос юм, хөөрхий. Цэл залуу хүний дөрвөн жилийн турш дуслуулсан хөлс, хөдөлмөрийнх нь хэмжээ, профессор багшийн их зүтгэлийн илэрхийлэл хийгээд сургалтын төлбөрийн төлөөс нь болох голч дүнгийн цэнг төр ажлын эрх олгох шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр ганцхан өдөр л үгүй хийдэг юм. Бодит үнэлгээний хуурмаг энэ үгүйсгэлээр дөрвөн жилийн турш профессороор шалгуулж сая нэг төгссөн төгсөгч бүр  их  хохирч үлддэг, золиослодог. 
 
Төгссөн  ч төгсгөдөггүй шалгалтын ээлжит энэ давааг даваагүй нь ажиллах эрхгүй, хэзээ ч ажиллахгүй гэж бодохоор тэр төгсөгч хөмсгөө зангидан хүрлийж суух нь аргагүй юм, хөөрхий. Гоморхож суух нь ч зөв юм, эвий. Бас аргаа ядан найман мянган сорил бүхий номыг сураглаж явах ч  буруу бус, хөөрхий. Ажлын эрх олгох шалгалтыг алийгаа алдаад ч болов давах тухай буруу бодол өөртөө ургуулахыг нь буруутгаад юухэв, хөөрхий.  
 
Бас өөрийгөө төдийгүй өрөөлийг бодон ерөөсөө нэгдэн тэмцэх гэж зорьж буйг нь нухчин дараад ч юухэв,  хөөрхий. Дөрвөн жилийн турш сурлагадаа амжилт олоогүй нэгэн ажлын эрхийн шалгалтаар гэнэт тодорч гаргах  бас бий. Аз таарсан л гэх.  
 
Ажлын эрх олгох шалгалт гэх хүнийссэн энэ бодлого нь багш мэргэжлээр төгсөгчдөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхлын дүнд нэг хэсэг нь нэг өдөрт  сая саяар  мөнгө хийж хөлжиж байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч аялах тэнхээгүй урвайж явах. 
 
 Их сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, үнэлгээ, дүгнэлт, шалгалт, дүнд итгэж өгддөггүй яасан ч харлаган төр вэ, энэ засаг. Дөрвөн жилийн турш мэргэшсэн цэл залуу хүний урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн төлөөс болсон энэ диплом яасан ч үнэгүй, цэнэгүй цаас вэ?
 
Энэ цагт гундсан энэ төгсөгч ирэх хаврын багшлах эрх шалгалтын эзэд юм, хөөрхий. Аз таарч ажлын эрхийн шалгалтыг давах нь арав хүрэхгүй хувь, тэднээс ажилд орох нь үндсэндээ нэг хүрэхгүй хувь. Ажил олсон энэ нэг хувьд үнэндээ алдарт шалгалтуудын дүн их бага, харин арын хаалга, авилга л их нөлөөлсөн байх. "Шалгалтын эргүүлгийг давлаа ч,  яг ажилд ороход, эцэстээ, дор хаяж 2-3 сарын цалингаа захиралдаа барьцаа болгож барьдаг жишиг зэм биш бүр зам болчихсон байна, багшаа”  гэхийг гоморхсон төгсөгчдөөс сонсох нь тун энүүхэнд, бас элбэг, энэ цагт. 
 
 Багшлах эрхийн шалгалтыг давсан нь дахиад дахиад л шалгуулна. Энэ бол журам.  Нэг нь "шалгана, шалгана, шалгана”  гэж айлгасаар, нөгөө  нь "шалгуулна, шалгуулна, шалгуулна”гэж сандарсаар аль нь ч угтаа ажлаа онож хийхгүй хийрхэж байх. Дүнд нь монголоороо муу сурдаг.Улсаараа улсын шалгалтандаа унадаг угшилтай болчихсон байх (Математик, монгол хэл хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын  сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л 30 хувьд ч хүрэхгүй байгаа биз дээ, жишээ нь). Энэ нь бодлогын дэмийрэл боловсролын дампуурлын нэгэн гэрч юм. 
 
Хүүхдийн арван хоёр жилийн турш дуслуулсан хөлснийх нь үр, зүтгэлийнх нь бодит жин болсон явцын үнэлгээ, дүнгийн дундаж, багшийн тодорхойлолтыг үндэслэн эссэ төдийхнийг нэмж түүнийг их дээд сургуульд элсүүлэх эсэхийг шийддэг нь дэлхийн нийтийн жишиг юм даа, уг нь. Гэвч доройтлын үеийн монгол төгсөгч дэргэдэх сургуульдаа ч элсэж чадахгүй, элсэх бүү хэл, элсэх өргөдөл ч гаргаж чадахгүй болтлоо тохуурхагдаж байх.  
 
