| |

ИБУИНВУ-ын /Британийн/ иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэрэг 2016 онд гарсан. Уг хэргийг тус аймгийн харьяат 34 настай, эрэгтэй Г гэгч шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон юм.
Хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2017 оны 11 дгээр сарын 17-ны өдөр болсон байна.
Шүүхээс гадаадын иргэний амь насыг хөнөөсөн Г гэгч этгээдэд хаалттай /чанга дэглэмтэй/ хорих ангид 16 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Талийгаачийн гэргий шүүхийн шийдвэрийн талаар ямар нэгэн гомдол хэлээгүй. Харин талийгаачийг алдсандаа маш их харамсаж байна гэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

