| |
Хүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой. Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй. Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг "зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах атал тэр хүний дотоод сэтгэлийн амар амгаланг үл мэдрэх. Учиргүй баян нэгнийг "жаргаж байна даа” хэмээн битүүхэн атаархаж харах атал түүний дотоод сэтгэлийн айдас түгшүүрийг бид үл мэдрэх. Ингээд харах ахул бид алив зүйлийг хэрхэн үнэлж, хэрхэн ойлгож байгаагаас шалтгаалж зовлон хэмээгч оршиж буй мэт. Бүх л зүйл юмс хоёр талтай байдаг лугаа, бидний амьдралд жаргал зовлон ээлжлэн оршиж байдаг аж. Нѳгѳѳ талаас нь бодох ахул хүний дотоод сэтгэл дэх зовлон нь жаргалаа тодотгож, жаргал нь бас зовлонгоо оршоож явах аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

