logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ж.Жаргалсайхан: Сэтгүүлчид идэвхжих нь зөв

Бичсэн:zulaa
2018/01/29/, 10:58
Tweet

Ж.Жаргалсайхан: Сэтгүүлчид идэвхжих нь зөв

 

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилладаг сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлж, чадавхжуулах эрх, үүрэг бүхий байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ ээлжит их хурал ирэх хоёрдугаар сарын 8-ны өдөр болох юм. Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг энэ сарын 22-нд Удирдах зөвлөлөөр хэлэлцээд телевизийн салбараас 70, радиогийн салбараас 30, сонин, сэтгүүлээс 50, сайтуудаас 50, сургалт судалгааны салбараас 20, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55, ахмад сэтгүүлчдээс 30 нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар тогтсоноо МСНЭ-ийн ажлын албанаас мэдээлээд байгаа билээ.

Тиймээс дүрмийнхээ дагуу 4 жилдээ нэг удаа болдог их хуралдаа оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьсон хэвлэл мэдээллийн салбарынхан МСНЭ –ийн байраар эргэлдэж байгаа ч өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн хариулт сонсож, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хуралдаа суух эрх олдохгүй өнгөрч мэдэхээр байна хэмээцгээж буй.

Одоогоор МСНЭ-ээс их хуралд суух нэг ч мандат олгоогүй байгаа ч зарим байгууллагаас мандатын мөнгийг нь урьдчилан авч, заримыг нь татвараа төлөхөөр очиход хурлаар шийдэж байж болно гэсэн ялгаатай хариултууд өгч байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бухимдуулаад байна.

Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд МСНЭ-ийн мэргэжлийн төвүүд дээр суурилан тус тусын салбараасаа оролцох гишүүдээ сонгох шийдвэр гаргачихсан атлаа яагаад ажлын алба нь өөр өөр хариу өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө өөрийн ажилладаг төвийн талаар танилцуулаач?

-Өнгөрсөн 2015 оны МСНЭ-ийн их хурлаар 6 төв байгуулагдаж, Их хурлын салбар хуралдаануудаас Телевизийн мэргэжлийн төвийн даргаар Ц.Оюундарь, Радиогийн төвийн даргаар Б.Баярсайхан, Сургалт судалгааны мэргэжлийн төвийн даргаар Ж.Батбаатар, Сонин сэтгүүлийн төвийн даргаар Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төвийн даргаар Ж.Энхбаатар, Сайтын төвийн даргаар Ж.Жаргалсайхан миний бие сонгогдсон юм. Төв тус бүр Их хурлаас сонгогдсон 9 гишүүнтэй. Төвүүд МСНЭ-ийн бага хурлаар ажлаа тайлагнасан. Төвийн гишүүд дотооддоо хуралдаж, асуудлуудаа хэлэлцдэг. МСНЭ-ийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, байр сууриа Удирдах зөвлөлийн гишүүнээрээ дамжуулан илэрхийлдэг. Бид өнгөрсөн 3 жилд тийм сайн ажиллаагүй. Миний хувьд гэхэд л эхний 2 жилд маш идэвхтэй ажиллаж, МСНЭ-ийн зохион байгуулж байгаа олон арга хэмжээнд ус, ундааг нь бартерлаж олохоос эхлээд л мөнгө санхүүгийн ажлуудад сэтгэлээрээ "гүйж”, Удирдах зөвлөлийн гишүүний татвараа тухай бүрт нь шийдвэрлэж, төвөө хуралдуулж, УЗ-ийн аливаа шийдвэр гарахад байр сууриа зарчимчаар илэрхийлж ирсэн. Өнгөрсөн хавраас хойш улирал тутам болдог Удирдах зөвлөлийн хурлуудад хувийн шалтгаанаар оролцож чадаагүй, хурлын шийдвэрүүдийн талаар төвийн гишүүд болон сайтуудад мэдээлэл хүргэх ажил орхигдсон, өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил ажиллаагүй дутагдал бий. Төвийн гишүүд маань АНУ-ын ЭСЯ-аас зохион байгуулсан "Цахим сэтгүүлзүйн ёс зүйн асуудал” сэдэвт сургалтанд хамрагдаж, ӨМӨЗО-ны Засгийн газрын ХМА-тай Цахим мэдээллийн мэргэжлийн төв хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, энэ санамж бичгийн хүрээнд хоёр орны шинэ мэдээллийн хэрэгсэлд ажиллагсдын анхдугаар семинарыг Хөх хотод амжилттай зохион байгуулсан зэрэг ажлууд бас бий. МСНЭ-ийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг вэбсайтуудаар нийтлэх, түгээх ажилд төвийн гишүүд санаачилгатай ажиллаж ирсэн.

