logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний энэ насны хэрэг бүтнэ

Бичсэн:zulaa
2018/02/17/, 11:20
Tweet

Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний энэ насны хэрэг бүтнэ

 

Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эх…ийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье. Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа Бурхан багш замын хажууд байсан овгор шороон дээрх хүний хувхай араг ястай дайралдсанаа зогсоод хүндэтгэн хичээнгүйлэн газарт мөргөөд боссоныхоо дараа ямар учиртайгаар энэ хувхай ясанд мөргөснөө шавь нартаа хэлсэнгүй. Гэтэл Ананд гэдэг шавь нь:

 -Бурхан багш та ямар учиртайгаар энэ ясанд мөргөв? гэж асуув. Бурхан багш инээмсэглэн:-Та нарын асуудаг зөв. Энэ овгор шороон дээр байгаа яс бол урьд өмнө эцэг эх минь болж явсан хүмүүсийн яс. Өвөг дээдэс, эцэг эхдээ мөргөхгүй хүн гэж хаа байхав. Хүнийг амьд байхад бие хаа, өмссөн зүүснээр нь эр, эмийг ялгах бүрэн боломжтой. Харин өнгөрсөн хойно нь хувхай араг ясыг хараад эр, эмийг хэрхэн ялгах вэ? Эр хүний араг яс эм хүнийг бодвол зовлон зүдгүүрийг бага эдэлдэгээс цагаан бөгөөд хүнд байна. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлж өсгөхөөс аваад зовлон зүдгүүрийг маш их амсч, янаг хайрын сэтгэлд маш их автдаг. Үр хүүхдээ энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэхээс аваад олон зүйл байна. Эхийн сүү хүүхдийн цус болон хувирч үр хүүхдийг тэжээдэг их хүчин зүйл. Нэг хүүхдийг тэжээж өсгөхөд 768 кг-аас доошгүй өөрийн шим болсон сүүгээ хөхүүлж өсгөдөг байна. Иймээс эх хүний бие турж эцдэг. Өөрийн шим шүүсээ алдан, яс чөмөг нь хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа гадна тал нь хар хөх болоод дотор тал нь сиймхий самбай мэт хөнгөн болно. Энд байгаа эмэгтэй хүний хувхай яс амьддаа маш их зовлон зүдгүүр үзсэн хүний яс байна хэмээн Бурхан багш номлосон байна. Энэ тухай сонссон шавь нар нь элэг нь эмтэрч "Бид хүн болж төрөөд өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн минь ачлал, биднийг өсгөх гэж зовсны үр шим юм даа” хэмээн ухаарцгаав. Энэ их зовлон зүдгүүрийг бага боловч нимгэлэн ачийг нь бид хариулж чадаагүй, энэ тухай нухацтай бодож байгаагүй байж бусдын төлөө буяны үйлийг яаж бодох вэ хэмээн сэтгэл зүрхээрээ шаналан

