| |
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Технологийн Дээд Сургууль байгуулагдах тус сургуулийн удирдах зөвлөлийн тогтоол гарчээ. Хүн амаараа улсад тэргүүлдэг тус аймгийн хувьд итгэмжлэгдсэн улсын нэр хүндтэй сургууль ийнхүү байгуулагдах болсон нь цаг үеээ олсон шийдвэр болжээ. Тус аймгийн хүн амын ихэнх хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Улаанбаатар хотод ирж суралцах санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд энэ нь ирээдүйтэй шийдвэр болсон байна. Энэхүү салбар сургуулийг нээх санаачлагыг тус сургуулийн Эдийн Засаг Нийгмийн Хөгжил эрхэлсэн поректор Д.Батчулуун гаргажээ. Салбар сургууль байгуулагдах санхүүжилтийг 2016 оны төсөвт суулгаж өгөхөөр болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

