| |
Бидний харилцах харилцаа, нийгэмших явц болон шинэ харилцаа үүсгэх нь цахим ертөнц үүссэнээр илэрхий өөрчлөгдсөн билээ. Дижитал ертөнцөд амьдрах олон давуу талтай ч үүнийгээ дагаад эрсдэл гарч ирдэг. Өнөө үеийн залуус дийлэнх цагаа дэлгэц ширтэж өнгөрөөж, нийгэмд өөрсдийн байр сууриа эзлэх, өсөж дэвших боломжоо алдаж байна. Мөн тэд бодит бус кибер ертөнцөд алслагдсан мэт өөрсдийгөө мэдэрч, мөн цахим халдлагад өртөж байдаг. Олон нийтийн сүлжээний 5 application тутмын 4 нь залуучуудын сэтгэлзүйд хор нөлөөтэй болохыг 2 ч эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар гарсан байна.
Хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг, алдартай олон нийтийн сүлжээнүүдээс онцолбол: Instagram нь 14-24 насны хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн их сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид үзсэн байна. Эцэг эхчүүд болон сэтгэлзүйн мэргэжилтнүүд Instagram нь залуу хэрэглэгчдийг сэтгэл санаагаар унагах, гаднах үзэмжээр нь нөхөрсөг бус сэтгэгдэл бичих гэх мэт сөрөг үр дагаварууд гардагаас эмээдэг байна. Мөн Facebook, Snapchat, Twitter нь сөрөг талтай бол харин Youtube бусдаасаа илүү эерэг үнэлгээтэй гарсан байна. Эдгээр сөрөг дөрөв нь хүүхэд болон залуусын өөртөө итгэх итгэлийг нь бууруулж, цахим ертөнцөөр доромжлуулж, нойргүйдэл болон сэтгэл түгших ба гутрах, ганцаардлыг илүүтэй мэдрүүлдэг байна.
Судалгаанаас үзэхэд улс төрчид, эрүүл мэндийн байгууллага, эмч, буяны байгууллагууд, болон эцэг эхчүүд нь залуу хүүхдүүд кибер халдлагад өртөх, олон нийтийн сүлжээнээс болж өөрсдийгөө үзэн ядах, цаашлаад амиа хорлох эрсдэлтэй байдлыг улам бүр нэмэгдэж байгаад санаа зовниж байна. Олон нийтийн сүлжээний хэт хиймэл гэж болохоор энэ орон зайд төлөвшиж байгаа залуу үеийнхэн сэтгэл зүйн хувьд эмзэг байж, сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ихээр хохирдог гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тэд сэтгэл зүйн өвчтэй болж байгаа хэрэг юм.
14-24 насны 1500 залуучуудыг шалгаж үзэхэд 1479 нь олон нийтийн сүлжээнээс үүдэлтэй 14 өөр төрлийн шинж тэмдгүүдтэй байсан бөгөөд эдгээрээс дурьдахад нойргүйдэл,сэтгэл гутрал, ганцаардах, халдлагад өртсөн, мөн хаягдсан мэт айдастай байжээ. Эдгээрээс хамгийн тохиолддог сэтгэл зүйн өвчний хэлбэр болох сэтгэл гутралыг тодруулан авч үзье. Бага насны хүүхдийн хувьд сэтгэл гутрал нь гуньж тавгүйтахаас илүүтэйгээр уур уцаараар илрэх нь элбэг. Харин бусад шинж тэмдгүүдийг жагсаавал:
Эдгээр шинж тэмдгүүд нь өсвөр насны хүүхдийн хувьд сургууль, найз нөхөд болон гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг байна. Өсвөр үеийн сэтгэл гутралын ээдрээтэй тал нь аажим аажмаар удаан явагддаг байна. Хэрвээ таны өсвөр насны хүүхэд ганцаардаж, өөрийгөө бусдаас тусгаарлаж байвал тусламж үзүүлэх цаг нь болжээ.
Гэхдээ олон нийтийн сүлжээ хүүхдэд сөргөөр нөлөөлдөг гээд огт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн үг биш юм. Найз нөхөд, хамт олонтой болох, харилцааны хамгийн хурдан хялбар шийдэл, нийтэч болох гээд давуу талууд олон бий. Нэгэнт цахим ертөнц нэгэнт ноёрхож байгаа энэ цаг үед эцэг эхчүүд, дээд үеийнхэн нь залуусдаа сайн болон муу талтай хэрхэн нүүр тулахыг зааж өгөх хэрэгтэй юм. Хэрэв таны хүүхдэд сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаад, олон нийтийн сүлжээ аль хэдийн түүнд муугаар нөлөөлөөд эхэлсэн бол анхаарал хандуулж, арга хэмжээ авах шаардлагатай. Өсвөр насныхны хувьд томчуудын тусламж, зөвлөгөөг сонсох тийм ч дуртай биш ч дараах аргуудыг хэрэглээд үзэх хэрэгтэй.
Асуулт асуух
Хүүхдүүд тань хараат бус байдлыг илүүд үздэг ,тиймээс цахим ертөнцөөр тэднийг мөрдөх нь буруу үйлдэл юм. Хамгийн оновчтой сонголт бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцан холбоо тогтоох. Юун түрүүнд тэднээс ямар application ихэвчлэн ашиглаж байгааг нь мөн яагаад гэдгийг нь асуу. Олон нийтийн сүлжээний ашигтай тал нь юу вэ гэдгийг нь асууж, бодох цаг өг.
Үлгэр дуурайлал үзүүлэх
Өсвөр насны хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх нь хамгийн чухал зүйл. Тэд өдөр бүр шинэ, содон зүйлүүдтэй тулгарч байдаг. Энэ эрин үед хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар биш болсон. Хэрэв эцэг эхчүүд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, юмс бүхэн хэмжээ хязгаартай гэдгийг ойлгуулвал таны хүүхэд биеэ даах чадвартай болохоос гадна юмсын хязгаарыг сурч авдаг. Энэ бол тэдний амьдралаас сурч мэдэх ёстой чухал хичээл юм.
Аль болох их ярилц
Эхлээд олон нийтийн сүлжээний талаарх өөрийн үзэл бодол болон туршлагаасаа хэлээрэй. Та нэг удаа найзын хүсэлт авсан боловч тэр нь хуурамч хаяг байсан эсвэл цахим сүлжээн дээр бусдад атаархаж байсан ч юмуу гэх мэт зүйлүүдээ хэлж болно. Хэрэв эцэг эхчүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, олон нийтийн сүлжээний сөрөг ба давуу талуудыг ярилцвал, өсвөр насны хүүхэд тань ч мөн адил өөрийн үзэл бодлоо хэлэх болно.
Шинэ эрин зуунд амьдарч байгаа энэ үед хүүхэдтэйгээ харилцан холбоо тогтоох нь гол түлхүүр юм.
Хэрэв таны арга хэмжээ үр дүн өгөхгүй бол мэргэжлийн хүн, сэтгэл зүйчид хандах нь зөв юм. Цахим ертөнц, хүмүүсийн өдөр тутмын амьдралын цаг бүхэнд хамт байх болсон олон нийтийн сүлжээ хүүхэд залуус төдийгүй, танд, таны ойр дотныхонд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь бултах аргагүй үнэн болсон. Тиймээс энэ шинэ эриний үйл явцтай ухаалгаар нүүр тулж, даван туулах нь чухал болоод байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