-Бурхан багш аа, та бидэнд элбэрэл буян, ээжийнхээ ачлалыг үнэн зөвөөр ойлгон, ачийг нь яаж хариулах талаар тайлбарлан хэлнэ үү гэхэд: -Та бүхэн сонс. Ээжийн ачлалын тухай, үр хүүхдээ өсгөж өндийлгөхийн төлөө яаж зовж зүдэрдэг тухай арван төрлийн номлол байна гээд: -Хүүхэд эхийн хэвлийд бойжихдоо өдрөөс өдөрт, сараас сард улам томорч тээж яваа эхдээ уул мэт дарамт болон хүндэрч, хүүхэд хөдлөхөд газар дэлхий доргих мэт болдог. Гэвч эх бээр хүүхдээ амь мэт хайрлан амар мэнд тээхийн тулд өөрийн зовлонгоо огоорч, хүүхдийнхээ төлөө анхаарал тавиад, түүний сайн сайхны төлөө оюун ухаан, санаа бодлоо зориулан өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Хүүхэд хэрхэн төрдгийг эх хүн бүр хэнээс ч илүү мэднэ. Монголчууд дээр үеэс жирэмсэн эмэгтэйг ихэд хүндэтгэн хайрлаж ирсэн. Хүүхдээ тээх хугацаа дуусч хүүхэд төрөхийн өмнө бие нь хүнд өвчин туссан мэт болж өдөр болгон толгой нь эргэн, нүд нь эрээлжлэн харанхуйлж сэтгэл нь тогтворгүй болон яаж төрнө дөө гэхээс айдаст автдаг юм. Хэдий өөрөө зовсон ч "Би яах вэ, хүүхдээ л эсэн мэнд төрүулчих юмсан” гэж бодож түүндээ бүхий л анхаарлаа тавьж, хэвлий дэх үрээ амар амгалан байлгахын төлөө санаа сэтгэлээ зориулж байдаг энэ ачлал бол гайхамшиг юм даа. Эх хүн үр хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч, тэнхээ тамир алддаг. Тэр их өвдөлтийн дүнд 5 цул, 6 сав тасран салж байгаа юм шиг тарчлан зовж эрүүний яснаас бусад нь үеэрээ салдаг гэдэг. Ухаан нь бүрэг бараг болж, өвдсөн зовсондоо ухаан алдах мэт шаналан хүүхдээ гаргахдаа хонь нядалж байгаа юм шиг цус урсган, биеэ мянган хутгаар түмэнтээ сийчүүлэн огтлуулах мэт зовсны эцэст үр хүүхдээ төрүүлдэг. Төрсөн хүүхдийнхээ час хийн уйлах дууг сонсоод эх хүн өөрийнхөө бүхий л зовлонгоо умартан нялзрай үрээ элгэндээ наан тэвэрч, үрээ хайрласан сэтгэлийн их хайр нүдэнд нь инээмсэглэл болон тодрохыг харж болно. Үр хүүхдээ төрсний дараа түүнийг өсгөж өндийлгөхийн тулд бас л олон зовлонг сэтгэлийн хатаар давах хэрэгтэй болдог. Ялангуяа нялх балчир үедээ асар их хайр халамж, асаргаа сувилгаа шаардаж идэх хоол, унтах нойрыг нь умартуулдаг юм шүү дээ. Унтаж байгаа үрээ айж цочиход нь хүртэл өөрөө цочиж, хүүхдээ бүдэрч унахад өөрөө унасан мэт бие сэтгэл нь өвдөж, орондоо шээхэд дуг нойроо хугаслан хуурайлж, норсон газар нь өөрөө унтах нь ч байдаг. Хүүхдийг хөхүүлэн өсгөж байгаа хайр халамж нь юугаар ч сольшгүй шим шүүс амьдралыг тэтгэгч ариунаас ариун рашаан билээ. Хөхөндөө сүү оруулахын тулд юуг ч идэж уухаас буцахгүйгээр барахгүй аль амттай шимтэй бүхнээ хүүхдээ хооллохын төлөө зориулдаг. Хүүхдийнхээ төлөө гэх эхийн хайр халамж үнэхээр агуу юм. Эх хүн бол алтан мөчиртэй, навч шиг биетэй, лянхуа цэцэг мэт сайхан царайтай оюун санаа нь хөгжилтэй, хөмсөг нь саран мэт, уруул нь улаан ягаан өнгөтэй, идэр залуу насны цог жавхаа бадарсан тийм сайхан байхдаа үр хүүхдийнхээ хамгийн сайн сайхны төлөө хамаг байдгаа зориулсаар цэцэг мэт сайхан царайнд нь орчлонгийн үрчлээ, нугалаа бууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийнхээ хир буртгийг угаасаар үрчийж, тэр бүү хэл гэмтэл авч яр шархтай болох нь ч энүүхэнд. Иймэрхүү байдлаар үр хүүхдийнхээ төлөө эрдэнэ мэт биеэ зориулсаар царай дүүрэн ядаргаатай болдог гэх мэтчилэн эх хүн үрийнхээ төлөө хэрхэн хамаг бие сэтгэлээ зориулдаг тухай дэлгэрэнгүй айлдав. Тийм их энэрэл хайранд умбуулж эцэс төгсгөлд нь өөрийн бие болон сэтгэлийн хувьд ийм болсон буянтай буурал ээж нар маань үр хүүхдээ харь хол явахад бүр их сэтгэл зовдог. Орон нутгаасаа холдоод явахад нь эцэг эх нь бурхандаа эсэн мэнд яваад ирэхийг даатган даруй түргэн буцаж ирэхийг хүсэн мөрөөдөн залбирч цай сүүнийхээ дээжийг өргөж, ой шугуй дахь хүн гөрөөс үр хүүхдээ алдахаараа хэрхэн зовж орилдог шиг эх хүн үр хүүхдээ ор сураггүй болоход элэг зүрхээ эмтэртэл санаж бусдын сэтгэлийг уяртал энэлэн хайлдаг. Ялангуяа хүүхэд нь өвчин зовлонтой юм уу, тахир дутуу болоход эрүүл саруул байхад нь хайрлаж байснаасаа хэдэн арав зуу дахин илүү хайрлаж, сэтгэл зүрх нь эмзэглэж байдаг. Эцэг эх маань үр хүүхэддээ ямарваа зовлон тохиолдоход өдөр шөнөгүй тэнгэр бурхандаа залбиран даатгаж "Хүүхдийн минь зовлон надад ирж, хүүхдийг минь энэ зовлонгоос зайлуулж өгөөч” гэж хүсдэг. Ээж нь 100 насалсан ч 80 настай өвөө эмээ болсон хүүхдээ нялх хүүхэд шиг хайрласаар байх эцэг эхийн өршөөл хайрын ач гавъяа гэдэг хэлээд баршгүй агуу юм. Ийм учраас эцэг эхийнхээ хайр энэрлийг бодохгүй, санахгүй зарим хүний санаа сэтгэл нь мангуу догшин хэрцгий байдаг нь эцэг эхийнхээ өршөөл хайрыг огтхон ч боддоггүйн гэрч юм. Энэ нь эцэг эхийнхээ ачийг мартаад ачийг нь бачаар хариулж байгаагийн илрэл. Үр хүүхэд нь элбэрэл урамгүй, сэтгэл эмзэглүүлэн явах нь эцэг эхийн сэтгэлийг үнэхээр их эмтрүүлдэг. Хүүхэд нь хэдийчинээ муу явна тэд төдийчинээ эцэг эх болон бусдыг энэрэн хайрлах сэтгэлгүйн шинж. Тэр байдлаараа эцэг эхийгээ тарчлаан зовоож, амьдад нь тамын зовлон эдлүүлж байгаатай ялгаагүй зүйл болдог. Хайр энэрэл ачийг нь хариулдаггүй юмаа гэхэд өөрсдөө төлөв төвшин зөв санаатай явбал эцэг эх нь баярлана шүү дээ. Ядахдаа сэтгэл санааг нь зовоохгүй явбал болно гэж Бурхан багшийг ярихад шавь нар нь олон зүйлийг эргэцүүлэн эцэг эхийн ачлалыг боддоггүй хүүхдийн зан авирын талаар асууж лавлажээ.

