logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Наадмын шүлгэнд мөнхөрсөн сайхан бүсгүйчүүд ээ гэж...

Бичсэн:munkhbat
2015/07/10/, 10:42
Tweet

Наадмын шүлгэнд мөнхөрсөн сайхан бүсгүйчүүд ээ гэж...

 

Би нэгийн даваанд дэвж үзсэн биш, би ямар хурдан морины тохом сэвж үзсэн биш, би ямар арван зургаан хясаа шимж үзсэн биш, би ямар даргар нум эвшээлгэх чадалтай ч биш гэхдээн би наадамчин. Жил жилийн наадмыг хүлээж  догдолдог бас эхнэрээсээ нууж нулимс гаргаж энэ л наадмыг үздэг эр хүн дээ. 

Монгол наадам хаяанд ирсэн ч тэсэлгүй наадмын тухай үлгэр шиг хууч сонсож, наадмын тухай яруу найраг уншиж сууна. Миний өмнө Д. Нацагдоржийн шагналт, яруу найрагч, Дорноговийн Улаанбадрах сумын наадамч Арлааны Эрдэнэ-Очирын эмхтгэсэн "Нар зөв монгол наадам” хэмээх сайн хоёр хуруу зузаан сайхан ном байна. Гарчигнаасаа эхлээд нар, наадам, айраг, тогоо дүүрэн буцлах хонины гэдэс бас хөх хомоол дээр уугих агь ганга, арц тэгээд хөлстэй тохом, унаач бандийн сөөм ташуур, далбин таваг дүүрэн хольсон тос хэдэн ааруул, ганц хоёр тагш хатуу юм энэ бүхнийг  номоос харж сууна.

А. Эрдэнэ-Очир номынхоо өмнөтгөл үгэндээ "...сайхан бүсгүйчүүд, хайр дурлал... наадам  болгонд бий” гэсэн нь үнэн юм байнаа. Би энэ номноос яруу найрагчдын наадам болгонд харсан, хайрласан бүсгүйчүүдээс ганц нэгийг сэмхээн танд уншиж  өгъе.

Хөдөлмөрийн баатар,АУЗ, Төрийн шагналт, Өвөрхангай Бүрд сумын наадамч Дэндэвийн Пүрэвдорж агсан "Сумын наадам” дээрээ,

... Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд асаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү...

гэж санааширч суусан бол, 
МУАУЗ, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт,Баянхонгорын Заг сумын наадамч Тангадын Галсан гуай сумынхаа "1963 оны наадам” дээр

...Хүдэр эрчүүдийн том том харц
Хүүхнүүд алгасч чам дээр байна
Ичимхий охидын сэм сэм харц
Эрчүүд алгасч над дээр байна
Энхрий хайрт минь юутай сайхан бэ
Энэ зун: чи-Нансалмаа, би-Юндэн байна... гэж гуч гаруй насандаа  наадам дээр гайхуулж явж.

Төрийн шагналт яруу найрагч, Хэнтий аймгийн Батширээтийн уугуул Нямбуугийн Нямдорж  амбуугай их л залуухандаа наадсан "Бяцхан толгойн наадам”-ыг үе үехэн дурсаж ингэж бичсэн байдаг.

...”Би гэдэг нас арван наймтай ч
Бие сэтгэлээ барих эр тэвчээр султай
Өвгөн Бадамын Хандаа сэтгэл дунд уяатай
Өөрийн санаа гэвэл хамт наадамчлахын хүслэнтэй
Бяцхан толгой наадам чилийсэн уртыг яанаа

Бардам бардам хөвгүүдээс Хандаагаа харамлаж
Уртхан цагаан Хурхын мойлтой бургасан дунд 
Одод тонгойтол бидэн хоёр хайрандаа ивэлсээн...”  гэсэн бол,

Монгол Улсын Ардын Уран зохиолч, Төрийн шагналт Сормууниршийн Дашдооров Дундговийн Дэлгэрхангайн наадам дээр, зүүн голын Эгиймаатай  дөрөө харшуулж явчихаад "Хойтон жилийн наадам”-ыг санааширч ингэж тэрлэсэн байна.

