| |
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсох, оролцоог хангах, үр дүнтэйгээр дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, энэ салбарт байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” үндэсний Форумыг 2017 оны 9 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал зэрэг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой хэлэлцэж ярилцан, санал бодлоо солилцсоноороо чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мөн Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцсон байна.
Монгол улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон ЗГ-ын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 02 сарын 05-ны өдөр батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү хуулийн 26 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээнд хамруулах, тусламж, хөнгөлөлт үзүүлэх, 28 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл мэнд, боловсрол, сэргээн засах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах зэрэг эрхүүдийг тусгасан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор "Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод төвшний хэмжээнд хүргэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хэвтрийн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тохирох хэрэглэгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгаа орчинд суурилуулах, Бүх шатны Засаг даргын үр дүнгийн гэрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тухайн орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сувилалд тэгш хамруулах асуудлыг тусгах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн зориулалтын тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын хүртээмжтэй материал, хэрэгсэл, сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах зэрэг чухал асуудлуудыг тусгасан.
ХБ-ийн талаарх МУ-ын статистик тоо, мэдээллээс дурдвал :
2016 оны ҮСХ-оос гаргасан судалгаагаар МУ-д нийт 100993 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс дийлэнх буюу 27 хувийг хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд эзэлж байна.
Чуулганд оролцогчид дараах асуудлуудыг онцолж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв
Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Дэлхийн Зөн Монгол ОУБ
МУ-ын Хүүхэлдэйн Театр
Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