Бурхан багш өгүүлрүүн:-Ээж аавыгаа ер тоодоггүй, эхнэр хүүхэдтэй болоод тусдаа гараад эргэж тойрдоггүй, хол газар явахдаа хэл сураг үгүй болчихдог. Төрөл бүрийн муу үйлийг үйлдэж эцэг эхээ байнга зовоож, сэтгэлийн дарамтанд оруулдаг. Хэлсэн үгийг нь огт тоодоггүй, ойшоодоггүй, хэдэр ядар үгтэй, догшин хэрцгий авиртай хүмүүс байдаг. Өдөр шөнөгүй согтуурч элдэв янзын араншин гаргаж ах дүү элгэн садандаа хор хохирол учруулж явдаг. Эцэг эхийн эрүүл мэндийг асуудаггүй, хайхардаггүй, өрөвдөх сэтгэлгүй, өтөлж ядарсан эцэг эхээ харж ханддаггүй зэрэг нь эцэг эхдээ түмэн зовлонг үүрүүлдэг. Муу үр хүүхдийнхээ хар гайгаар амар тайван байж чадахгүйн хажуугаар бусад хүмүүсээс муу хүүхдийнхээ төлөө элдэв зэмлэл, доромжлолыг сонсож хулээдэг. Эцэг эхээ нас барахад нь хүндэтгэх ёслолыг хийх дургүй хун хүртэл байдаг. Эцэг эх нь шаналан гомдож дээшээ харах тэнгэр хол, доошоо гишгэх газар хатуу яах аргагүй болж зовлондоо өөрсдөө хэлмэгдэн, өсгөх гэж өдий их хайр ачлал үзүүлсний хариуд эргээд амьдын давхар тамд унадаг. Ийн өсөх тусмаа улам их зовоосоор байвал эх хүний зовлон үхэхээс нааш дуусашгүй зүйл болдог. Үр хүүхэд нь болж заяасан бол эцэг эхээ асран хайрлаж байх ёстой. Эцэг эх нь ядарсан зудэрсэн хүмүүс байвал хүмуүсийн элдэв ярианаас болж өөрсдийнхөө төрүүлж өсгөсөн ээж ааваас ичдэг хүмүүс байдаг байна. Эцэг эхийн түмэн зузаан өршөөл хайрыг үнэлж барахгүй хэмээн Бурхан багшийг айлдахад түүний үг бүрийг гэмшин сонсч байсан шавь нар нь газар сөгдөн тэнгэрт мөргөөд өчүүхэн биеийнхээ өвчүүг дэлдэж, өөрсдийгөө буруушааж шаналснаас болж бүх биеийн шар үснийх нь сүв болгоноос цус нэвчин, зарим нь түр зуурын бачимдлаас болж ухаан алдаж, өндөр дуугаар орилон,

