| |
Эх хүн хүүхдээ хөхүүлэхийн өмнө өхөөрдөж эрхлүүлэн, хөхүүлэх үедээ гол анхаарлаа бяцхан үрдээ хандуулж, эелдэг зөөлөн ярьж өөрийг нь анхаарч байгааг мэдрүүлж хөхүүлэхэд хүүхэд хөхөө хөхсөн болдог.
Хүүхдээ хөхүүлж байгаа эх хүн хүүхдээ энхрийлэн хайрлаж, хүүхдийнхээ нүд рүү харан ярилцах нь хүүхдээ хөхүүлэх хамгийн нандин зүйл юм. Учир нь энэхүү харц хүүхдэд амар тайван, аюулгүй байгааг нь мэдрүүлэх түүнчлэн эхийн сүүний гарц сайн байхын түлхүүр билээ.
Таван жилийн өмнө эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг тул эдгээрээс зайлсхий гэж зөвлөдөг байсан.
Харин өнөөдөр ухаалаг утас хэмээх хаана ч гэсэн бариад явдаг, эхийн харцыг бяцхан үрээс нь булаасан энэ зүйл хэзээнээ газар авчээ.
АНУ-ийн Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилдаг сэтгэлзүйч Доктор Катин Кайниги хэлэхдээ "Эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа ихэвчлэн цахим мэдээллүүдийг уншиж, төрөл бүхийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Гэтэл эхийн харц хаана байна вэ?, хүүхдээ даваад дэлгэц ширтэж байна. Энэ нь хүүхдэд сөрөг нөлөөтэй” гэж бичжээ.
Иймээс та бүхэн дараах энгийн зөвлөгөөг анхаарч, хэвшүүлээрэй!
Эх сурвалж: НЭМҮТ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