Цэл залуу хүний дөрвөн жилийн хөдөлмөрийнх нь хэмжээ, цэнэ нь болсон сурлагын амжилтын голч дүн, профессор багшийнх нь тодорхойлолтыг үндэслэн ярилцлага төдийхнийг нэмж төгсөгчийг ажилд авах эсэхийг шийдэж болдог нь соёлт хүмүүний нийтлэг соёл юм даа, үнэн нь. Гэвч доройтлын үеийн монгол сэхээтэн дэргэд байгууллагаасаа  ажил асуучих боломж үгүй болтлоо тохуурхагдаж байх. Энэ бүхэн хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн үнэн шинж огт биш. Харин төрийн алба,  түүний эрх мэдлийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглах нь гэм биш, харин зан, зарчим болчихсон энэ нийгмийн алийгаа алдсных нь бодит нэгэн авир.
 
Ийм нэгэн цагийн хөөрхий төгсөгчийн гоморхолыг эргэцүүлж  нэг сайн үз. Хүүхдийн арван хоёрын жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний үнэ болсон энэ гэрчилгээгээ цэнэтэйд тооцоод нэг үз. Мэргэжлийн багшийн арван  хоёр жилийн турш  хийсэн ажиглалт, шинжилт, оноошлогооны үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг үз. Ерөнхий боловсролын сургуульдаа ер нь найдаад нэг үз. 
 
Цэл залуу хүний дөрвөн жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн  төлөөс болсон энэ дипломоо үнэтэйд нэг тооцоод хар. Их дээд сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, оношилсон оношлогооний үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг хар.  Их, дээд сургуульдаа бас найдаад нэг үз. 
 
Төрийн бодлогыг төгрөг мөнгөний төлөө бус, харин төгсөгчийн сайн сайхны төлөө ашиглаад нэг үз. 
 
Төгсөгчийг итгэж болдог төртэй, эдлэж хэрэглэдэг дипломтой болго. Тэднийг төгссөн ч төгсдөггүй шалгалтын тэр эргүүлгээс салгаж нэг өг.  
 
Залуус гоморхож суух бус, харин төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа дуулж яваг.
 
Ц.Лувсандорж

Төстэй мэдээллүүд

Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

2015/04/01, 17:29
Бээжинд суугаа Монгол Улсын консул ажлын хариуцлага алджээ

Бээжинд суугаа Монгол Улсын консул ажлын хариуцлага алджээ

2015/03/26, 15:59
УИД-ийн ерөнхий түрээслэгчийг хэзээ солих вэ?

УИД-ийн ерөнхий түрээслэгчийг хэзээ солих вэ?

2015/02/12, 16:21
Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнө

Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнө

2015/02/10, 08:53

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

6 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

7 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

5 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

8 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

6 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

9 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

11 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

10 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

14 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

9 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

8 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

9 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

7 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

8 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

20 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

21 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

10 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

19 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

17 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

17 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

18 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

11 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

18 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

18 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

22 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

24 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

21 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

21 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

18 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

30 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

23 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

15 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

21 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

19 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

16 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

32 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

15 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

16 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

15 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

21 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

17 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

26 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

32 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

32 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

17 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

16 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

13 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

19 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

19 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

31 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

35 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

25 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

39 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

32 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

38 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

31 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

37 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

30 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

33 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

46 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

34 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

43 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

26 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

42 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

33 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

30 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

42 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

27 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

37 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

43 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив

41 | 0 | 2026/10/26, 18:15
gallery image

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой

31 | 0 | 2026/10/26, 17:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70069 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37315 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30474 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23958 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23270 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22894 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22161 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21595 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20994 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19883 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19516 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19003 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18906 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18906 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18388 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17662 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17620 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17274 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17083 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16717 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16700 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16595 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16302 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16235 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16130 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16065 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15881 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15878 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15549 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15305 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14963 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14850 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14582 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14421 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14320 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14198 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13980 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13724 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13589 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13418 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10381 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11792 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13121 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9963 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11363 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11880 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8906 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9866 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9384 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10874 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8597 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11094 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7575 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11830 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8328 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12202 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9929 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6700 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7087 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8582 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6938 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7555 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11465 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6880 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.