-Бид яасан их нүгэлтэй хүмүүс вэ хэмээцгээлээ. Эцэг эхээ өдий болтол эргэж тойроогүй явагсад нь ихэд шаналж, -Бид эцэг эхээ ямар их зовлон эдэлж байсныг нь бодоход санаж гүйцэшгүй юм. Энэ бүгдийг бодохоор бид уучилшгүй ялтай юм. Өнгөрсөн үеэ бодохоор харанхуй шөнийн турш сохор дүлийгээр тэнүүчилж явсан хүн мэт байжээ хэмээв. Энэ нь аав ээжийн ачлал буяныг бодоогүй гэсэн үг. Ингэж шавь нар нь их гэмшицгээж, нүглээ наминчлан Бурхан багшийн хэлсэн сургаал тэднийг түнэр харанхуй дахь зүүд нойрноос нь сэрээлээ. Өөрийнхөө түмэн бурууг ойлгоод өөрийн төрөл садан, ахмад үе, өвөг дээдэс, эцэг эхээ хүндэтгээгүйгээ бодохоор шавь нарынх нь биеийн хөлс нь гарч, элэг зүрх нь эмтрэн шимширч, тэднээсээ өршөөл гуйцгаан

-Ээж аавын ачлалыг хэрхэн хариулахыг хэлж өгөөч хэмээн багшаас хүсэхэд, Бурхан багш: -Найман зүйл байдаг. Эцэг эхийнхээ ачийг хэзээ ч бүрэн бүтнээр нь хариулж чадахгүй. Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ, баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч бүх биеэ цусаар будагдтал мөрөө холгон, ясандаа хүртэл зовон ээж аавыгаа үүрч сүмбэр уулын оройд мянга түм дахин гарсан ч эцэг эхийнхээ гүн ачлалыг хариулж чадахгүй. Тэгэхээр эцэг эхийн ачлал барагдашгүй их юм. Хүн хоол унд ховор цагт идэж уух зүйл олж ээж аавдаа байнга зөөж өгсөн ч эцэг эхийнхээ ачлалыг бүрэн гүйцээн хариулж чадахгүй. Та нар эцэг эхийгээ амьд мэнд байгаасай гэж өдөр шөнөгүй залбираад ч тэр их ачлалын өчүүхнийг нь ч хариулж эс чадна. Аав ээжийнхээ ачийг хариулахын тулд галд орохоос буцахгүй, ясаа хугалж чөмгөө гаргахаас няцахгүй байж энэ үйлдлийг мянгантаа давтсан ч эцэг эхийн ачлалын өчүүхэн хэсгийг хариулахгүй болно. Эд бүгдийг сонссон шавь нар өөрсдийнхөө гэм буруутайг ухааран ойлгож, ачийг хариулах үнэний замыг зааж өгөхийг Бурхан багшаас дахин хичээнгүйлэн гуйхад Бурхан багш мишээн таалж "Ээж аавын ачлалыг хариулахын тухайтад ачтай буянтай үр хүүхэд нь болъё гэвэл доорх зургаан зүйлийг мөрд” хэмээн зургаан зүйлийг ийн айлдсан байна. Үүнд:

