| |
Монгол Улсад орчин үөийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баярын хурал өчигдөр болсон бөгөөд хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, дэд сайд Д.Загджав болон салбарын эрдэмтэн мэргэд, үе үөийн уурхайчдын төлөөлөл оролцсон байна. Баярын хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, ДНБ-ий 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 бүрдүүлж байна” гэлээ. Мөн уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргад олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх төвшинд нэалттэй хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

