| |
Германы "Христийн ардчилсан холбоо-Христийн нийгмийн холбоо" консерватив эвсэл болон "Социал-демократ" нам хооронд хийж байгаа шинэ Засгийн газар эмхлэн байгуулах асуудлаарх урьдчилсан шатны яриа хэлэлцээ дуусах шатандаа оржээ.
Бундестаг дахь "Христийн ардчилсан холбоо-Христийн нийгмийн холбоо" эвслийн фракцын нарийн бичгийн дарга Михаэль Гросс-Брёмер 4 дэх өдрийн яриа хэлэлцээг дүгнэж энэ тухай мэдэгдлээ.
Тэрбээр "Яриа хэлэлцээ өнөөдөр дуусах тул бид сүүлийн шатандаа орлоо” гэж хэлэв. Яриа хэлэлцээний сүүлийн өдөр талууд маргаантай байгаа зарим асуудлыг шийдэж зөвшилцөх ёстой. Маргаан дагуулж байгаа гол асуудал бол Герман улс цаашид цагаач, дүрвэгсдийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, хүлээн авсан 1 сая гаруй дүрвэгчийг хэрхэн нийгэмшүүлэх, Европын холбооны гол зүтгүүр гэх байр сууриа хэрхэн хадгалж үлдэх гээд олон зүйл бий.
Канцлер Ангела Меркель өнгөрсөн онд 1 сая гаруй дүрвэгч хүлээн авснаар багагүй шүүмжлэлд өртсөн. Энэ нь түүний гол алдаа байсан гэдгийг дэлхийн удирдагчид хэлдэг. Шинэ Засгийн газар байгуулах асуудлаарх консерваторууд болон социал-демократууд хоорондын зөвшилцөх шатны яриа хэлэлцээ өнгөрсөн ням гарагт эхэлсэн. Яриа хэлэлцээ тав хоног үргэлжилж, өнөө шөнө дуусах ёстой. Өнөөдөр намуудын төлөөлөл татварын болон санхүүгийн бодлого, Европын хөгжил, боловсролын асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