  1. Эцэг эхийн ачийг хариулах энэ номлолыг бич. Олон хүнээр бичүүлэн ном болгож бүтээ.
  2. Энэ эцэг эхийн ачлалын номыг үргэлж унш.
  3. Бүх үйлдсэн нүглээ наминчлаад буяны зам мөрөөр явж бай.
  4. Багш гурван эрдэнэд үнэн сэтгэлээсээ мөргөж шүтэж яв.
  5. Эрхбиш ёс горимыг сахиж хилэнцтэй үйл бүхнийг цээрлэж яв.
  6. Буяныг үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлж хүн ардад өөрийн биеэр үлгэр жишээ болж, буяны үндсийг тавьж яв хэмээн айлдав.

Хэрвээ чи ингэж чадахгүй бол тамд унана. Ер нь муу заяанд унахын зовлонг ярих хэлэх юм биш. Бурхан багш бээр эцэг эхийн ачийг хариулахыг бодохгүй бол яаж зовдог тухай сонсоод сэтгэл сэрхийж, үстэй толгой өрвөс хиймээр аймшигтай зүйлийг хэлсэн байна. Тэгээд эцэг эхийн ачийг яаж хариулах вэ гэвэл дээр хэлсэн зургаан зүйлийг мөрдлөг болгон зам мөрийг хөө. Эцэг эхийн ачийг хариулах хамгийн сайн арга бол энэ номлосон бурханы сургаалийг өргөн олонд ихээр тараа. Ингээд нэг ширхэг номлолыг бичээд нэг хүнд хүргэх юм бол эрхэм дээд эцэг эхийн ачийг хариулж байгаа нь тэр болно. Арван ширхэг номыг бичих юм бол даруй арван эрхэм дээд бурханы ач тустай тэнцэнэ. Ингээд энэ номыг зуун ширхэг, мянган ширхэг, түмэн ширхгээр олон хувилж олон хүнд хүргэж ойлгуулах нь чиний хувьд түмэн эрхэм дээд бурхантай учирсантай адил болно. Тэгээд энэ номыг хэдий чинээ олон түмэнд дэлгэрүүлж чадах юм бол төдийчинээ олон бурханы авралд багтан, эцэг эхийн ачийг олон хүнд ойлгуулснаар түмэн бурхан чамайг давхар хамгаалж явах болно. Ингэсэн хүн энэ насандаа ямарваа саад бэрхшээлтэй учрахгүй. Чи бурханы хүчээр буян үйлдсэнээр диваажинд төрж, баяр цэнгэлийн дээдийг эдэлж хүртэх болно. Ийм учраас эцэг эхийн ачийг хариулах тухай энэ судрыг олон хүнд хүргэж, олон хувь бичиж, олон хүнд ярьж ойлгуулбал эцэг эхийн хайр ачлалыг хариулсан лугаа адил их буяныг бүтээсэнтэй адил болно. Ингэвээс тамын зовлонгоос сайн төрөлд төрж ачлалт сайн хүү болох учиртай гэжээ.