...”Хойтон болтол баяртай гэж 
Хонгор тэр минь хэлсэн юмсан
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа 
Цэцэглэж зангидаад л ирэх байх даа
Учрахсан гэж яарнам
Хойтон жилийн наадам
Хол байна даа, хол байна...” гэжээ.

Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай Төв аймгийн Баянжаргалан сумын наадмыг ихэл залуудаа үзээд ингэж хуучилсан гэдэг,

...”Их наадмын олон, эрээн мяраанаар алаглана
Энэтээ тэртээ дэнжид асар майхан алаглана
Эгчмэд ганган хүүхнүүдийн торгон алчуур алаглана
Эргэн тойрон ердөө тэр аяраа алаглана...” гэж 11-ний өдрийг хэлсэн бол, 12-ны үдээс хойших наадмыг ингэж хэлсэн байх юм.

Майхны хаяагаар мөлхөж хөөрхөн Хоролыг өвөртөлсөн
Мантгар Дамиа заан гурван өдөр согтуу
Нэгийн даваанд унадаг гэж хүүхнүүд түүнийг шоолоод
Нээрээн байж суулгахын аргагүй хор хөдөлгөх нь адгуу

Агент Доржийн гадаа Найдан өвгөн унассаныг
Арван зургаатай Сувдааг начин Гочио айлгасныг
Арын бригадын нэг залуу эмээлтэй морио алдсаныг
Авч хэлэлцэхгүй л бол, агсан согтуу алив гажуу энд гарсангүй ээ...” гэж хөөржээ.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо Өвөрхангайн Тарагт сумын наадам дээр Хөшөөтийн хархүүг "харамлаж” ингэж бичсэн байдаг юм.

...”Тэр өдөр-
Эрхийн хээ ээдрүүлсэн гал задлах сумаа шившиж
Эрчлэх нумын хөвчинд ахын сэтгэл сэргэсэнсэн
Энэ наадамд өвдөг шороодоогүй
Хөшөөтийн хотын хархүү
Хүний нүд булаасан жороо морь хөтөлж
Хөөрхөн Гэнэмаатай дөрөө харшуулан одсонсон...” гэж одоо ч дурсдаг гэнэлээ. 

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва Дундговийн "Хулдын наадам” дээр сумынхаа бүсгүйчүүдийг хэнээс ч юм бүү мэд харамлаж ингэж бичсэн байдаг.

...”Гангарч хатирах морьтон бүсгүйн суман хар үсэнд
Галбын нар шунан дурлаж алтан зэлээ алдмаар
Залуу цагаан цомирлог охидын хонгор инээд нь 
Залгаа сумдын залуусын сэтгэлийн гижиг хөдөлгөх

Миний Хулдын наадам аа...” гэтэл сумынхаа наадам дээр очоод юу болоод өнгөрснийг одоо ч бодоод олдоггүй нэгэн байх юмаа. Тэр бол Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч эл номын зохиогч Дорноговийн наадамч Арлааны Эрдэнэ-Очир юм. Хөөрхий тэр "Улаанбадрахын наадам” дээр байсан нь үнэн юу болсныг санадаггүй гэдэг. Тэгээд л шүлгэнд бичсэн нь:

...” Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэй болчихоод ирлээ
Үеийнх нь сайхан хархүү
Заяаных нь юм шиг санагдаад
Үймэж гунисан би л
Наадам дунд ганцаардлаа
Ардын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан
Тэгэв үү, үгүй юү
Мэдсэнгүй
Аймгийн заан Дашдэндэв
Зүүний магнайд гардагсан
Ирсэн үү, үгүй юу
Харсангүй
Монголын гурав хоног
Айраг залгилан өнждөгсөн
Анзаарсангүй
Сумандаа ганцхан тэр минь 
Нөхөртэйгээ дөрөө харшуулаад
Сугарч үлдэх тоосоо
Надад орхиод явчихлаа
Улаабадрахын наадам дээр
Жирэмний сураа тасартал
Олмоон чангалсаар үлдлээ...” гэжээ, хөөрхий дөө чааваас. Энэ жилийн наадам дээрээс илүү сайхныг олж аваарай гэж ах нь хэлье.