  Олон ажлыг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг төвийн гишүүд хурлаараа байнга хөндөж байсан ч МСНЭ болон төвүүд хоорондын уялдаа холбоо муугаас, өөрөөр хэлбэл би сайн холбож ажиллаж чадаагүйгээс төв дээр суурилсан бүтэц тийм ч сайн үр дүнтэй байгаагүй ээ.    

-МСНЭ-ийн ээлжит Их хурал удахгүй болох гэж байна. Энэ их хуралд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид бүгд л оролцож өөрийн дуу хоолойгоо хүргэж, ирэх 4 жил МСНЭ-ийг удирдах хүмүүсийг сонгоход саналаа өгөх хүсэлтэй байгаа бололтой. Гэвч хүссэн байгууллага, хувь хүн их хурлын мандаттай болж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн харж байна?

-МСНЭ-ийн их хурал дүрмийнхээ дагуу 4 жилд нэг удаа болно. Өмнөх их хурал 2015 оны 1 дүгээр сард болсон. Дүрмээрээ 2019 оны 1 сард болох болов уу гэж харж байлаа. Гэвч Удирдах зөвлөл хуралдаад олонхийн саналаар энэ оны 2 сарын 8-нд болох тов гарсан. Бид 3 жил 1 сарын настай ажиллалаа гэсэн үг. Хүссэн байгууллага, сэтгүүлчид их хурлын мандаттай болж чадахгүй нь гэх асуудлыг хоёр талтайгаар харж болно. Юуны өмнө МСНЭ-ийн удирдлагын зүгээс харах юм бол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд гишүүний үүргээ их хурлаас их хурлын хооронд мартаж орхидог. Их хурал болох дөхөхөөр л үүргээ мартаж явсан хэнэггүй хэд маань эрхээ гэнэт санаад хөдөлгөөнд ордог. Тухайлбал, татвараа төлдөггүй, МСНЭ-ээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд төдийлөн идэвх гаргадаггүй хэрнээ гэнэт хуралд оролцох хүсэлтэй гээд ирэх нь удирдлагын хувьд таатай санагдахгүй. 

Харин нөгөө талаас сэтгүүлчдийн зүгээс харахаар МСНЭ бол бидний эрх ашгийг хамгаалдаг газар гэж бид ойлгодог. МСНЭ ихэнх сэтгүүлчдийн хувьд шинэ жил, Хэвлэлийн эрх чөлөөний өдөр зэрэг үеэр шагнал авах, сэтгүүлч мэргэжлээ үнэлүүлэх үед л санаанд нь ордог, бусад үед байгаа, үгүй нь мэдэгддэггүй газар гэлцдэг. Тэгж явсаар МСНЭ-ийн их хурал болох үеэр идэвхжлээ гэж сэтгүүлчид маань "адлагдаад" болдоггүй. Уг нь идэвхжих нь жам ёсны юм шүү дээ. Сэтгүүлчид эрх ашгаа хамгаална гэж итгэж найддаг мэргэжлийн байгууллагаа ирэх 4 жилд илүү ихийг хийгээсэй, аль болох сайн болгохын төлөө дуу хоолойгоо хүргэчих юмсан, улс төрөөс ангид байгууллага байгаасай, чадварлаг сайн төлөөллийг удирдлагаараа сонгочих юмсан гэж хүсэж байгаа. Үүнээс сайн юм гэж юу байхав. Тэр утгаар редакц бүр өөрийн төлөөллөө оруулах хүсэлтэй, сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан, мэргэжилдээ дуртай, хайртай хүн бүрийн л хүсэл. Гэсэн ч энэ салбарт ажиллаж байгаа 5-6 мянган хүний 305 нь л энэхүү хүслээ биелүүлнэ. Тийм болохоор сэтгүүлчид МСНЭ-ийн их хуралд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан тийм л шийдвэрийг гаргаж чадах төлөөллөө байгууллага, хамт олон дотроосоо сонгож оролцуулахаас аргагүй.