Тэгээд бие, хэл, сэтгэл гурваа сайн үйлс, амьтанд туслахын тухайтад зориулаад зөв хүн болж хүмүүжиж буян нүглийг ялгаж, авах гээхийг мэдэж, хүний сайхан ёсоор явбал ээжийн ачийг хариулах боломжийг олж авах юм. Ингээд хүн бие биенээ хайрлах, ээжээрээн жишиж, ах дүү нараа хүртэл хайрладаг. Түүгээр ч барахгүй тэргүүлшгүй цагийн турш олон удаа төрөл авахдаа хамаг амьтан бие биедээ эх болж явсан энэ жамаар зүйрлэж хамаг амьтныг ээж шигээ санаж, анд нөхрөө, атаатнаа хүртэл хайрлах агуу их сэтгэл төрүүлэхийг үүн дээр үндэслэн зааж өгсөн. Энэ ёсыг мэдэх юм бол олон сайн сайхан үйл бүтэх үүд эндээс нээгдэнэ хэмээжээ. Түүнийг сонссон хэн ч байсан зүрх нь эмтрэхгүй, уярахгүй байхын аргагүй номлосон байдаг. Үүн лүгээ уялдаад ээжийн хайрыг өгүүлсэн эртний үлгэр домог их байдаг. Би бас нэгэн үлгэр өгүүлюү. Ээжтэйгээ хамт амьдардаг нэг залуу эхнэр авсанд эхнэр нь ээжийг нь үздэггүй. Ээж нь ганц хүүтэй. Хүү нь ээжийгээ өргөж асрах хэрэгтэй болохоор уурлаад эх, хүү хоёрыг салган холдуулах гэдэг байж. Нэг удаа эхнэр нь хуурамчаар өвдөж, -Би одоо үхлээ. Чиний ээжийн чинь зүрхийг идэх юм бол өвчин илааршина. Хэрвээ эс чадвал үхнэ. Чиний өтөлж хөгширсөн өнөө маргаашгүй болсон ээж чинь чамд хэрэг болох юм уу, аль эсвэл чамтай насаараа хамт амьдарч түшиг болж байх хань би чинь хэрэгтэй юм уу. Чи аль нэгийг нь сонго гэсэнд залуу гайхшаа бараад "Ээж минь өнөө маргаашгүй болсон нь үнэн. Надад удтал хань болохгүй. Үр хүүхдийг минь гаргасан энэ насны минь хань үхчих юм бол би яаж амьдрах вэ” гэж бодоод унтсан чинь шөнө зүүдлээд зүүдэндээ ээждээ очоод хэлтэл, -Иш хүү минь, авсан хань чинь өнгөрчихвөл миний хүү зовно. Хүүгээ зовоож ээж нь амьд яваад яахав. Өнөө маргаашгүй болсон ээж нь зүрхээр яахав хүү минь, ээжийнхээ зүрхийг ав гэсэнд хүү нь ээжийнхээ зүрхийг сугалж аваад эхнэр лүгээ яараад гүйж явахдаа бүдрээд унатал ээжийнх нь сүнс хажууд нь ирээд "Миний хүү яагаад уначихав” гээд өмнөөс нь өргөн босгож байна гэж зүүдлээд гэнэт цочиж сэрээд хамаг хөлс нь асгарч "Намайг зүрхийг нь авчихаад байхад бүдрээд унахад минь хүртэл ээж минь ингэж хайрлаж байх юм” гээд эхийнхээ хайрын өмнө сэтгэл мэнэрэн унаж, маргааш нь "Эх шиг агуу ачтан байхгүй юм байна” гэдгийг ойлгоод эхнэртээ сургаал хайрлаж, эхнэр нь буруу үзэлдээ гэмшиж, ээжийгээ авч ирж асарч өргөөд өнгөрүүлсэн тухай өгүүлсэн үлгэр домог байдаг. Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний адаглаад энэ насны хэрэг бүтнэ гэдгийг сайн санаж явах хэрэгтэй.

Төстэй мэдээллүүд

ЦАЙНЫХАА ДЭЭЖИЙГ ХАЛУУНААР НЬ ӨРГӨДӨГГҮЙ

ЦАЙНЫХАА ДЭЭЖИЙГ ХАЛУУНААР НЬ ӨРГӨДӨГГҮЙ

2017/11/10, 14:10
Амьтан цөвтөх

Амьтан цөвтөх

2017/11/06, 12:04
ӨНӨӨДӨР “БУРХАН БАГШ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР”

ӨНӨӨДӨР “БУРХАН БАГШ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР”

2016/10/22, 16:06
Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

2015/10/30, 11:22

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

7 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

9 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

8 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

10 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

22 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

25 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

24 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

19 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

23 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

27 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

26 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

19 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

28 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

28 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23895 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19812 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18973 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17361 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16624 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16251 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14926 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14806 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8877 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10835 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7543 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8558 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11420 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6835 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.