Монгол яруу найрагч бүхний "наадам” танан шигтгээ шиг ганц ганцхан бүсгүйчүүдтэй. Өөрөөс нь асуувал миний эхнэр мөөн л гэдэг. Жаахан халхаараа тэр чинь найрагчийн зүрхэнд ургасан сувдан сондор байхгүй юу гэдэг. Үнэн юм билээ, СГЗ, МЗЭ-ийн шагналт, манай Шагдарсүрэнгийн Гүрбазар,

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд 
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж...
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэргүүлэхэд...гээд л "Дугуй хээтэй наадам” –даа тодоос тод хайлсан байдаг.

За ингээд болъё. Тэр бүхнийг танд хэлъе гэвэл сонинд үл багтана  тэгээд ч Улсын наадам өнгөрөх нээ, Гэхдээ ганцхан мэдээ хэлъе.

Соёлын гавъяат, яруу найрагч Баянхонгорын Баян-Овоотийн наадамч Данзангийн Нямаа хэлэхдээ: "найз нь, олон жилийн  наадам болгоноор харсан, хайрласан, харамласан бүсгүйчүүдээ нэг мөсөн бөөндөж ланжгар юм гаргана, миний бүсгүйчүүд сайхаан, сайхан” гэсэн шүү.

Тиймээ, мөнх тэнгэрийн доорх монгол наадам, монголын яруу найрагт монголын бүсгүйчүүд шигтгээ болон гялалзаж байг.
Хойтон жилийн наадмаар хичнээн сайхан бүсгүйчүүд яруу найрагчийн зүрхийг түших болоо. Хол байна даа, хол байна хойтон жилийн наадам.

 Монголын Радиогийн сэтгүүлч М. Олонхаад

Төстэй мэдээллүүд

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна

2015/07/10, 10:02
Ардын хүүхдийг алаг үздэг аль цагийн наадам бэ? Ерөнхийлөгчөө!

Ардын хүүхдийг алаг үздэг аль цагийн наадам бэ? Ерөнхийлөгчөө!

2015/07/07, 10:08
“Жижиг Сүхбат” (дурдатгал)

“Жижиг Сүхбат” (дурдатгал)

2015/06/24, 09:38
“Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо

“Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо

2015/02/10, 08:56

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

4 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

4 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

3 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

6 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

6 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

7 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

16 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

7 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

8 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

8 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

8 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

13 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

13 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

14 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

18 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

14 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

12 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

16 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

12 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

13 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

15 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

15 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

14 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

14 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

13 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

12 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

25 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

25 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

21 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

26 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

26 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

22 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

24 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

24 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

28 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

27 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

31 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

35 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

24 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

26 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

28 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

27 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

26 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

32 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

32 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

30 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

26 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

25 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

27 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

33 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

32 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

41 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

29 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

37 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

29 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

48 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

47 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

41 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

68 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

40 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

38 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

37 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

28 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

27 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

34 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70020 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59504 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51002 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47395 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42456 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37343 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37279 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32041 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31498 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30397 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23236 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22865 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22119 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21564 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20962 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19804 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19453 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18971 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18868 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18858 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18307 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18042 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17620 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17595 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17358 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17317 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17250 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17039 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16850 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16685 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16620 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16521 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16243 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16197 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16092 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16025 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15846 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15842 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15758 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15737 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15520 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15271 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14949 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14921 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14802 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14378 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14371 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14340 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14287 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14163 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13953 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13763 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13550 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13434 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47395 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59504 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37343 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51002 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32041 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31498 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14949 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13763 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13388 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13434 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15758 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10322 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11747 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13073 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5920 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9914 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11332 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11796 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8875 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9812 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9343 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10832 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8565 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11059 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7539 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11769 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8676 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8300 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12159 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9870 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18042 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6670 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7046 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8551 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6893 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7512 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11417 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6827 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.