-Ер нь МСНЭ-ийн гол үүрэг юу байдаг юм. Хэвлэл мэдээлийн байгууллагууд, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахын тулд юу хийж ирсэн байгууллага юм бэ?  

-МСНЭ-ийн хамгийн товч тодорхой үүрэг нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дэмжиж ажиллах юм. Дүрмэндээ ч энэ тухай "МСНЭ нь гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдний мэргэжил, мэдлэгийг чадавхжуулан хөгжүүлэхийг үйл ажиллагааныхаа гол зорилгыг болгоно” гээд тодорхой заасан байдаг. Ийм байгууллага болохоор нь би өөрийн итгэл үнэмшлээрээ Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээс сайн дураараа татгалзаж өнгөрсөн хугацаанд зөвхөн МСНЭ-ийн Удирдах зөвлөлд ажиллаж үзлээ. Юу хийж ирсэн тухайд гэвэл би ярьж хүчрэхгүй л дээ. 67 жилийн түүхтэй энэ байгууллагын туулж өнгөрүүлсэн түүх нь сэтгүүлчдийн хувьд хүндэтгэл, бахархал гэж боддог. 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд "Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ үүссэн гэж үздэг юм билээ.  Харин сүүлийн их хурлаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд чамгүй бий бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Б.Галааридын тайланд нэг нэггүй дурдагдах болов уу?

-Их хуралд мэдээллийн сайтууд 50 квотын дагуу оролцоно гэж байгаа. Сайтуудын төлөөлөл хэн байх бол?

-Монголын сайтууд МСНЭ–ийг хамгийн идэвхтэй дэмжиж ажиллаж эхэлсэн цаг хугацаа бол 2013 он. Шинэ мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаараа вебсайтуудын хувьд үүрэг, рольтой оролцох болсон нь өнгөрсөн 2015 оны их хурлаас гэж болно. 6 төв байгуулагдахад "Сайтын төв” байгуулагдсан. Энэ удаагийн МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчийг сонгох тухай Удирдах зөвлөлийн 1 дүгээр сарын 22-ны хурлаас сайтуудаас 50 төлөөлөгч оролцуулах шийдвэр гарсан. Манай цахим мэдээллийн мэргэжлийн төвийн энэ оны анхны хурлаас энэ 50 төлөөлөгчийг МСНЭ-ийн дүрэмд заасны дагуу салбарынхаа хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн олонхийн шийдвэр гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг бид МСНЭ-ийн Удирдах зөвлөлд өнөөдөр хүргүүлж байгаа. Бусад төвүүд ч ийм байр суурьтай байгаа юм билээ.

-Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалтнуудыг сонгоно. Та энэ удаагийн их хуралд ямар нэгэн албан тушаалд нэр дэвших үү?

