| |

Өнгөрсөн хугацаанд Д.Жигжиднямаагийн талаар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн зарим мэдээллээс онцлоё.
Баримт нэг: "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх.
Баримт хоёр: Тээвэр хариуцсан орлогч даргын алба хашиж байхдаа Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан багагүй хэл ам гарч байсан удаатай. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болоод удаж байгаа гэх.
Баримт гурав: Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа гаргасан нь нэг хэсэгтээ л асуудал тарьж байсан. Өөрөөр хэлбэл уг компанид давуу эрх олгосон. Энгийн төмөр замчид болон ачаагаа зөөлгөх гээд аргаа барсан компанийн захирлуудын яриагаар бол "Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа байдаг гэх.
Баримт дөрөв: Д.Жигжиднямаа нь зөвхөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд гараа дүрээд зогсохгүй худалдан авалтад нь оролцох болсон талаар ч эх сурвалж мэдээлж байсан. Үүний ганцхан жишээ нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удаж байгаа гэгддэг.
Баримт тав: Үүгээр зогсохгүй тэрбээр өөрийн
хүмүүстэйгээ нийлж Дархан, Сэлэнгийн бүсээс ачигддаг төмрийн хүдрийн
тонн тутмаас өөрийн дансандаа хувь хишиг авдаг тухай мэдээлэл ч
хэвлэлийн хуудаснаа хөвөрчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