-Намайг "Сайтын холбооны ерөнхийлөгч” байсан гэдэг утгаар ямар нэгэн албан тушаалд санаархаж байна гэж магадгүй. Тийм асуудал огт байхгүй. Би зөвхөн МСНЭ-ийн гишүүн, өмнөх их хурлаар сонгогдсон УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүний хувиар л оролцоно. Энэ удаа ямар ч албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй. Хэвлэл мэдээллийн салбарт 20 дох жилдээ ажиллаж байгаа миний хувьд салбарынхаа сэтгүүлчдийн эрх ашиг хаана хохирч байна, тэнд л сэтгэлийнхээ дуудлагаар хамгаалалцан явж ирсэн. Амжилт.ком сайт хаагдахад, сэтгүүлч Баттулгыг хоригдоход... гээд л нөхдийнхөө хамтаар тэмцэж явсан минь цөөнгүй. 

Вебсайтуудын болон тэнд ажилладаг сэтгүүлчдийн эрх ашиг их хурал дээр дүрэм болон бусад шийдвэрүүдээр хамгаалагдаасай. Дараагийн 4 жил энэ салбараас сонгогдон ажиллах Сайтын мэргэжлийн төв хүчирхэг, чадварлаг, мундаг шигшигдсэн багаас бүрдээсэй. Технологио дагаад өдөр бүр хувьсан хөгжиж буй салбартаа илүү ихийг хийгээсэй гэж хүсэж байна. Тиймээс МСНЭ-ийн удирдлага, удирдах зөвлөлд надаас, одоо байгаагаас илүү хүмүүс орж ирээсэй, салхи ороосой л гэж бодож байна. Шинэ залуу, чадварлаг хүмүүс гарч ирээсэй. Ямар нэгэн байдлаар битгий улс төржөөсэй. Улс төрийн нам, хүчний ашиг сонирхол харсан байдал битгий цухалзаасай гээд энэ их хурлаас хүсэх зүйл жирийн сэтгүүлчийн хувьд их байна. МСНЭ бол ашиг сонирхлын төлөөх байгууллага биш.  Ядаж л барилга байгууламж барьчихаад түрээслүүлээд мөнгө олчихдог газар биш. Ирэх 4 жил МСНЭ-ийн удирдлагаар сонгогдох хүн маань гэр бүл, ажил төрөл бүхнээ орхиод Монголын 5-6 мянган сэтгүүлчдийн төлөө зүтгэх үүргийг хүлээж, эр зоригтой, тэсвэр тэвчээр дүүрэн байж энэ албан тушаалыг хашна гэдгээ сайн ухамсарлаж нэрээ дэвшүүлэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ асуудлаар МСНЭ-ийн менежер Б.Мөнхбаяраас тодруулахад "Хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгох квотын тооны дагуух  хуваарилалтыг  ирэх долоо хоногт хийнэ. Журамд заасан шалгуураа харж байж оролцогчдоо сонгоно. Өмнөх их хурлаар сонгогдсон зургаан төвийн дарга нар нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлд байгаа шүү дээ. Тэгэхээр МСНЭ-ийн Удирдах зөвлөл дахин хуралдана гэсэн үг. Тэр үед хэлэлцээд шалгуур хангасан нь квотын дагуу мандат авна” гэсэн хариултыг өгч байна.

Тун удахгүй болох МСНЭ-ийн Их хурлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүнд ажиллах сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий төлөөллүүд сонгогдоно.  Нийгэмдээ болохгүй бүтэхгүй бүхнийг засаж залруулах гэж хичээж "хоточ нохой” мэт ажилладаг хүмүүс бол сэтгүүлчид. Тэр утгаараа өөрсдийн эрхийг хамгаалах байгууллагаа ч гэсэн эрх мэдэлтнүүдийн гарт орчих вий гэж сэргийлж, хардах эрх энэ салбарынханд бий.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Их хуралд орох гишүүдийн татварын мөнгийг урьдчилаад өгчихсөн гэх зэрэг мэдээлэл тархсан. Энэ нь өөрөө улс төрийн хайрцагт автах вий гэсэн хардлагыг төрүүлж байна. Салбартаа өчнөөн жил ажилласан сэтгүүлчид татвараа төлөөд оръё, мөнгөө тушаая гэхэд нь байж бай, эхлээд шийдэж байж болно гээд явуулж байгаагаас харахад магадгүй мандатаа алдаж байгаа ч юм бил үү?

Сэтгүүлчид Их хурлын төлөөлөгчийн мандатаа луйвардуулбал МСНЭ-ийн толгойд эрх ашиг ханхлуулсан хүмүүс гарч мэднэ. Харин бид сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага нь ямар нэгэн улс төрийн эрх ашигт автахааргүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харуулах ёстой. Хэн нэгэн нөхөр, улс төрчийн өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглахын тулд "хайрцаглаж” болдог газар биш. Бид өөр сэтгэхүйтэй, өөр өнцгөөр асуудалд ханддаг хүмүүс.

Бид сэхээтэн хүмүүс, ард иргэдээ  оюунаар цэнэглэдэг хүмүүс тул тэгш эрхтэйгээр квотоо авч байж, зөв хүнийг гаргахад анхаарах цаг болжээ. МСНЭ-ийн дүрмийн 4.4-т "Их хурлын төлөөлөгч нь хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно” гэжээ. Тийм учраас 1 дүгээр сарын 22-ны Удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон 6 мэргэжлийн төв, ахмад сэтгүүлчид гэсэн хуваарийн дагуу радио, телевиз, вэбсайт, сонин сэтгүүл, сургалт судалгаа, орон нутгаас гэсэн хуваарийн дагуу тус тусын төвөөс сонгогдох нь зүйтэй бөгөөд илүү шударга, дүрмийн дагуу харагдаж байна.

МСНЭ-ийн дүрмийн 1.6-д "МСНЭ нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож аливаа нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар нам бус иргэд байна” гэсэн заалтыг ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцох сэтгүүлчид минь сайн санаарай. 

П.Нарандэлгэр

Төстэй мэдээллүүд

МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоно

МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоно

2018/01/26, 15:37
МСНЭ, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос уриалга гаргалаа

МСНЭ, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос уриалга гаргалаа

2017/03/06, 15:23
Б.Лхагвасүрэн, П.Анужин нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа

Б.Лхагвасүрэн, П.Анужин нарыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа

2015/03/07, 14:03
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

2015/02/18, 21:37

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

8 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

8 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

5 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

11 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

8 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

10 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

11 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

10 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

14 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

10 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

8 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

11 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

9 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

9 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

20 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

23 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

11 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

20 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

19 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

21 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

20 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

13 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

18 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

18 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

24 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

22 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

21 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

18 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

18 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

30 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

23 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

15 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

23 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

18 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

32 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

15 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

16 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

15 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

21 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

19 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

26 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

32 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

32 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

18 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

17 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

13 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

20 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

35 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

25 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

39 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

32 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

39 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

31 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

37 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

30 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

33 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

46 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

34 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

43 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

26 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

42 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

35 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

30 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

42 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

27 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

38 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

43 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив

41 | 0 | 2026/10/26, 18:15
gallery image

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой

31 | 0 | 2026/10/26, 17:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70069 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47458 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37316 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31565 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30474 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23958 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23270 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22894 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22161 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21595 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20994 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19883 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19516 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19003 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18908 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18906 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18536 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18388 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17663 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17275 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17083 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16718 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16700 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16595 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16302 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16235 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16131 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16065 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15881 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15878 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15549 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14964 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14850 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14583 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14421 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14320 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14198 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13980 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13724 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13589 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47458 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31565 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13419 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10381 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11792 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13121 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18536 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9963 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11364 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11880 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8906 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9866 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9384 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10875 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8597 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11095 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7575 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11830 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8328 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12202 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9929 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6700 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7087 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8582 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6938 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7555 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11465 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6880 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.